fbpx Нийслэлийн удирдлагууд Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 33 секунд

Нийслэлийн удирдлагууд Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж буй билээ. Энэ хүрээнд Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалж, Туул голын тохижилтод нэвтрүүлэх талаар Хан мөрний бизнесийн төвийн захирал Чү Юун Тэтэй уулзаж, санал солилцов.

Хан мөрөн нь хотынхоо дундуур 40 км орчим үргэлжилдэг бөгөөд 11 цэцэрлэгт хүрээлэнтэй. Жилд дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэсэн судалгаа бий. Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газраас гадна эдийн засаг, худалдаа, үйлчилгээний томоохон бүс болон өргөжсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Дэлхийн томоохон хотууд гол дагасан бүтээн байгуулалтдаа анхаарч, өндөр ач холбогдол өгдөг. Манай Улаанбаатар хот ч мөн Туул голыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг бий болгох шаардлагатай. Хан мөрний бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн хэвшилтэйгээ хамтарч, хот нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, иргэдийн ая тухтай байдлыг хангасан байна. Хан мөрний жилийн урсгал зардалд 123 тэрбум вон төсөвлөдөг юм билээ. Бүтээн байгуулалтыг хийхдээ 139 тэрбум воны төсөвт өртгөөр ТЭЗҮ-ийг гаргаж, хотоос нь 42 тэрбум воныг санхүүжүүлж, үлдсэнийг хувийн хэвшил гаргажээ. Ингээд иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг эрэг дагуу байгуулсан. Эхний 10 жил аж ахуйн нэгжүүдээс татвар, хураамж авалгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, сүүлийн 20 жилд татвар авч, 30 жилийн хугацаанд концесс хэрэгжүүлсэн. Манайд мөн ийм бололцоо бий. Хууль, эрх зүйн орчин ч бүрдсэн. Гол нь санхүүгийн схемээ яаж гаргах вэ, санхүүгийн эх үүсвэрийг яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал бий. Үүнийг Засгийн газар, хотын түвшинд асуудлаа нэгтгэж, хувийн хэвшилтэйгээ хамтарч, гаднын хөрөнгө оруулалтыг татах схем байна. Бид санхүүгийн эх үүсвэр олохын тулд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай байдлыг хангахын тулд шийдэл, гарцуудыг заавал хийх ёстой. Энэ хүрээнд ажлууд төлөвлөн хийж байна хэмээлээ.

Хан мөрөн төслийн удирдагч Ким Жон Ёон “Анх далан байгуулж, усыг тогтвортой хэмжээнд байлгах, голын урсгалыг жигд байлгах чиглэлээр түлхүү ажилладаг байсан. Өдгөө иргэдийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч байна. Хан мөрний дагуу бүтээн байгуулалт хийснээр байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй. Байгаль орчны нөлөө, усны чанар зэргийн судалгааг Эрүүл мэнд, байгаль орчны судалгааны хүрээлэн тогтмол хийдэг” гэв.

Хан мөрний бүтээн байгуулалт нь нэг талаасаа иргэд амарч, зугаалах, нөгөө талаасаа бизнес, худалдаа, үйлчилгээний маш том орчин болжээ. Манай хотын хувьд тус бүтээн байгуулалтаас туршлага судлах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өргөн цар хүрээтэй боломж байгааг харуулж байна хэмээн Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ онцолж байлаа.

Мөн тус мөрний дагуу байгуулсан хиймэл аралд рапсын цэцгийн үзэсгэлэн зохион байгуулж байв. Тус үзэсгэлэнг амралтын нэг өдөр 20-25 мянган хүн үзсэн бөгөөд амарч, зугаалах, зураг авахуулах зорилгоор хамгийн их зорьж ирдэг гэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Төв Азийн зарим орнууд Өрнөдийн хоригт нэгдэх санаа цухуйлгах болсныг ОХУ-ын дэд сайд анхааруулжээ
Төв Азийн зарим орнууд Өрнөдийн хоригт нэгдэх санаа цухуйлгах болсныг ОХУ-ын дэд сайд анхааруулжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​