fbpx У.Хүрэлсүхийн соёлын амбиц “Чингис хаан“ музейгээс шинэ театр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 57 секунд

У.Хүрэлсүхийн соёлын амбиц “Чингис хаан“ музейгээс шинэ театр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий Сайд байхдаа буюу 2019 онд соёлын салбарын гурван том бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Түүний нэг болох "Чингис хаан" музейг цар тахлын дундуур зүтгүүлэн байж дуусгасан. Хэл ам, хэрүүл шуугиан, улс төржилт, атаархал эсэргүүцэлтийн дундуур сөрж боссон их хааны энэ музей өнөөдөр гадаад дотоодын үзэгчдэд Монгол улсын нүүр тахлах байгууламж болж чадсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн дараагийн том бүтээн байгуулалт болох Үндэсний Урлагийн Их Театр удахгүй сүндэрлэж эхлэх нь ээ. БНХАУ-ын зуун хувийн хандив буцалтгүй тусламжаар босох уг театр ажлаа эхэлж байна. Өнгөрсөн 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид айлчлахдаа уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм.

У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй гурав дахь соёлын том байгууламж бол Байгалийн түүхийн музей. Тус музейг хотын төвөөс 1.8 километрт буюу Их тэнгэрийн аманд шинээр барихаар болсон. Музейн нийт хамрах талбай 74,000 метр квадрат бөгөөд хуучны Байгалийн түүхийн музейн эзэмшиж буй газраас 75 дахин том талбайтай. Нийт 250 мянган машины зогсоолтой байх юм. Монголчууд бид аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай ярьж, зорьж байна.

Тэгвэл У.Хүрэлсүхийн санаачлан зүтгүүлж барьж босгож байгаа дээрх гол гурван байгууламж түүх соёлын мөн ч олон жуулчны үзэх Монгол улсыг сурталчлах төвүүд болж үлдэнэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН БУЮУ СПОРТЫН БАЙГУУЛАМЖУУД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг зарлаж энэ хүрээнд спорт цогцолборын барилга байгууламжийг барьж босгох ажлуудыг хөөцөлдөж эхнээсээ хэрэгжиж эхлээд явж байна. Үүний гол том хоёр байгууламжийн иж бүрэн тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтыг өмнөд хөршид айлчлахдаа шийдвэрлээд ирсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Дагалдах байгууламжийн дараагийн ажил болох 20,4 сая ам.долларын төсөвт өртөгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолборын барилгын ажлыг хоёр талын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлэхээр болсон. Уг спорт цогцолбор нь нийтдээ 19,567 м2 талбай бүхий зоорьтой 7 давхар барилга бөгөөд зочид буудал, 200м тойрог бүхий манеж, гадна талдаа 400м гаран зам, 200 ортой тамирчдын байрлах байр, 150 хүн зэрэг хооллох хоолны газар, хурлын танхим, заалны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах спорт заал, фитнес заал, жүдо бөх, хүндийн өргөлт, таеквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонход бөмбөг, буудлага зэрэг спортын 10 төрөлд зэрэг хичээллэх боломжтой бэлтгэлийн заалтай олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий цогцолбор байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд залуучуудын спорт сургалтын төв. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд спортоор хичээллэх дэлхийд 10-т орох спорт цогцолбор удахгүй Улаанбаатарт босно.

Тухайлбал, “Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ажлын зураг ирэх сард бүрэн гарна. Спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 4 га талбайд байгуулах зөвшөөрөл олгогдсон байна. Мөн 59 мянган м.кв талбайтай дөрвөн давхар барилга байгууламж нь 19 спортын төрлөөр үйл ажиллагаа явуулах нийтийн биеийн тамирын иж бүрэн төв баригдаж эхэлнэ. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг санаачлан дэвшүүлж түүндээ хүргэх бодит спорт, эрүүл мэндийн байгууламж. Мэргэжлийн тоног төхөөрөмжтэй томоохон спорт төвүүдийг бий болгох ажлаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч шийдвэрлэсээр байна.

О.Түвшиндэмбэрэл

Sonin.mn

Монгол зураачийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг Абу Даби хотод олон нийтэд үзүүлж байна
Монгол зураачийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг Абу Даби хотод олон нийтэд үзүүлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​