fbpx Засгийн газрын өр төлөгдөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 10 секунд

Засгийн газрын өр төлөгдөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өсжээ

Өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Долларын ханш 1.4 хувиар сулрав

Он гарсаар нэг ам.доллар 3525 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл өнгөрсөн саруудад төгрөг чангарч ам.долларын ханш суларч 3470 төгрөг болоод байгаа юм. Валютын ханшид бодлогын хүү, инфляц, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд, Засгийн газрын өр зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй. Нийт валютын нөөцийн хэмжээ жилийн өмнөхөөс 11.6 хувиар өсөж 3.7 тэрбумд ам.долларт хүрсэн. Валютын нөөц ихсэх нь импортын зардал өсөх гадны нөлөөллөөс хамгаалахаас гадна валютын тогтвортой байдлыг хангах замаар хөрөнгө оруулагчдыг татаж мөнгөн тэмдэгтийн эрэлтийг нэмэгдүүлдэг юм.

Гэрэгэ бондын өрийг барагдуулав

Засгийн газар 2022 оны сүүлээр Чингис бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларын өрийг төлсөн бол энэ сарын 1-нд Гэрэгэ бондын үлдэгдэл 368,7 сая ам.долларын өрийг барагдууллаа. Энэ нь манай зээлжих чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлснээр валютын эрэлтийг нэмж, ханш чангарах нөхцөл бүрдэх юм. Энэ тухай Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир “Өнгөрсөн баасан гарагт төлсөн 368.7 сая ам.долларын 82 сая ам.долларыг улсын төсвөөс төлсөн бөгөөд үлдсэн хэсгийг нь “Сentury-2” өрийн зохицуулалтын үед босгосон байсан. Ингэснээр олон улсын зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын 2023 онд төлөх ёстой бондын өр дууссан. Харин энэ оны арванхоёрдугаар сард Самурай бондод 30 тэрбум ам.долларыг төлөх ёстой. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын Засгийн газрын үед Хөгжлийн банкны асуудлыг ил болгож эргэн төлөлтийг эрчимжүүлснээр 1.2 их наяд төгрөгийг хурмтлуулаад байна. Түүнчлэн, иений ханш хямд үед гадагшаа төлөх валютаа худалдан авч бэлдсэн. Нэг үгээр арван хоёрдугаар сард төлөгдөх 30 тэрбум ам.доллар бэлэн байгаа. Харин аравдугаар сард төлөгдөх 500.0 сая ам.долларын “Евро” бондоос одоогоор 80.0 орчим сая ам.долларыг Засгийн газар буцаан худалдан авсан. Зах зээл дээр Монгол Улсыг Хөгжлийн банкны бонд анх гарснаасаа хямд байгаа энэ үед худалдаж авбал ашгаа хүртэнэ шүү дээ. 80 сая ам.долларыг худалдан авч айдгаа ардаа хийсэн гэж хэлж болно. Үлдсэн 420.0 сая ам.долларыг зах зээлийн үнэ хамгийн тохиромжтой үед худалдаж авна. Эх үүсвэр хэрэгтэй бол гаднаас зээл авах зэргээр өрийн зохицуулалтын аргыг хэрэглэнэ. Мөн аравдугаар сар хүртэл сард 100 сая ам.долларын асуудлыг шийдэхээр төлөвлөсөн. Ингэх бүрэн боломж бий” гэсэн юм.

Гол нэрийн бүтээгдэхүүний үнэ сард нэг хувиар өсөж байна

Ам.доллар болон юанийн ханш буурсан нь гол нэрийн барааны үнийг бууруулахад нөлөөлж чадсангүй. Тодруулбал, энэ сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гол нэрийн барааны үнэ нэмэгдэхэд ястай үхрийн мах килограмм нь 1.5 хувиар, импортын бөөрөнхий сонгино 3.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж үзэж буй юм. Мөн зууван чех зүссэн талх өнгөрсөн сард 2576 байсан бол энэ сард 2713 төгрөг болжээ. Энэ тухай Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Өргөн хэрэглээний бараа сард нэгээс дээш хувиар өсөж байна. Сүүлийн сар хагасын хугацаанд үхрийн махны үнэ 15 хувиар өссөн. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ сар бүр нэг хувиар өсөж байна” гэсэн юм. Улсын төсөв батлах үеэр мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах үүднээс үйлдвэр эрхлэгч компаниудыг албан татвараас нь чөлөөлсөн. Гэвч Хүчит шонхор зах дээр үхрийн мах нэг кг 22 мянга, хонины мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин гурилын үнэ 2060-2439 төгрөг болж өсжээ. Үүнээс харахад татвараас чөлөөсөн гэрээ үнийн өсөлтөд нөлөөлж чадсангүй. Харин Засгийн газраас “Үнийн өсөлттэй холбоотойгоор цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэв.

Монгол-Унгарын хөрөнгийн бирж хамтран ажиллана

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК Унгар улсын Будапештын Хөрөнгийн биржийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл солилцох юм. Тодруулбал, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр хамтран ажиллах аж.

Европ руу малын өлөн гэдэс экспортлох боломжтой боллоо

Манай улс Европын комиссын Эрүүл мэнд, хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын эрсдлийн үнэлгээнд хамрагдсан. Ингэснээр Европын холбооны гишүүн орнууд руу боловсруулсан богийн өлөн гэдэсний экспорт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрджээ. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гол асуудал нь малын эмийн үлдэгдэл байдаг. Энэ талын буюу мал, амьтны өсөлтийн, бусад төрлийн даавар, бүх төрлийн антибиотик, хүнд металл, цацраг идэвхт бодис, хлор, фосфор, азот агуулсан химийн бодис, ургамлын хөнөөлт хортон шавьж ба мал, амьтны шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүд, пестицидийн үлдэгдлийг хянах үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулсныг мэдээллээ.

Үүнийг мэдэгдсэнээр Европын комиссын Эрүүл мэнд, хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын F1, F4 гэсэн хоёр шаттай эрсдлийн үнэлгээнд хамрагдаж, улмаар малын гаралтай хүнсний бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны гишүүн орнууд руу экспортлохоор боллоо.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн төслийг танилцуулж эхлэв
Гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн төслийг танилцуулж эхлэв
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​