fbpx БОДОЛ БЭЛЧЭЭЖ, СЭТГЭЛИЙН ХЭЛЭЭР ИЛЭРХИЙЛСЭН, TRIO
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
9 минут 42 секунд

БОДОЛ БЭЛЧЭЭЖ, СЭТГЭЛИЙН ХЭЛЭЭР ИЛЭРХИЙЛСЭН, TRIO

Бодол, сэтгэл тойрсон бүтээл үзэх сайхан. Яг дотогш нэвтрэхгүй мөртлөө сэтгэлийн гаднаас тэмтрээд, заримдаа бүр холгоод байдаг. Тэгвэл өнөө алдарт Трио кино тийм бүтээл ажээ. Алдарт гэсний учир сүүлийн жилд тив, дэлхийн кино наадмаас шагналын хур буулгаж, аяны холд богцоо дүүргэж, сургийн сайхныг дуулгаж байсанд нь оноосон юм. Тэд 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагнал, Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал, Таллины олон улсын кино наадмын шилдэг хэсэгт уригдан шалгарсан билээ. Тэгвэл постер нь цацагдаж, зарлалаа түгээснээс хойш л үзэх сэн гэж хүлээсэн үзэгчиддээ өнгөрсөн сарын 25-нд үүцээ задалж, бүтээлийнхээ өндөр үүдийг дэлгэлээ.

Амьдрал бол одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс, мөнхүү энэ цаг хугацаан дахь гурван насны холбоос гэдгийг, хүн, байгалийн шүтэлцээ, хүйн холбоог, эх, үрийн хувирашгүй хайрыг хүний сэтгэлийн хэлээр сайхан илэрхийлжээ. Энэхүү сэтгэлийн хэлийг дауны хам шинжтэй хүний дүрээр МУСТА, Д.Баттөмөр жүжигчин торгон мэдэрч, бүтээлдээ нарийн эсгэн, нямбай урлажээ. Дауны хам шинжтэй хүүхдийг нийгэм өөрөө хэчнээн гадуурхдаг, сурах, боловсрох, бусдын дунд байх орчноор хязгаарладгийг сургуульд сурах гээд ирэх хүүхдэд хандаж байгаа ангийнхны төрх байдлаас цухалзуулж, үр нь ямар ч байсан ээждээ эрхэм нандин байдаг гэсэн сувд шиг санааг киноны турш шигтгэсэн нь тод гялтганаж байв. Эх, үрийн холбоо бол хэзээ ч арилашгүй, уйдашгүй, үргэлжийн шинэ, сайхнаар магтан дуулж байх мөнхийн сэдэв билээ. Мөн ээжийн хайр хувирч өөрчлөгддөггүй, хувирдаггүй гэдгийг эл бүтээл дахин бат нот баталлаа.
Мөн монгол хүн өөрөө мэддэг мэт боловч тэр бүр гүнд нь орж, учир утга руу нь өндийдөггүй бурхан шашны зан үйл, хүн хөдөөлүүлэх ёсны талаар тод харуулжээ. Үндсэндээ эл гурван санааг гурван цаг дээр холбосон бүтээл аж. Байгаль, жам ёс, хүн гэдэг бол үргэлж хүйн холбоогоор холбогдож, хүн байгальдаа төрж, эргээд байгальдаа шингэн үгүй болдог гэсэн санааг ч гол нуруугаа болгожээ, эл бүтээл. Тиймдээ Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, аугаа З.Хангалын "Бодол" гэх гүн бодрол, сэтгэл хязгааргүй юунд ч юм хүрсэн агуу бүтээлийг киноныхоо дуугаар барин авч, найруулагч өөрөө хэлэх гээд байгаа санаагаа гүйцээж илэрхийллээ.
Намар болоод ирэхээрээ
Навчис шарладаг нь юуны учир вэ
Намхан буурал ээж минь
Нас нь өтөлдөг нь юуны учир вэ... гээд өнөө л байгаль, ээж хоёрын нас, амьдран буй цаг хугацааны тухай өгүүлж байна. Навч шарлах, ээж өтлөх хоёр угтаа агуулга нэг бөгөөд хүний амьдрал ч мөн нэг л өдөр навч шиг гундаж, шарлаж, мөчрөөсөө тасран унадаг гэдэг жам ёсны том илэрхийллийг мөн багтаан харуулжээ. Үүгээрээ киноны дуу илүүтэй амьтай, нөмөртэй болж, киноны нэг чимэг, мөнхүү сайхан зохицол байв. Тэгээд л хөгжмөөсөө эхлэн, ээж, эх нутаг, бага насны тухай бодлын холд хөтөлж, хэн бүхэн өөрсдийн оршихуй руу шумбан орж, өнгөрсөн бүхнийхээ хуудсыг эргүүлэн нээнэ. Энэ бол Trio киноны гоо биелэл, хүрэх цэг болов уу. Хүмүүст хүргэх гэсэн санаа болон сэдэв, агуулгын хувьд энэ.
Харин энэ уран бүтээлийн мөн нэг онцлог бол Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар явж, зураг авалт хийсэн нь. Дэлхийн кино наадамд амжилт үзүүлж, шилдэг шагналбг нь түүгээд байгаа гол судас нь энэ. Дэлхийн үзэгчид "Монгол орон ямар сайхан байгальтай, хараа булаам уудам нутагтай юм бэ" гэдгийг тус уран бүтээлээс дахин нэг үзлээ. Нэмээд, дауны хам шинжтэй хүүхдийн эрх, тэдний сэтгэл зүрх рүү өнгийж, оршихуйг нь мэдэрч, дауны хам шинжтэй хүмүүс өөрсдөө бие дааж амьдрах бүрэн чадвартай. Хамгийн гол зааж, сургаж, өөрсдийгөө аваад амьдардаг болоход туслах хэрэгтэй гэсэн санааг ч давхар хэлснээрээ, анх удаа Монголчуул бүтээлдээ тэднийг онцолж, эрхийг нь хамгаалахад дуу хоолой болсноороо онцлог байна. Энэ талаар жүжигчин, тус киноны найруулагч Д.Баттөмөр "Бид 2022 оны аравдугаар сард элитүүдийн А зэргийн наадам болох Варшавын 38 дахь олон улсын кино наадамд сонгогдон, уригдаж, оролцсон. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг, тэр дундаа үнэт өв соёл, оршуулгын зан үйл, ламын хийж байгаа зан үйлийн зураглалыг гадаад хүмүүс ойлгох болов уу гэж их бодсон. Киноны минь хамгийн том санаа бол хүн бол байгаль. Тэгээд Варшав хотод дөрвөн удаа киногоо үзүүлээд, дараа нь хэлэлцүүлэг боллоо. Яагаад энэ киног хийх болсон гээд асууж, лавласныхаа дараа тэд их содон, өвөрмөц, байгальтайгаа их ойрхон уран бүтээл болсныг хэлж байсан. Тэд “Нүүдэлчдийн амьдралыг ийм л байдаг болов уу гэж төсөөлж боддог байсан болохоос биш кино хийгээд, харуулж байсныг нь мэдэхгүй байна” гэсэн. Мөн “Хүн бол байгальдаа ирээд, байгальдаа буцдаг гэх амьдралын циглийг нүүдэлчид одоо хүртэл авч үлдэж, амьдралын хэв маяг дээр байгаа нь агуу санагдлаа. Бид хөгжлийн хэрээр хотшоод, эхийгээ хайрлах хайр ч гэж байхгүй болсон юм байна” гэж ярьж байсан. Энэ л бидний уран бүтээлийн гол санаа шүү дээ. Зорилгоо ойлгуулсандаа баяртай байгаа" гэж ярьсныг нь онцлон өгүүлж байлаа.
Хөгжилтэй, хошин Батаагаас бодож, суурилсан, илүүтэй хүний сэтгэл зүрх рүү ойртсон Батаа руу нүүж, үүгээрээ тэр дотроо бодож, сэтгэлдээ тээсэн бүхнээ уудлаад эхэлжээ. Ээждээ уран бүтээлээ суварга босгох гэсэн хүүгийн хүсэл Трио кино аж. Ээжийнхээхамгийн эрх танхи өврийн хүүхэд нь байсан тэрбээр "Ээжийнхээ халамж, хайр, энхрийлэл, бүх зүйлд нь эрх танхи өссөн дөө. Иймээс уран бүтээлч хүний хувьд ээждээ зориулан кино хийж, уран бүтээлээрээ ээждээ суварга босгосон гэж бодож байгаа. Трио бол эх, үрийн хайр, эх орон, нийгэмшил, дэлхий нийт ондоошил гээд олон талт зүйлс багтсан. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс уран бүтээл. Анхлан “Ийм л нэг кино хийе” гэж бодож, бичиж байснаараа утга уянгын, яруухан, зөөлөн хэмнэлтэй, арт кино болсон болов уу гэж бодож байна" гэж онцолсон.
За, тэгээд эхэнд өгүүлсэн сэтгэлийн хэл гэдэг бол миний ойлгосноор ярихаас илүү тархи, зүрх, харцаараа үггүй ярилцаж, нэгнээ мэдрэх. Үүнийг л эл бүтээл үзүүлж чадлаа гэж бодож байна. Энэ бол Д.Баттөмөр гэдэг уран бүтээлчийн дотоод сэтгэлийн дуудлага.
Иймд кино багийн бүх уран бүтээлчдэд халуун баяр хүргэж, ийн бодол, сэтгэл, зүрх, тархи тойрсон, тэдэн рүү өнгийсөн бүтээл олныг хийгээрэй гэж хүсье ээ.

БОДОЛ БЭЛЧЭЭЖ, СЭТГЭЛИЙН ХЭЛЭЭР ИЛЭРХИЙЛСЭН, TRIO
Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд 10 тэрбумын өртэй хүмүүсийг шүүхэд өгнө
Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд 10 тэрбумын өртэй хүмүүсийг шүүхэд өгнө
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​