fbpx Гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн төслийг танилцуулж эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
4 минут 33 секунд

Гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн төслийг танилцуулж эхлэв

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Санал хураалтад 38 гишүүн оролцож, 77.6 хувийн саналаар төслийг баталсан юм. Төсөл батлагдсанаар Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж, гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтой уулзахаар болсон юм.

Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүнээр Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд нар ажиллахаар болжээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан хуулийн өөрчлөлтийг танилцуулж, тэдний санал бодлыг тусгахаар заасан байдаг билээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар боллоо. УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулна. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх юм. Тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлдэг дэгтэй.

Эрх баригчид 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв. Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг. Харин энэ удаа хоёр өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. УИХ-ын төлөөлөх чадварыг сайжруулна хэмээн үзэж гишүүдийн тоог нэмэх санал оруулжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн өөрчлөлт хийхээр тусгажээ. Үндсэн хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар ирэх сонгуулийн үр дүнгээр 152 гишүүнтэй парламент бүрдэнэ. 1992 онд Үндсэн хуулийг батлахад 120 гишүүнтэй байх санал гаргаж байсан ч нэг хэсэг нь 51 байх ёстой хэмээн үзэж, дундажлаад 76 гишүүнтэй баталсан. Мөн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдсан ч АН-аас зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хороон дээр энэ санал дэмжигдээгүй. Харин энэ удаа парламентад суудалтай МАН, АН, ХҮН болон бусад улс төрийн намын төлөөлөл ч гишүүдийн тоог 152 байх дээр санал нэгдсэн гэдэг мэдээлэл бий. Төрийн ордонд ч энэ тухай яриа гарч, гишүүдийн тоо 152 болвол нэг өрөөнд хоёр гишүүн суух хуваарилалтыг хийнэ хэмээн яриад эхэлсэн билээ.

Дараагийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг тусгажээ. Ингэснээр парламентын сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж, тоглоомын дүрмийг дураараа зохиодог асуудал байхгүй болно гэж үзсэн байна. Хууль санаачлагчид гишүүдийн 50 хувийг санал хураалтаар, 50 хувийг жагсаалтаар сонгоно гэж танилцуулсан бол АН энэ харьцааг парламентыг тогтворгүй байдалд хөтөлж мэднэ хэмээн үзэж, 60:40 байх нь зүйтэй гэсэн санал гаргаад байгаа юм.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Маск тайлах“ шийдвэр: Монголд, дэлхийд
“Маск тайлах“ шийдвэр: Монголд, дэлхийд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​