fbpx ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн найман тэрбумаар Хялганат тосгонд ашиглагддаггүй балгас худалдаж авсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 0 секунд

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн найман тэрбумаар Хялганат тосгонд ашиглагддаггүй балгас худалдаж авсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг зарим нэг дарга нар мөнгө болгож харсан бололтой. Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй холбоотой нэгэн ноцтой баримтыг иргэд гаргаж тавьжээ. Тухайлбал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд ОБЕГ 1.8 сая мод тарихаар амлалт авсан. Уг Ажлын хэсгийг Ж.Чүлтэмсүрэн генерал ахалж байгаа юм байна. Тэгвэл дээрх хөтөлбөрийн хүрээнд Хялганат тосгонд 8 тэрбум төгрөгөөр балгас худалдаж авсан гэх мэдээлэл байна. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хангайн бүсэд ойжуулалт хийхээр болсон. Ойжуулалт хийх түшиц газрын нэг нь Хялганат тосгоноос 100 км зайтай Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн хариуцаж буй мод үржүүлгийн талбай юм байна. Тухайлбал, Булган, Орхон аймгийнхан “Тэрбум мод”-ны амлалтаа биелүүлэх ганц найдвар нь уг талбай.

Харин удаах нь талбай нь Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд нээгдэх гэж байгаа юм байна. Энэ объект яг Хялганат тосгон дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн хашаанд байдаг. ОБЕГ тус обьектыг өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард 8 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Гэхдээ цонх нь хагарч, хаалга үүд нь нурж балгас болсон тус обьектыг 8 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэдэг нь яах аргагүй анхаарал татсан сэдэв болов. Хамгийн гол нь тус байгууламж нь зах зээлийн ханшаас хэд дахин өндөр үнээр зарагдсан гэдгийг ойр тойрны эх сурвалжууд хэлж байна. Энэ обьект одоогоос 10 жилийн өмнө П.Эрдэнэбат гэж хүний нэр дээр иржээ. Түүнээс хойш огт ашиглагдаагүй байсаар одоо ОБЕГ-ын мэдэлд ирсэн байна. Хэдхэн жилийн өмнө тус обьектыг газартай нь хамт 600-800 сая төгрөгөөр зарах гэсэн боловч зарж чадаагүй гэнэ. Яагаад гэвэл тухайн газар нь ЖДҮХС-ийн барьцаанд байсан. Ийнхүү ашиглагдахгүй явсаар дээвэр нь цоорч, хана туурга нь цуурч, үйлдвэрлэл явуулах нь битгий хэл эргээд засаж өөд нь татаж авахад хугацаа, их хэмжээний мөнгө орохоор болжээ. Гэтэл гэнэт ОБЕГ-ынхан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаанаас ОБЕГ суллаж аваад өөрийнхөө мэдэлд оруулчихжээ.

Тухайн газар, байгууламжийн эзэн нь П.Эрдэнэбатаас найман тэрбумаар худалдаж авсан хэдий ч П.Эрдэнэбат нь гурван тэрбумаар зарсан гэж хүмүүст худлаа ярьжээ. Тэгэхээр найман тэрбумын тав нь хаачсан нь тодорхойгүй гэсэн үг. Цаад утгаар нь хараад үзвэл мөнгө угаасан л байж болзошгүй. Тухайлбал, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 12 тэрбум төгрөгөөр улсын хэмжээний тэрбум модны хэрэгцээг хангах ойн генетик нөөцийн төв босгочихоод байхад Онцгойгийнхон бараг тийм дайны мөнгөөр ашиглагдахаа больсон нурах шахсан балгас худалдаж авч байгаа нь но-той. Нөгөөтэйгүүр бид хардах үндэслэлтэй. Булганчууд П.Эрдэнэбатыг обьектоо гурав орчим тэрбум төгрөгөөр зарсныг мэднэ. Тэгэхээр үлдсэн таван тэрбум төгрөг хаачсан бэ. Онцгойхон хуйвалдаж мөнгө угаасан уу, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлж тансагласан уу гэдэг хардлага төрүүлж байна. Ер нь улсын мөнгөөр ийм балгас худалдаж авна гэдэг нь өөрөө том асуудал.

ОБЕГ-ынхан 8 тэрбум төгрөгөөр балгас худалдаж авсан эсэхийг Ж.Чүлтэмсүрэн генералаас тодруулахад тэрбээр үгүйсгэлээ. Тэрбээр “Тийм зүйл байхгүй. 8 тэрбум төгрөгөөр обьект худалдаж авсныг би мэдэхгүй. Манай байгууллагаас санхүүжилт нь гарахгүй шүү дээ. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллагынхаа мод тарих асуудлыг би өөрийнхөө хэмжээнд л удирдаж авч яваа” гэсэн тайлбарыг өгч, өөрийгөө өмгөөлж, мэлзэв.

Нэг зүйлийг бичихэд, ОБЕГ бол том төсөвтэй газар. Гэхдээ шилэн данс хөтлөлт, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах хууль журам мөрдөгггүй. Цахим хуудаст нь ороод үзвэл 2017-2018 оноос хойш ямар ч хөтлөлт байдаггүй. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэн нэгэнд тэрбум тэрбумаар ашиг хонжоо олж, мөнгө угаах гэмт хэргийн сэдэл болж болохгүй юмсан. Тиймээс хууль хяналтынхан ОБЕГ-ын нэр дээр шилжсэн Хялганат дахь барилгыг чухам ямар эх үүсвэрээр хэрхэн худалдан авсныг шалгах шаардлагатай байна.

Дашрамд дуулгахад, Ж.Чүлтэмсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 оны 7 дугаар сард Бригадын генерал цол хүртсэн бөгөөд 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ажилтны курсыг төгссөн. 2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, 2020 оноос ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж буй аж.

ОБЕГ-ынхны худалдаж авсан ашигладаггүй нурах дөхсөн балгас нь...

Эх сурвалж:Тойм.мн

“Таван Ш” ажиллагааг хэн, хэн удирдаж байгаа вэ?
“Таван Ш” ажиллагааг хэн, хэн удирдаж байгаа вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​