fbpx Украин: Дорнод Украины Засгийн газар Москвад байгуулагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
12 минут 34 секунд

Украин: Дорнод Украины Засгийн газар Москвад байгуулагдав

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, оросын цэргийн ба бизнесийн зүтгэлтэн Евгений Пригожин, орост урвасан украины улс төрч Владимир Сальдо, украины цэргийн эксперт Александр Коваленко, политтехнологч Михаил Шейтельман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг цэргийн гэмт хэрэгтнээр зарлаж баривчлах шийдвэр гаргасан, Крым, Мариупольтой салах ёсны уулзалт хийхээр Путин өөрөө очсон, Хаагын шийдвэрийг эсэргүүцэж шүүхийн байшинг нь Оникс пуужингаар Хойд мөсөн далайгаас харваж сөнөөхөөр Медведев заналхийлсэн, Хаагын олон улсын шүүхэд яллагдах цэргийн гэмт хэрэгнүүдийн нэрс албан бусаар тодорч эхэлсэн, Орост Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хэрэг үүсгэсэн, Путины рейтинг хоёр дахин унасан, Хятадын удирдагч Орост айлчилсан гэхчлэн сонин хачин үйл явдлын фонон дээр дайн хоёр дахь жилдээ үргэлжилсээр.

Оросын цэрэг албаны хувийн холилдоод 8 дахь capдаа Украины хөдөөгийн нэгэн районы төв Бахмутад бүтэлгүй дайтаж байна. Үлдэгдэл цэргээ хядуулчихгүй Орос руу нь буцаах санаатай Шойгу “ногоон коридор” залбиран гуйна.

“Мэдээллийн эсэргүүцэл” хэмээх бүлгийн шинжээч Александр Коваленко Бахмутын байдлыг дүгнэхдээ оросууд “Сайн санааны илэрхийлэл” гэж шалтаглан энэ фронтыг орхих дөхсөн тухай ярив. Украинчуудад хүнлэг сэтгэл гарган тулалдааны талбараас сайн дураараа явлаа гэж мэлзэж таарна. Бүтэн 8 сарын турш тэр нэг жижиг хотыг үнс нурам, нуранги, хүн амьдрах эцэсгүй болгочихоод эцэст нь сайн санаагаа тэгж илтгэх аж. Коваленкогийн ярьснаар оросууд хэд хэдэн чиглэлд ухралт хийх ба гэхдээ Донецктоо эв нь таарвал ялчих санаатай горьдлого тээсээр ухарна.

сонин mn

Горьдлого тээгээд атаклаад байдаг, атакласан тоолонд нь украины арми атакийг нь амжилттай няцаагаад байдаг. Хоногтоо оросын цэрэг агаарын 40, пуужингийн 12 цохилт хийж, бас их буугаар 100 гаруй удаа галлана. Тэр нь Украины энгийн хүн амыг террористчилоод өнгөрнө. Украины цэрэгт хохирол учруулах нь эрс багассан. Харин украины арми хариуд нь онч мэргэн цохилтоо өгсөөр, зарим өдөр 1500 рашистын амийг аван одно. Марьянск, Бахмут, Лиманы чиглэлд оросууд хохирсоор, Бахмутыг авах гэж байлдаад 50 мянган цэрэг, 200 танкаа ОХУ алдчихаад байна.

Оросын цэрэг хохирох хэрээр араас нь хангалт тасралтгүй хийгдэнэ. ОХУ-ын БХЯ-ны төлөвлөж байгаагаар дахин 400 мянган цэрэг нөхөн хангалтаар татах болжээ. Тийм тооцоогоор Оросын орон нутгуудад квот оноон цэрэг тат гэжээ.

“Верстка” хэвлэлд бичсэнээр, ОХУ-д оршин суугаа, оршин суух зөвшөөрөлтэй л бол цэрэгт татагдан Украины фронт руу яв гэсэн дуудлагыг хуучин Зөвлөлтийн иргэд (Дундад Ази, Кавказынхан), социалист асан ганц нэг орны иргэдэд өгсөн сурагтай. Украины фронтод дутагдаж байгаа цэргийн мэргэжил гэдгийг заажээ. Хуягт машины жолооч, их буучин ихээр дутагдсан дүн гарчээ. Орос даяар ийм нэгэн “нэг удаагийн цэрэг” гэсэн ёж үг тархжээ. “Нэг удаагийн цэрэг”–фронтод илгээгээд галын шугамд их бууны зууш болгодог хүний амь. Путинд хүн хэрэгтэй биш, ялалт л хэрэгтэй–зарчим нь.

сонин mn

Оросын ялагдал ойртох тусам мэдээллийн ертөнцөд оросын сөрөг мэдээлэл далай мэт тархана. Тун удахгүй Оросын арми Херсон, Николаев, Одессыг авах тухай “ОХУ-ын Херсон муж”-ийн губернаторын үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө хувийн фантаазаа ярьжээ. Энэ ондоо багтаж энэ гурван хотыг эргэн тойрных нь мужтай нь эзлэн авна, ингэхдээ эхлээд Херсон, дараа нь Николаев, Одесс эргэж ирнэ гэж хадуурчээ. Сальдогийн яриад байгаагаас өөрөөр бас нэг хувилбар явж байна. ОХУ ялагдаж шившгээ хутгахын оронд украинчуудыг украинчуудаар нь ятгуулан ялагдал биш өөр нэг хувилбар санал болгох гэж байна.

Энхийн төлөвлөгөө гэдгийг Москвад зугтаж очсон Украины улс төрчид АНУ-ын ТНБД-ын орлогч асан нэгэн хүнд уламжилсан гэх мэдээ түгэв. Путиныг ятгаж гуйсаар байгаад эх орныхоо эсрэг дайн дэгдээлгээд ард түмнээ цустай нь хутгачихсан Янукович, Медведчук, Царев нарын нэрс цухалзана. Буугаад өгчих гэж тэд Зеленскийг бүтэн жил ятгаад амны гарз болцгоосон, гэвч тэд бол Москвад үл хөдлөх хөрөнгөтэй хотойхгүй хүмүүс.

сонин mn

Москвад “Дорнод Украины Засгийн газар” бүрдүүлж байгаа ба тэд эх орноо Дорнод ба Өрнөд гэж хоёр хуваагаад одоогийн дайныг зогсооно, оросын ч украины ч бүх цэрэг Украины одоогийн дайнтай бүх нутгааас гарна. Орос, украин хоёр хэл төрийн хэл болж зэрэгцэнэ. Таван жилийн турш хоёр тусдаа Украин оршино. Таван жилийн дараа хоёр Украинд бүх нийтийн референдум явуулаад цаашаа нийлэх нэгдэх, эсвэл үүрд салахыг шийднэ, тэр хүртэл Дорнод Украинд тусдаа Засгийн газар ажиллана. Харьцуулбаас Өмнөд, Хойд Солонгос гэдэг шиг. Энэ нь ОХУ-д 5 мужийг (4+Крым) хүчээр аннекс хийхийн эсрэг (Киевт дэмжиж магадгүй?!) альтернатив хувилбар гэнэ. Николай Азаров гэж Украины Ерөнхий сайд асан, Украинаа авран хамгаалах хорооны дарга гэх тушаалтай нэг нөхөр Москвад Украины хөөгдмөл Засгийн газар байгуулснаа хэд хэдэн удаа зарлаж байсны үргэлжлэл нь энэхүү “Дорнод Украины Засгийн газар” болох аж.

сонин mn

Евгений Пригожин дэлхийд “од” болж байна. Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарласан. ЧВК Вагнерыг байгуулан одоо Оросынхоо төлөө Украинд байлдаж байгаагаа гавьяа болгон 2024 онд Украины сонгуульд ялна гэсэн итгэлээ илэрхийлжээ. Зэрэгцүүлээд сум галт хэрэгсэлээр Орос хангахгүй, гар нүцгэн байлдуулж байгаа гэх гомдлоо байнга давтана. Улс төрийн маш их амбицтай хүн гэдгээ илтгэж байгаа ба цэргийн хээрийн хувцастай, төмөр дуулгатай үл мэдэгдэх газраас камерын өмнө байнга гарч ирж ярилцлага өгнө. Тэгснээ драматик пауз авчихаад алга болчихно. Украины иргэний харьяалал байхгүй ч Бахмутад ялж аваад укрианчуудыг татан дагуулчихна гэсэн итгэл нь ил явна. Ярианд нь утга үл авцалдах логикгүй үгс холилдоно. Нэг яриандаа ингэж ярив. Сум галт хэрэгсэл ирэхгүй байсан ч хамаагүй, ялахгүй байсан ч хамаагүй, Владимир Зеленский, түүний өмнөх Петр Порошенко нарыг сонгуульдаад ялчих юм бол сумны хэрэг байхгүй гэв.

Гэхдээ Пригожины ярианд шударга юм байнаа. Оросын БХЯ-ыг хатуу шүүмжилдэг, одоо хамаг нөөцөө барж байгаа, тэр нь үнэн хэмээн Украины ДХЯ-ны зөвлөх Антон Геращенко Telegram-каналаар ярив. “Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гэсэн мэссэж Пригожин оросууддаа өгч дасгаж байгаад өөрийгөө ОХУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлүүлж, тэгээд Путинээ залгамжлах улс төрийн дээгүүр амбицаа хэрэгжүүлэх далд санаатай хэмээн Геращенко дүгнэжээ.

Суртал нэвтрүүлгийн их урсгалыг ажаад байхад оросынх нь гойд этгээд ба сонирхолтой, гайхамшигтай тэнэглэл (уникальный идиотизм) гэж нэрлэсэн ч болохоор. “Амиа хорлогчдын отряд” гээд тэднийг нэрлэдэг болжээ. Цөмийн дайнд баахан уриална. Тэгснээ буруутныг л хайгаад байна. Явж явж буруутан нь Кремль рүү ирж байх шиг. Хариуд нь эрх баригчид нь бас зүгээр суугаад загнуулаад байх хүсэлгүй. Ерөнхийлөгч Путин үнэхээр нэр хүндгүй, бүр буруу гарын дайн явуулж байна. Түүндээ ямар нэгэн зөвтгөл олох хэрэгтэй. Түүнийгээ Путин Буриадад яриад явж байв. “Оросын ертөнц”, Орос орон, орос үндэстнийхээ төлөө Украинд алалдаж байна, ухрах зам алга, ухарвал эх орон сөнөнө гэх маягтай яриагаа ухуулан ярина.

Гэм нь оросын суртал нэвтрүүлэг Украиныг бүтэн нэг жил бөмбөгдөхдөө ялж чадахгүй байгаадаа эрүүл бодит дүгнэлт ер хийхгүй байна. “Z-зритель” гэсэн нэршил гараад ирсэн. Оросын үзэгчид, сонсогчдыг хэлж байна. Украиныг ялаад дууссан, Украин нэгэнтээ байхгүй болчихсон юм бол Орос одоо хэнтэй байлдаад байгаа юм бэ? НАТО-тай, нэгдэж нягтарсан Баруунтай байлдаж байна гэдэгт оросууд итгэл горьдлогоо гээж эхэлсэн. Неонацистуудтай байлдаж байна гэх шошго үнэ цэнээ алдсан. Явж явж Симоньян, Соловьёв, тэдний төрлийн суртал нэвтрүүлэгчид хуйгаараа томхон ялагдалд сэтгэл зүйн бэлтгэл хийгээд эхлэв бололтой.

Оросын суртал нэвтрүүлгийн машины хүчтэй, үр нөлөөтэйг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр аугаа том машин өдөр шөнө ээлжилгүй ажиллаж байна. Тиймдээ ч орос эрчүүдээ үхэл рүү нь тасралтгүй явуулаад бүтэн жилийг туулаад дайны хоёр дахь жилдээ орчихлоо. Ийм хүчирхэг суртал нэвтрүүлэг Кремльд байгаагүйсэн бол аль 2022 оныхоо хавар гэхэд Орос ялагдчих байлаа. Тэгэхлээр оросын суртал нэвтрүүлгийн 10 зарчим гэдгийг оросын сөрөг хүчний сайт, ТВ-ээр яриад эхэлжээ. Энэ нь:

1. Бид дайныг хүсээгүй, бид зөвхөн нацистуудаас эх орноо хамгаалж байна

2. Бүх бурууг Украины неонацистууд хүлээх ёстой

3. Украины лидер Зеленскийг хувь хүн талаас нь ямагт гутаа

4. Бид оросууд сайн сайхан үйлсийг хамгаалж байна, бид өөрийн эрх ашгаа бодоогүй

5. Украины неонацистууд санаатайгаар зэрлэг үйлдэл хийдэг, бид хэзээ ч санаатай үйлдэл хийхгүй

6. Украины неонацистууд хориглогдсон арга хэрэглэдэг

7. Манай хохирол нэг их биш, украины неонацистуудын хохирол асар их

8. Оросын сэхээтнүүд биднийг дэмжиж байна

9. Манай үйлс зорилго ариун

10. Манай суртал нэвтрүүлэгт эргэлзэж байгаа хэн ч гэсэн неонацистуудад туслаж байгаа урвагчид мөн.

Энэ 10 зарчмаа дээрээ залаад давшаад байхад бусад нь юу ч биш!

Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болсон байна
Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болсон байна
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​