fbpx Крымийн төмөр замаар тээвэрлэж байсан Оросын Калибр пуужингийн цувааг дэлбэлснээ Украины тал мэдэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 31 секунд

Крымийн төмөр замаар тээвэрлэж байсан Оросын Калибр пуужингийн цувааг дэлбэлснээ Украины тал мэдэгджээ

Крым дэх Оросын Хар тэнгисийн флотод хүргэхээр төмөр замаар тээвэрлэж байсан Калибр пуужингийн цувааг дэлбэлснээ Украины эрх баригчид саяхан мэдээллээ.

“Түр эзлэгдсэн Крымийн хогийн хойд хэсэгт орших Жанкой хотын дэргэд болсон дэлбэрэлтээр төмөр замаар тээвэрлэгдэж байсан Оросын Калибр-КН далавчит пуужингууд устлаа” гэж Украины тагнуулын алба Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Ингэхдээ цохилтыг өөрсдөө гүйцэтгэсэн эсэх, ямар зэвсэг хэрэглэсэн талаараа дурдсангүй.

Дээрх пуужингуудаар Оросын Хар тэнгисийн флотын шумбагч хөлгийг зэвсэглэх гэж байсан гэнэ.

Оросоос томилогдсон Жанкой хотын захирагч Игорь Ирвин хотод нь дроноор халдсаны улмаас сумны хэлтэрхийд 33 настай нэг иргэн шархадсан тухай мэдээлжээ.

Энэ үеэр сургууль, дэлгүүрийн байр шатаж, эрчим хүчний холболт тасалдсан тухай тэр орон нутгийн телевизийн сувагт ярьсныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Харин Крымийн захирагч Сергей Аксёнов дрон биш, агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай пуужингуудыг Жанкой хот руу харвасан гэж мэдээлжээ.

Гэхдээ аль аль нь зэвсгийн цуваа агаарын цохилтод өртсөн тухай огт дурдаагүй байна.

Харин Украины зарим хэвлэл Жанкой орчимд Ираны Шахед 136/131 дроны хөдөлгүүрийнхтэй адил чимээ сонсогдсоны дараа дэлбэрэлт болсон тухай мэдээлжээ.

Калибр төрлийн далавчит пуужинг Оросын арми Украины газар нутагт цохилт өгөхдөө тогтмол хэрэглэж байгаа. 2022 оны долдугаар сард шумбагч хөлгөөс харвасан Калибр пуужин Украины төв бүсийн Винница хотод унах үеэр 23 энгийн иргэн алагдсаны гурав нь хүүхэд байв.

Тухайн үед Оросын тал энэ цохилтыг Украины агаарын хүчний командлал, Өрнөдийн зэвсэг нийлүүлдэг төлөөлөгчийг устгах зорилготой гэж тайлбарлаж байжээ.

ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсний есөн жилийн ойн өдрийг нь давхцуулан ерөнхийлөгч Владимир Путин хоёр хоногийн өмнө Крымийн хойгт зочилж байв.

Эх сурвалж: Aljazeera

Төрийн худалдан авах ажиллагааны гол сайт эвдэрч, тендерт оролцогчид учраа мэдэхгүй бужигнаж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​