fbpx “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг дэмжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 4 секунд

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг дэмжив

Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

Ч.Хүрэлбаатар VS Б.Пүрэвдорж

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Гэтэл өнөөдөр парламентын толгой дээр Засгийн газар гарч суусан. 2024 оны төлөвлөгөөг Засгийн газар тэр чигээр нь явуулах ажлыг Эдийн засгийн байнгын хороо хийж байна.

Ажлын хэсэг дээр УИХ-ын гишүүдээс нууж байгаад санал гаргасан. УИХ-ын гишүүн бол байнгын хороонд саналаа гаргах ёстой. Үүний дагуу хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам буюу баруун аймгийн төв замыг Хөшөөтийн замтай холбох замаар Ховд аймгийн сумуудыг баруун аймгийн төв замд холбох санал гаргасан. Харамсалтай нь, Засгийн газрын гишүүдийн саналаар "унаж" байна. Засгийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө Үндсэн хуулийг өөрчилж гишүүд давхар дээлтэй болсон. Давхар дээлтэй 20 сайд ажиллаж байна. Тэдний эрх ямба нь багадаад чуулгандаа хүртэл суухаа больсон. Парламентын засаглалтай оронд гишүүдийг дуугүй байж бай гэж байгаад асуудлаа шийдүүлдэг боллоо.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Б.Пүрэвдорж гишүүнээ саналаа л гарга. Хажуугаар нь Засгийн газар руу дайрдаг нь ямар учиртай юм бэ. Дандаа явуургүй улс төр хийх юм. Тэгээд яах юм. Ховд аймгийн бүх сумаас гуравхан сум баруун аймгуудын төв замд холбогдоогүй, үлдсэн сумыг нь холбоё гэдэг саналаа гаргаад зүгээр л ярь л даа. Улс төр хийж болно. Гэхдээ аймгийнхаа нэг сум руу зам тавиулахын тулд бүхэл бүтэн Засгийн газрыг доромжилж болохгүй шүү дээ.

Арц суурь боомт хүртэлх автозамыг ирэх онд барина

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Арц суурь боомтоор Завханы иргэд махаа борлуулаад оронд нь бензин, хүнсний бүтээгдэхүүнээ авдаг байсан. Харин одоо энэ боомт идэвхтэй ажиллахгүй байна. Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэлх 167 километр авто замын ТЭЗҮ-ийг санал өгч, улсын төсвийн хөрөнгөөр зургийг нь хийлгэсэн. Хөгжлийн төлөвлөгөөнд боомтын сэргэлт гэж оруулсан мөртлөө 167 километр замын ажлыг эхлүүлэх талаар тусгаж болоогүй юм уу.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Арц суурь боомтоос Нөмрөг сум хүртэл 167 километр зам тавих ажлыг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгана. Төсөв санхүүгийн нөхцөл байдлаа харж байгаад хэрэгжүүлнэ. Боомтын сэргэлтийн хүрээнд Арц суурь, Нөмрөг чиглэлийн замыг анхаарах ёстой. Боомтын чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлээр олон зам баригдаж байгаа. Энэ хүрээнд зам барих хүн байвал боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн бүхий л эх үүсвэрийн хүрээнд боомтын сэргэлтийн ажлыг хэрэгжүүлнэ" гэлээ.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шинэчлэлтийн үр дүнг хэрэглэгчид л хүртдэг
Шинэчлэлтийн үр дүнг хэрэглэгчид л хүртдэг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​