Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбайд нэгийгээ бөмбөгөөр санамсаргүй цохисон явдал болж, бөмбөгт оногдсон хүүгийн аав хамт тоглож байсан хүүхдэд гар хүрсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "Хүүхэд зодсон гэх иргэнийг олсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэв.
Энэ явдалд иргэд бухимдаж, тоглоомоос болж хүүхдэд гар хүрлээ хэмээн шүүмжилж байна.