fbpx Ж.Сүхбаатар: Би гадаад, дотоодын томилолтод нэг ч төгрөг зарцуулаагүй сайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
1 минут 58 секунд

Ж.Сүхбаатар: Би гадаад, дотоодын томилолтод нэг ч төгрөг зарцуулаагүй сайд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Би гадаад дотоодын томилолтод нэг ч төгрөг зараагүй сайд" гэдгийг хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Түгжрэлийг бууруулахад мөнгө зарцуулж байгаа нь мөнгийг хөрөнгө оруулалт биш гэж ярих нь буруу. Сургууль цэцэрлэг, байшин, автомашин зэргээс үүдэж түгжрэл үүсдэг. Одоо түгжрэлийг бууруулахад тавигдаж байгаа мөнгө зам, гүүрэн байгууламж барих, газар чөлөөлөхөд хөрөнгө оруулж байгаа хэрэг.

Түүнээс биш Сүхбаатар түгжрэл гэсэн нэрийдлээр өөртөө мөнгө аваад, зарцуулсан зүйл биш.

Зарим хүмүүс намайг төсвийн мөнгө ашиглаад байна гэж бичдэг. Би гадаад дотоодын томилолтод нэг ч төгрөг зараагүй сайд. Манайх таван ажилтантай. 2022 оныг дуустал надад мөнгө байгаагүй. Би УИХ-ын гишүүний цалин авдаггүй. Засгийн газрын гишүүний цалин авдаг. Гэхдээ тэр нь бага.

Түгжрэлээс үүссэн алдагдал өнөөдөр 13 их наяд төгрөгт хүрсэн. Улаанбаатар хотын нэг жолооч жилд 10 сая төгрөгийн алдагдал үүрч байгаа.

Улаанбаатар хотод хуримтлагдсан 30 жилийн хулгай луйвар, гажуудсан байдлыг засахын тулд 300, 400 тэрбум төгрөг өгчхөөд түгжрэл яагаад буурахгүй байна гэдэг чинь утгагүй.

Миний хувьд өчигдөр гурван цаг түгжирлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "KFC Mongolia" арга хэмжээ зохион байгуулснаар гэнэтийн түгжрэл үүссэн" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Киев хот руу агаараас довтолсны дараа Москва хот дроны цохилтод өртөв
Киев хот руу агаараас довтолсны дараа Москва хот дроны цохилтод өртөв
 
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ