fbpx Төр хуулиа сурталчлаагүйгээс иргэд хохирч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 56 секунд

Төр хуулиа сурталчлаагүйгээс иргэд хохирч байна

Бүх салбар, ер нь бүх зүйлд мэдлэг, мэдээлэл чухал. “Улс орноо хөгжүүлье гэвэл иргэдээ боловсролтой болгох ёстой. Хавдраар өвчлөхгүй байхын тулд эрүүл хооллолт, урьдчилсан сэргийлэлтийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд батлагдсан хууль, түүнд оруулсан өөрчлөлтийг судлах ёстой” гэдэг. Хэрэв иргэн ямар нэгэн байдлаар мэдлэг, мэдээллээс хоцорч, үүнээсээ үүдэн хохирсон бол өөрийнх нь буруу. Яг л ийм тогтолцоо манай улсад үйлчилдэг. Ингэснээр жирийн иргэд хохирч, мэдлэг, боловсрол өндөртэй хэмээн “хашгирдаг” төрийн албан тушаалтнууд, эрх баригчид хожсоор ирсэн нь хэний ч нүдэнд ил үнэн. Хэрэв уншигч та санаж буй бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий УИХ-ын гишүүн “мэдээлэлтэй нь хождог” гэсэн утга бүхий зүйл хэвлэлд ярьж байсан удаатай. Тэгвэл мэдлэггүйгээс болж олон нийт хохирч, “дээдэс” хөлждөг бас нэгэн салбар нь нийгмийн халамжийн тогтолцоо байж болзошгүй талаарх асуудлыг бид энэ удаа хөндлөө.

Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажилласан жил нь гүйцээгүй тохиолдолд ахмад настнууд сар бүр халамжийн 288 мянган төгрөг авдаг талаарх зохицуулалт 11 жилийн өмнө батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуульд бий. Гэхдээ яг ийм хууль байдаг талаар ахмад настан мэддэггүй эсвэл ойр дотны хэн нэгэн нь хэлээгүй л бол дээрх халамжийн мөнгөө авч чаддаггүй. Уг нь харьяа сум, хорооны ажилтан нь энэ талаар мэдээлж, тэтгэврийн насандаа хүрсэн даруйд нь халамжийн мөнгөө цаг тухайд нь авахад нь туслах үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл манай улсад эсрэгээрээ. Халамж авах ёстой гэдгээ тухайн ахмад настан мэдэхгүй л байвал сайн. Харин мэдээд хүсэлтээ өгвөл л халамжийг нь олгоно. Бодит байдал дээр мэдэхээсээ мэдэхгүй нь их тул олон мянган иргэн хохирч яваа юм. Тиймээс бид энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр “Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажилласан жил нь гүйцээгүй бол нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгоно. Өөр онцгой ямар нэгэн шалгуур байхгүй. Энэ шаардлагыг хангасан иргэд ehalamj.mn-ээр цахимаар хүсэлтээ гаргах боломжтой. Мөн өөрийн харьяа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ гаргах боломжтой” гэсэн хариу өгөв. Яагаад энэ талаар иргэдэд хүртээмжтэй сайн мэдээлэл өгөөгүй юм бэ гэж асуувал “Дээрх хууль эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэснээс өөр тайлбар өгсөнгүй. Тодруулбал, хуулиа иргэн өөрөө судалж мэдээд хүсэлтээ гаргаж л халамжийн мөнгөө аваагүй бол өөрийнх нь л буруу болж таарах нь. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны салбар хороо болон аймаг, нийслэлийн хорооны дүрэм батлах тухай тогтоолыг 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байдаг. Энэ тогтоолын салбар хорооны чиг үүрэг бүлгийн 3.1.1-т салбарын бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах, хууль тогтоомжийг сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхээр зөвлөлдөх хэмээн заажээ. Эндээс хуулийг сурталчлах нь хэний үүрэг болох нь тодорхой харагдаж байгаа болов уу.

Хэдэн ахмад настан дээр дурдсан халамжийн тэтгэврийг авах ёстой, тэдгээрээс хэд нь авч байгаа талаар тоон мэдээлэл авахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандсан боловч ямар нэгэн албан ёсны тайлбар өгсөнгүй. Ийн бид ахмад настнуудын байр суурийг хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Содномдоржийн Тамара: Хорооноос халамжтай холбоотой мэдээлэл өгдөггүй

-Би “Сот-2” барилгын компанид цахилгааны техникчээр ажиллаж байгаад 55 настайдаа тэтгэвэрт гараад 16 жил болж байна. Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажилласан жил нь гүйцээгүй болохоор нөхөн олговор гэж 288 мянган төгрөг авдаг хэдэн танил бий. Тэд бүгд найз нөхөд, танилуудаасаа мэдээлэл аваад халамжийн мөнгөө авах хүсэлтээ өгч байсан. Хорооноос нь ямар ч мэдээлэл өгдөггүй юм билээ. Зарим байгууллага ажилласан жилийг нь бөглөөгүй буюу нийгмийн даатгалыг нь төлөөгүйгээс болоод хүмүүс хохирч, халамжийн мөнгөөр амь зууж байна. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газар байгууллагуудад шалгалт хийж нийгмийн даатгалыг тухай бүрт төлдөг байхад анхаарах хэрэгтэй. Ийм тогтолцоо үгүйгээс олон хүн, улс ч хохирч байна.

Дорнод аймгийн ахмад настан Балдангийн Ганбаатар: Ахмадуудад халамжийн тэтгэвэр өгдөг талаар мэдэхгүй

-Театрт бүжигчнээр ажилладаг нарийн мэргэжлийн урлагийн хүн байсан болохоор 36 насандаа тэтгэвэрт гарсан. Хуулинд заасны дагуу нөхөн олговор авсан.Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажилласан жил нь хүрээгүй бол халамжийн мөнгө авдаг талаар саяхан сонссон. Яаж зохицуулдаг талаар мэдээлэл авч байгаагүй. Хорооноос ямар ч мэдээлэл өгдөггүй.Ихэнх нь найз нөхөд, хэвлэлээс мэдээлэл авдаг.

Хан-Уул дүүргийн ахмад настан Бэх-Очирын Бавуу: Халамжийн мөнгө амьдралд хүрэлцдэггүй

-Би 77 настай.Улсад 27 ажиллаад олон хүүхэдтэй болохоор 40 гараад тэтгэвэртээ гарсан. Анх 180 мянгаар тэтгэврээ тогтоолгож байсан. Үүнээс хойш олон жил 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад саяхан 500 мянга болсон. Миний үед зарим нь олон хүүхэдтэй учир 30 гараад тэтгэвэрт гарч байсан. Ажилласан жил нь гүйцээгүй ахмадуудад халамжийн мөнгө өгдөг талаар сайн мэддэггүй. Эргэн тойронд халамжийн мөнгө авдаг юу ч хүрэхгүй байна гэж ярьж байсан ахмад настан бий. Тэтгэвэр хаана ч хүрэхгүй. Улсын өр хуримтлагдсан гэхээр нь тэтгэврээ нэмүүлэх гэж шаардахаа больё нэг гэж бодно. Зарим нь олон саяар нь хувьдаа завшаад байхад яагаад тэтгэвэр нэмж болохгүй гэж хааяа бодно. Гэхдээ тэтгэвэр нэмэгдсэн ч хүнсний бүтээгдэхүүн, барааны үнэ нь дагаад өсөхөөр үр дүнг нь бид хүртэхгүй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12 дугаар зүйлийн нэгт “Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно” гэж заажээ. Үүнд эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг гэсэн нийгмийн бүлэг багтжээ.

Дан ганц ахмад настнууд ч биш дээр дурдсан өрх толгойлсон эцэг эх, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд хуулиа сайн мэдэхгүйгээс халамжаа авч чадахгүйд хүрч хохирч байгаа тохиолдол хэр олон бол. Мөн 288 мянган төгрөг амьдралд хэр хүрэлцээтэй мөнгөн дүн бэ гээд бодож үзвэл хагас сарын хэрэгцээг ч хангаж хүрэхгүй. Учир нь Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өрхийн дундаж зарлага нэг сарын 1.8 сая, үүнээс хүнсний зарлага нь 360 орчим мянган төгрөг байгаа юм. Энэ талаар Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “Халамжийн тэтгэврийн 288 мянгыг тогтоохдоо тухайн ахмад настны ам бүлийг нь тооцдоггүй учир хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэрэгтэй хүнд нь зөв хуваарилж, амьдралд хүрэлцэх тэтгэвэр, халамж тогтоох хэрэгтэй” гэв. Дээрх статистикаас харвал халамжийн мөнгө хүртээмжтэй бус, ингэхдээ амьжиргааны түвшинтэй харьцуулан тогтоогоогүй, амьдралын наад захын хэрэгцээг хангаагүй гээд өөрчлөх олон зүйл байгаа юм.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор дахин гаргах уу?!
Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор дахин гаргах уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​