fbpx Дроны халдлагыг АНУ-ын заавраар гүйцэтгэсэн гэх Оросын мэдэгдлийг Цагаан ордон няцаав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 32 секунд

Дроны халдлагыг АНУ-ын заавраар гүйцэтгэсэн гэх Оросын мэдэгдлийг Цагаан ордон няцаав

Лхагва гарагт Кремлийн ордон руу нисгэгчгүй онгоцоор халдсан хэргийг АНУ-ын заавраар Украины тал гүйцэтгэсэн гэх Оросын эрх баригчдын мэдэгдлийг Цагаан ордон няцаажээ.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж мэдэгдсэн юм.

Гэхдээ тэр ямар нэг баримт нотолгоо үзүүлээгүй байна.

“Ийм үйлдэл, ийм террорист халдлагын тухай шийдвэрийг Киевт биш, Вашингтонд гаргадгийг бид сайн мэдэж байна. Тэгээд Киев тушаалыг биелүүлсэн хэрэг. Үүнийг бид мэдэж байгааг, мөргөлдөөнд шууд хутгалдан оролцох ямар аюултайг Вашингтон ойлгох нь маш чухал” гэж Песков хэлжээ.

Үүний дараа Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Ноён Песковын худал ярианаас үл хамааран АНУ энэ хэрэг явдалд ямар ч оролцоогүйг би тодорхой хэлж чадна. Бид юу болсон талаар ямар нэг дүгнэлтэд хүрээгүй байна. Юу болсныг олж мэдэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Лхагва гарагт болсон халдлагын дараа Оросын засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтан хатуу хариу арга хэмжээ авахыг Кремльд уриалаад байгаа.

Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев халдлагын хариуд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг устгахаас өөр сонголт үлдээгүйг мэдэгдсэн байна. Оросын төрийн Думын дарга Вячеслав Володин орчин үеийн шинэ зэр зэвсгээ ашиглан Киевийн террорист дэглэмийг устгахыг уриалж байв.

Гэхдээ Кремлийн эрх баригчид тийм эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах шинжгүй байна.

Өчигдөр Песков хэлэхдээ халдлагын талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцгойлон ямар нэг байр суурь илэрхийлэх төлөвлөгөөгүй байгааг хэлжээ. Бас Путин ердийн үеийнх шиг Кремлийн ордонд ажил хэргээ явуулахыг мэдэгдсэн юм.

Лхагва гарагийн орой Оросын төв телевизийн суваг дроны халдлагын дүрс бичлэгийг үзүүлээгүй бөгөөд халдлагын талаар Кремлийн албан ёсны мэдэгдлийг л уншсан байна.

Украинд байлдаж байгаа Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Хэдийгээр би өөрөө радикал хүмүүсийн нэг боловч дроны халдлагын хариуд цөмийн зэвсэг хэрэглэх нь байж боломгүй зүйл гэж бодож байна” гэж ярьжээ.

Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг, Russia Today телевизийн сувгийн захирал Маргарита Симоньян хэрвээ дроны халдлагыг Оросын тал өөрөө зохион байгуулсан бол нөхцөл байдал өнөөдрийнх шиг ийм нам гүм байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Хэрвээ Кремль өөрийн цаашдын үйлдлийг зөвтгөх зорилгоор хуурамч халдлага зохион байгуулсан бол өнөөдөр нөхцөл байдал тэс өөр байх байсан. Хатуу хариу арга хэмжээ авахыг уриалсан мэдэгдлүүд ар араасаа цуварч, энэ талаар шуурхай хуралдааныг ард түмэнд шууд дамжуулан үзүүлэх байлаа” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: The Guardian

III Чарльзын хаан ширээнд өргөмжлөх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​