fbpx Авлигаас хураасан хөрөнгөөр Эрхтэн шилжүүлэн суулгах төв барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 24 секунд

Авлигаас хураасан хөрөнгөөр Эрхтэн шилжүүлэн суулгах төв барина

Жил бүрийн энэ өдөр дэлхийн эмч нар баяраа тэмдэглэдэг. Баярлахаас илүү талархлын үгэнд бялуурдаг өдөр. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 14 мянга орчим эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд эрхийнхээ өдөр баярлахаас илүү цалин хөлс, салбарын тулгамдсан асуудлаа хөнддөг уламжлал тогтоод нэлээн хэдэн жил өнгөрч байна.

Жил бүр л эмч нарын цалин, нийгмийн баталгааны асуудал яригдаж бүр төв талбайд цагаан халадтай суулт хийж байсан нь саяхан. Өчигдөр тохиосон эмч нарын баярын өдөр мөн л урьдын асуулт дахин давтагдлаа.

Манай улсын хувьд сүүлийн гурван жил дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас энэхүү өдрийг тэмдэглээгүй юм. Энэ жилийн хувьд аюулт цар тахлыг даван туулж “Ногоон түвшин”-д хүрснээ албан ёсоор зарлаж, амьдрал хэвийн нөхцөлд үргэлжлэх боломжийг олгоход хүч хөдөлмөр, оюун мэдлэг, ур чадвараа зориулан цаг наргүй зүтгэсэн эмч нартаа талархах, тэднээр бахархах баярын өдөр болгон 800 шахам эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгууллаа.

Гэхдээ баяр гэхээр л энд тэндгүй бөөн бөөнөөр нь одон медаль зүүхээс илүү хот, хөдөө гэлтгүй бүгдийг урьж “Эмчээ сонссон” нь урамтай байгааг Увс аймгийн Баруунтуруун сумаас ирсэн н.Анхбаяр эмч хэлж байв. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарынхныхаа "цалин"-гийн асуултаас бултсангүй. Тэрбээр “Ажлаа аваад 1000 гаруй эмчтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Шүдний эмч нартай тусгайлан уулзсан.

Эмч мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна. Гүйцэтгэлийн санхүүжилтэд тохируулга хийж өөрчилж эхэлсэн. Төсөв мөнгөнөөс шалтгаалж эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох ёсгүй. Сумын эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Ажлыг дүгнэдэг шалгуур үзүүлэлтийг өөрчилж илүү боловсронгуй болгоно. Өөрөөр хэлбэл, ур чадварын нэмэгдэл олгодог байх журам батална. Ийм гурван тодорхой бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарынхны цалин, нийгмийн хамгаалал сайжирч байгаа. Ажлаа сайн хийсэн бол амьдралын чанарын баталгаа нь хангагддаг байх зарчим үйлчлэх юм” гэлээ.

“Эмч нараараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хөндсөн бас нэг чухал болоод шинэлэг асуудал нь эрхтэн шилжүүлэн суулгах талаар байв. Манай улс дотооддоо элэг, бөөр солих, чөмөг шилжүүлэн суулгаж байна. Гэхдээ хүчин чадлын хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа аж. Зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлгээр жишээ авч үзэхэд одоогийн байдлаар амьд донороос элэг шилжүүлэн суулгахад бэлэн болсон 100 гаруй хүн байна. Өнөөгийн хүчин чадлаар 100 гаруй хүнийг элэг солих эмчилгээнд хамруулахад 1.5-2 жилийн хугацаа зарцуулна. Гэтэл хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа хүнд хоёр жил байтугай хоёр сар ч хайран. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нэн яаралтай барих шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэллээ. Энэ талаар салбарын сайдаас нь тодруулахад “Авлига албан тушаалын хэргээс төрд хураагдсан хөрөнгийг эрхтэн шилжүүлэн суулгах төвийг барихад зарцуулах бодлого баримтална. Удахгүй авлига албан тушаалын хэргийн улмаас улсыг хохиролгүй болгож байгаа орлогыг эрүүл мэндийн салбарт зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа” гэсэн юм. Ийнхүү улсынхаа өнцөг булан бүрээс цугларсан 500 гаруй эмч, мэргэжилтнүүд маань нийслэл хотдоо нэгэн дор цугларч санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Ерөнхий сайд ч эмч нарт талархлаа илэрхийлж, Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав.

Энэ үеэр нийслэл, орон нутаг, гадаадад ажиллаж байгаад ирсэн гурван “өөр” эмчийн сэтгэгдлийг сонирхлоо.

ГУРВАН “ӨӨР” ЭМЧ

Арьс гоо засал, харшил судлалын эмч Б.Эрдэнэбилэг: Эмээр биш үгээр эдгээгээд гарган хэрэгтэй

-Эрүүл мэндийн салбарт 24 жил, үүнээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт арав гаруй жил ажиллаж байна. Салбарын сайдын үгнээс эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл, өөрчлөлт хийх гэж байна гэсэн итгэл төрлөө. Эмчийн ур чадвар, гүйцэтгэлээр санхүүжинэ гэдэг чухал. Гэхдээ тоо биш чанар чухал. Чанарыг заавал харгалзаж үзэх ёстой. Мөн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн нэг гол зүйл нь үг байдаг. Эмээр биш эелдэг харилцаа, сайхан үгээр эдгээгээд гаргаж болно. Ер нь эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сургалт сурталчилгаа маш чухал. Ялангуяа, нийгмийн стрессийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Биеэ шинжлэх ухаанчаар эрүүл авч явж ирсэн уламжлалаа өвлөн түгээх ёстой.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс тасгийн эмч С.Нямсүрэн: Төгсөлтийн дараах сургалтыг цогцоор хийх чухал

-Би Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс тасагт ажилладаг. Зүрхний төв төслийн хүрээнд 2018-2020 оны хооронд Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт насанд хүрэгчдийн зүрхний мэс заслын чиглэлээр суралцаад ирсэн. Мэдээж өндөр хөгжилтэй орны бүхий л зүйл боловсронгуй байгаа. Ялангуяа төгсөлтийн дараах сургалтыг цогцоор нь хийдэг. Өөрөөр хэлбэл, эмч нар нь мөнгө төлж биш цалин авч сурдаг. Ингэхдээ тухайн эмнэлэг дээрээ байрших бүрэн боломжтой. Гуравдугаарт, профессорын системтэй. Миний энэ мэргэжлээр манай улсад нэг жил суралцдаг бол Тайванд 4-6 жил байх жишээтэй. Ийм өргөн хэмжээний мэдлэг эзэмшихийн тулд урт хугацааны сургалтыг шат дараатай явуулдаг нь хамгийн том ялгаа. Мөн ажилдаа бүрэн төвлөрөхийн тулд ар гэртээ санаа зовохгүй байх учиртай. Үүний нэг баталгаа нь цалин, нийгмийн хамгааллын асуудал.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле: Өлгийн эмч нарын 80 хувь нь нарийн мэргэжлийнх

Анагаахын салбарт 30 жил ажиллаж байна. Баян-Өлгий аймагт цар тахлын үед тандалтын багийг ахалж орон нутгийн хэмжээнд бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажилласан. Олон үндэстний онцлогоос шалтгаалж казах, монгол хэлээр мэдээлэл сурталчилгаагаа явуулж байлаа. Мөн Тува үндэстэнд Тува хэлний бага сургуулийн багш нараараа дамжуулж мэдээлэл хүргэсэн гээд урьдчилан сэргийлэхэд чамлахааргүй үр дүнтэй ажиллаж чадсан гэж найдаж байна. Орон нутагт хүний нөөцийн бэрхшээл бий. Бид судалгаагаа маш сайн хийсний үндсэн дээр цаг тухайн үед нь гарц шийдлийг олж цар тахлыг амжилттай давсан. Зарим үед өдөрт 2-3 цаг унтаад л босч ажиллаж байсан өдрүүд цөөнгүй. Өлгийд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 80 хувь нь залуус, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд байдаг.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БНХАУ руу визгүй зорчих 30 хоногийг хэтрүүлбэл хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг
БНХАУ руу визгүй зорчих 30 хоногийг хэтрүүлбэл хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​