fbpx Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын талаар би яриагүй бол шоронд нас барах байсан. Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 34 секунд

Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын талаар би яриагүй бол шоронд нас барах байсан. Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм

С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өмнө нь мэдээлсэн.

Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж "Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр шоронд нас барах байсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ярьсан юм. Ядаж л ийм зүйлд хэзээ оролцох вэ гэдгээ ойлгодог байх хэрэгтэй.

Тухайн үеийн ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын бүх байгууллагын даргатай хатуу ширүүн тэмцэл хийсэн л асуудал.

Ийм нийгэмд хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Дарангуйлал тогтчихсон байсан. Тэр дарангуйллыг нураах гэж байдаг бүхнээ тавьж тэмцсэн. Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй. Гурван шатны шүүх ийм л байсан. Бүх зүйл ойлгомжтой байсан. Мэргэжлийн хувьд ойлгож ядаад байх юм байгаагүй. Нэг л өдрийн ажил байсан.

Тухайн ажлыг зохион байгуулсан бүх хүнийг холдуулж байж хүмүүс хөдөлсөн. Одоо над руу дайраад байгаа нь үүнээс улбаатай. Би тэр дарангуйлал гэдэг зүйлийг үзэн яддаг.

Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлүүлэх ёстой. Миний хувьд олон ерөнхийлөгчтэй толгой дараалан муудалцаж байсан. Дарангуйлал бий болох гээд байсан учраас тэмцээд байсан юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн тэрбээр "Консул асан Д.Мөнх-Эрдэнийг захиалга өгч шийтгүүлээгүй. Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Миний хувьд олон удаа доромжлуулсан. Харин ямар ч гомдол гаргаагүй. Түүнийг элдэв зүйл яриад байхад нь жил гаруй тэвчсэн. Гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэрийг нь бодож гомдол гаргаагүй. Би хүүхдэдээ ч битгий гомдол гарга, хэрэггүй гэсэн.

Төрийн албан хаагч хүн хэлмэгдүүлсэн бол захиалга биелүүлсэн шүүгч нар нь хариуцлага хүлээх хуультай" гэдгийг хэлсэн юм.

"Нүүрсний хэрэг жинхэнэ эзэндээ бууж байна уу гэдэг нь өөр асуудал"

Мөн "Би чинь улс төрд зоргоороо байсан хүн шүү дээ. Гэхдээ Монголд ардчилал гэдэг зүйл нутагшаасай гэж л явж байсан. Ардчилсан намыг хар даа. Ийм нам байдаг юм уу. Ардчилсан Намын асуудал бол зөвхөн та нарт хамаатай биш, Монголын асуудал шүү гэж зөндөө хэлсэн. Намаа тарамдаж дууслаа гэж саяхан хүртэл хэлсэн. Болохгүй л байна.

Нүүрсний хэргийн тухайд ерөнхий хандлага нь зөв. Гэхдээ жинхэнэ эзэндээ бууж байна уу гэдэг нь өөр асуудал. Нэг хулгайчийг явуулаад бүр их хулгай хийдэг хүн оруулж ирвэл яах вэ. Төмөр зам барьсантай холбоотойгоор нүүрсний асуудал бий болсон" гэв.

Украин: Донбасст эрчүүд дууссан!
Украин: Донбасст эрчүүд дууссан!
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​