fbpx Цагаан захтай “Худгийн манаач” нар олшрох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 0 секунд

Цагаан захтай “Худгийн манаач” нар олшрох уу

Авлигатай тэмцэх газрын Мөрдөх шалгах хэлтсээс өнөөдрийн байдлаар эрүүгийн 805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Энэ бол цагаан захтнуудын хэрэг буюу албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх хэргүүд. Тэгэхээр 805 гэдэг тоо бага биш. Дунд шатны мэргэжилтнээс хурган дарга бүүр УИХ, Засгийн газрын гишүүдийн хэрэг ч энэ дунд бий. Тухайлбал, саяхан Ерөнхий прокуророос хүсэлт тавин УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байгаа Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудын хэрэг бий. Эдний араас, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Батсуурь гээд хэд хэдэн хүний нэр ч дуулдаж буй. Үүгээр зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмийн нэр ч дотор нь цохиж яваа.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон нийтээс нэмэх үнэлгээ авахыг хүссэн гол ажил нь авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцсэн, хариуцлага тооцсон гэх тоо баримт болоод байгаа нь нууц биш. УИХ-ын сонгууль ойртож байгаа ч МАН-ын нэр хүнд нийгэмд төдийлэн сайн биш байгаа. Ганц жилийн хугацаанд МАН гайхуулах бүтээн байгуулалт хийж чадахгүй учраас МАН-ын дараагийн сонгуульд хөтлөх гялтайх ажил нь “Таван Ш” гэгч нь болчихсон. Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нөхөд идэвхийлэн зүтгэж, нэгэн цагт МАН-ын хар цагааныг сүлж явсан Т.Бадамжунайг барьж хорьсноо бахдал болгон зарлаж байх вэ дээ.

Яг үнэндээ, энэ бол цоо шинэ пиар, тактик биш. Аль 1998 онд Казиногийн гэх хэргээр тухайн үед парламентад олонх болоод байсан АН-ын гурван гишүүнийг яллаж байсан. Өнөөдөр “Монголын авлигын загалмайлсан эцэг” гэх нэр хоч зүүчихээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч улс төрчдийг тортой цонхны цаана хорьж л явсан. УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тэдний нэг нь. АН-ын М.Энхсайханыг ч тортой цонхоор айлгаж, өөрийн гарт атгаж явсан эр.

Гэвч тэр хүнд Монгол Улсын түүхэн дэх ял авсан анхны Ерөнхийлөгч болж, хааны ээлж халаатай гэдэг үгийг биеэр амсаж үзсэн.

“Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ” гэдгээ тод зарлан гарч ирсэн АН угшилтай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр 2012 оны 12 дугаар сарын хүйтэн өвлөөр халуун гэрээс нь хөл нүцгэн авч гарсан байдаг. Н.Энхбаяр хэчнээн гүрийсэн ч түүнд 2,6 жилийн хорих ял оноосон.

Гэлээ гээд Н.Энхбаяр, торон сараалжтай, шоронгийн өрөөнд 2,6 жил бусад хоригдолтой ижил хувцас өмсөөд өглөөний тоонд орж, төмөр тавганд хоол идсэн үү гэвэл үгүй. Тэр Сайд нарын гэх тодотголтой хоёрдугаар эмнэлгийн нэг өрөөний цонхыг л сараалжин төмөртэй болгосон. Жил болоогүй Ц.Элбэгдорж уучлалт үзүүлсэн байдаг.

Араас нь МАН-ын дарга асан М.Энхболдын хүмүүсийг бөөнөөр шүүхийн танхимд, хэрэгтний ширээний ард суулгаж чадсан. НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нарын М.Энхболдын фракцын хэсэг нөхдийг авлига албан тушаалын хэргээр шалгуулж, Ц.Батбаяр тэрбум гаруй төгрөг завшсан хэргээр 2,1 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болсон. Ц.Батбаярын хувьд ч шоронгийн ханзан дээр хэвтэж, төмөр тавганд хоол идээгүй гэж болно. Тэр Мааньт дахь хорих 415 дугаар ангид худгийн манаач, ус түгээгчээр ажиллаж, ялаа барагдуулсан байдаг.

Ц.Элбэгдорж хааны сэнтийд залрах хугацаандаа зөвхөн сөрөг намынхаа лидер явсан нэгнийг айлгаад зогсохгүй, өөрийн намын нөхдийг ч шүүхийн танхимд нэг бус удаа аваачсан. Н.Алтанхуягтай түнжин тасрахдаа түүний зөвлөхөөр ажилллаж байсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхэд ял өгсөн. Тэрээр Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нүүрсний мөнгөнөөс зөрүү тооцуулж, 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хэргээр 3.6 жилийн ял 2015 онд авсан. Бас ялаа эдэлсэн. Гэхдээ Мөнгөн морьтын хорих ангийн худгийн манаачаар ажиллаж, 2017 онд суллагдсан.

Ингээд харвал манай цагаан захтнууд нэг бол эмнэлэгт эсвэл “худагт” ял эдэлдэг аж. Энэ бол хамгийн ойрын бас олон нийтэд ил болсон жишээнүүд.

АН угшилтай дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд магадгүй хамгийн олон улстөрч тортой төмөр хаалга татсан байх.

УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан, Да.Ганболд, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр болон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нар тортой хаалганы цаана суусан. Гэхдээ тэд тух алдаж, дарамтад өртөөгүй. Эхнээсээ улс төрийн амьдралд хөл гараа дүрээд л явж байна.

Харин Л.Оюун-Эрдэнийн “хосыг нь шавхсан” нөхөд болох “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “шувуу”-нд “өртсөн” Т.Бадамжунай нар одоогоор хорих ангид биш цагдан хорих ангид саатуулагдаж буй. Хэрвээ үнэхээр Шүүх шударга байж, Засгийн газар хэвлэлийн өмнө ярьдаг шигээ зүтгүүлбэл авлига албан тушаалын хэргээр ял авч, хорих руу ачигдах улс төрийн албан тушаалтны тоо дээрх хоёроор хязгаарлагдахгүй. Гэхдээ тэднийг тортой жижиг өрөө, нааран ор, төмөр таваг, малын дотор гэдсээр хийсэн хоол биш “Худгийн манаач”-ийн "ажлын байр" угтах нь тодорхой.

ШШГЕГ-ын албан ёсны вэб сайт дахь мэдээллээс харвал нийт 22 хорих анги, 1 цагдан хорих анги Монгол Улсад байдаг юм байна.

toim.mn

ХЭҮК-оос хүний эрх асууя
ХЭҮК-оос хүний эрх асууя
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​