fbpx Монголын цаатнуудын ондоошил духа хэл устахад хүрэх вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 16 секунд

Монголын цаатнуудын ондоошил духа хэл устахад хүрэх вий

Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт орших цаа маллан аж төрдөг сүүлчийн нүүдэлчид бол Монголын цаатнууд юм. Цаатнууд нь казахуудын адил Түрэг угсаатай. Тухайн ард түмний өв уламжлал нь Монголын соёлын бас нэгэн өвөрмөц, содон шигтгээ гэж хэлж болно. Тэгвэл Монгол соёлын нэгээхэн хэсгийг тээж яваа энэ үндэстний эх хэл болох духа хэл өдгөө устах аюулд хүрээд байна. Учир нь тус хэлээр ярьдаг цаатнууд өдрөөс өдөрт багассаар байгаа юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаад “Асуудал –Шийдэл: Өв соёл” буландаа эх хэлний дархлааг хэрхэн авч үлдэх тухай сэдвийг хөндөхөөр зорилоо.

77 жилийн дараа дэлхийн долоон мянга гаруй хэлний тал нь устана

CNN агентлаг анх 2016 онд дэлхийг хамарсан “Ховордсон хэл” төслийг хүргэсэн юм. Энэхүү төслийн нэгээхэн хэсэг нь Монгол Улсад устаж, үгүй болох аюулд орсон духа хэлний тухай онцолсон нь дэлхий дахины анхаарлыг татаж байв. Тухайн үед духа хэлээр 500 орчим буюу хамгийн бага хүн ярьдаг болохыг тогтоосон байна.

CNN агентлаг духа хэл мөхлийн ирмэгт ирснийг онцолсныг “Ийгл Ньюс” телевиз "CNN онцолж байна" нэвтрүүлгээрээ сурвалжлан, цаатан түмний аж байдлын тухай газар дээрээс нь хүргэсэн билээ. Тус нэвтрүүлгийн дараа хэл, соёл гэдэг тухайн үндэстний хамгийн үнэт зүйл, үүнийг хамгаалах нь чухал тухай олон хүн бичиж, сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Мөн 77 жилийн дараа буюу 2100 он гэхэд дэлхийн долоон мянга гаруй хэлний тал нь устана гэсэн судалгааг дэлхийн эрдэмтэд гаргажээ. "Ийгл Ньюс" телевизийн хийсэн энэхүү нэвтрүүлэгт оролцсон н.Төмөрсүх “Би энэ газар төрснөөрөө бахархаж явдаг. Аав минь намайг бага байхад ой руу дагуулж явдаг байсан нь хожим нутгийнхаа тухай 10 хуруу шигээ мэдэж, энэ газрыг хайрлан хамгаалах сэтгэл бий болгосон юм. Улаанбаатар хот руу сурахаар явахдаа заавал буцаж ирнэ гэж бодож байлаа. Харамсалтай нь хүсэл мөрөөдлөө ойлгож ухаарахад даан ч олон жилийг зарцуулсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Үнэхээр Хөвсгөлийн тайгад цаа бугаа маллаж, нүүдлийн зарчмаар амьдардаг цаатнууд дэлхийн сонирхлыг татах том сэдэв. Тиймээс ч жил бүр олон зуун жуулчин болоод нэвтрүүлгийн багийнхан ар хөвчийг зорьдог билээ.

Одоогоор 100 гаруй цаатан духа хэлээрээ ярьж байна

Манай улсын хүн амын 80-86 хувийг халх үндэстэн эзэлдэг ажээ. Харин 16-20 хувийг эзэлж буй үндэсний цөөнхийн асуудалд бид чухал ач холбогдол өгөх учиртай. Ядангуяа эдгээр үндэстэнг илтгэх хамгийн том соёл болох хэлнийх нь тухайд. Учир нь өдгөө тайгад амтьдарч буй нийт цаатнуудын дунд 100 гаруй хүн л духа хэлээрээ ярьж байгаа юм. Жил өнгөрөх тусам энэхүү хэл нь мартагдаж байгаа нь харамсалтай. Хэл соёл гэдэг тухайн ард түмний хамгийн том үнэт зүйл. Тиймээс духа хэлийг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Б.Өнөрбат “Манай сумын хамгийн том бахархал нь цаатангууд шүү дээ. Гэхдээ эдгээр иргэд жилээс жилд цөөрч, хүүхэд залуус нь хот болоод төв бараадах болсон. Миний хувьд хааяа наймаа хийдэг юм. Энэ ажлынхаа хүрээнд цаатнуудтай ойр дотно болсон. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэрэгтэй барааг нь зөөхөөс гадна гадны жуулчдыг аваачих болсон. Харин энэ үндэстний унаган хэл болох духа хэл нь мартагдаж байгаа нь үнэн. Одоогоор үлдсэн хэдэн настай хөгшид л духа хэлээ хэрэглэдэг” гэсэн юм. Цаатнуудын амьдрал амьдрал үнэхээр ер бусын. Дэлхий дээр цаа буга хөлөглөн амьдардаг цорын ганц угсаатан бол тэд билээ. Одоогоор ердөө 44 гаруй өрх л амьдралын энэ өвөрмөц хэв маяг, уламжлалаа хадгалан үлджээ. Тэдний аж амьдрал бүхэлдээ нэг л зүйлээс хамааралтай. Тэр бол цаатангуудын малладаг цаа буга. Тэд сүүгээр нь цай сүлэхээс эхлээд цаа бугаа амьдралынхаа бүхий л хэрэгцээнд ашигладаг. Ганцхан махыг нь л тэр бүр хэрэглээд байдаггүй ажээ. Мөн цаа бугаараа нүүдэллэж, ирсэн жуулчдад унуулах мэтээр амьжиргаагаа залгуулж байгаа юм.

Духа хэл нь ч дуудлагын хувьд их содон

Монголчуудын үнэт өв болсон үндэсний цөөнх буюу цаатан, казах, тува зэрэг үндэстний хэл соёлын дархлааг авч үлдэх хамгийн том хөшүүрэг нь боловсролын салбар юм. Гэвч цаачдын хүүхдүүд тухайн сум, орон нутгийнхаа сургуульд суралцдаг хэдий ч хүүхдүүдээ бичиг үсэгтэй болохоор нь сургуулиас гаргаж цаатангийн амьдралаа өвлүүлэх нь элбэг. Мөн тайгад амьдардаг болохоор хол газар явахаасаа бэрхшээх тохиолдол ч байдаг ажээ. Энэ тухай хэл судлалын доктор Б.Пүрэвдаш “Би сүүлийн 10 жил АНУ-д амьдрсан. Тэнд байх хугацаандаа ч судалгааны ажлаа орхиогүй. Харь орныг зорихоосоо өмнө хэл судлалаар хэд, хэдэн бүтээл хэвлүүлж байсан юм. Түүн дотор Тува болон өнөөдөр өөрийн тань ярьж буй духа хэлний тухай жижиг бүлэг бий. Хэдийгээр энэ сэдвийг үргэлжлүүлэх бодол байсан ч баттай эх сурвалж, баримт тун ховор юм билээ. Монгол Улсын хэмжээнд яаралтай хадгалж, авч үлдэх 16 өв бий. Гэтэл түүн дотор үндэсний цөөнхийн хэлний тухай багтаагүй байдаг нь харамсалтай. Тиймээс эдгээр хэл соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь тун чухал. Цаатангууд бол амьдралын сонирхолтой хэв маягтай. Духа хэл нь ч дуудлагын хувьд их содон байдаг. Би анх 13 жилийн өмнө цаатангуудын амьдралтай танилцаж, тэдний тухай судалж байсан. Тэр үед 200 гаруй хүн энэ хэлээрээ ярьдаг гэсэн мэдээллийг надад өгч байсан. Харин жил өнгөрөх тусам энэ тоо багасч байгаа нь духа хэл мартагдах аюулд өртсөнийг баталж байна. Мөн манай судлаачид энэ хэлийг судалж, нөхцөл байдлыг нь үнэн зөвөөр мэдээлж, олон улсын сонорт хүргээсэй гэж боддог” гэсэн юм.

Цаатны амьдралыг сонирхох гэж олон жуулчин Хөвсгөлийн тайгыг зорьдог

Цаатнуулын амьдралын эх үүсвэр нь цааны аж ахуй, ан гөрөө, байгалийн баялаг юм. Тиймээс цаа бугын тоо толгойг өсгөж, тэдний амьдралын түвшин, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах" хөтөлбөрийг 2010 онд анх хэрэгжүүлж байжээ. Ингэснээр цаачдын амьдралд эерэг үзэгдэл гарч байсан байна. Тухайлбал, цаа бугын сүргийг сэлбэх үүднээс Тува улсаас 20-иод цаа оруулж ирж байв. Түүнчлэн урцыг нь брензэнтэн материалаар дулаалж, өрхүүдэд нарны зайн үүсгүүр өгч байсан удаа бий. Мөн цаатан өрхийн их, дээд сургуульд сурч буй оюутны сургалтын төлбөрийг төрөөс даасан зэргээр цаатнуудын аж амьдралд тодорхой дэвшлийг авчирсан олон ажлыг зохион байгуулж байсан ч духа хэлийг авч үлдэх, өвлөн уламжлуулах тухай нэг ч ажил хийгдэж байсангүй. Тиймээс энэ хэл устах аюулд хүрч, Монголын цаатнуудын ондоошлыг харуулах хамгийн том соёл, өв үгүй болох гээд байна. Цаатангуудтай хамгийн ойр хүмүүс нь аялал жуулчлалын компаниуд болон хөтөч, тайлбарлагч нар юм. Учир нь зөвхөн цаатны амьдралыг сонирхох гэж олон жуулчин Хөвсгөлийн тайгыг зорьдог тухай дээр дурдсан. Тэгвэл “Аян трэйвел” компанийн захирал, гэрэл зурагчин Ч.Батзаяа ажлын шугамаар цаатнуудтай ойр дотно нөхөрлөсөөр иржээ. Тэрбээр энэхүү ард түмний амьдралын онцлог, өв соёлыг харуулсан “Цаатан” номоо хэвлүүлсэн юм.

Номонд орсон гэрэл зургууд нь дэлхийн алдартай хэвлэлүүдэд ч нийтлэгдэж байв. Ч.Батзаяа “Цаатангуудын аж амьдралыг жуулчид их сонирхдог. Энэ утгаараа дэлхийд Монголыг сурталчилах нэг том брэнд гэж хэлж болно. Харин тэдний үндсэн хэл болох духа хэл нь цагийн аясаар мартагдаж байна. Одоо энэ хэлээрээ ярьдаг хүн их цөөхөн үлдсэн. Харин өнгөрсөн жилээс Цагааннуур сумын сургуульд духа хэл заах болсон тухай сураг дуулсан. Үнэхээр энэ хичээл үр өгөөжөө өгч, цаатан хүүхдүүд эх хэлээ сурч эхэлбэл их сайн” хэмээн онцолсон юм. ийнхүү бид энэ удаагийн дугаартаа Монголын цаатангуудын үндсэн хэл болох духа хэл яг ямар нөхцөл байдалд байгаа тухай тоймлон хүргэлээ. Харин дараагийн дугаартаа илүү албаны эх сурвалжуудтай холбогдож, мартагдаж буй хэл соёлыг авч үлдэхийн тулд тухайд ямар арга хэмжээ, бодлого баримлталж буй тухай дэлгэрэнгүй хүргэх болно.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуулийн төсөл: Ухуулагч нар цалингүй, сайн дураараа ажиллана
Хуулийн төсөл: Ухуулагч нар цалингүй, сайн дураараа ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​