fbpx Цалин нэмнэ “Браво”, үнэ өснө “Уучлаарай”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 48 секунд

Цалин нэмнэ “Браво”, үнэ өснө “Уучлаарай”

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэх, хүүхэд бүрт мөнгө олгох шийдвэр гаргав.

“Браво” гэх үү?

217.7 мянган төрийн албан хаагчийн суурь цалингийн нэмэгдэлд 986.6 тэрбум төгрөг зарцуулах юм. Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээг 750 мянга, Төрийн мэргэжлийн үйлчилгээний 100 мянган албан хаагчийнхийг нэг сая, төрийн захиргааны 23 мянган албан хаагч болон төрийн тусгай албаны 350 мянган албан хаагчийнх мөн нэг сая төгрөг байхаар төлөвлөжээ.

Түүнчлэн тэтгэврийн зөрүүг ойртуулж бас нэмэгдүүлэх болсон. Ингэхдээ 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулахад 200.2 тэрбум, 496.2 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд 194.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Ийнхүү цалин, тэтгэвэр нэмэхийн зэрэгцээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ч өсгөнө хэмээн улстөрчид амлав. Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох тэтгэмжийг 12.8 хувиар нэмэгдүүлэх бөгөөд үүнд 17.5 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэснээр 72.4 тэрбум төгрөг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэтгэмжид хамрагддаг 144.4 мянган хүнд 89.3 тэрбум төгрөг зарцуулах юм. Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгож эхлэх бөгөөд оны эхнээс авч чадаагүй хүүхдүүдийнхийг нөхөж олгоно хэмээн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тиймээс нийт 1.3 орчим сая хүүхдэд 167.2 тэрбум төгрөгийг олгох нь ээ.

Ямартай ч Засгийн газраас гаргасан энэ шийдвэрт 1.6 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ. Тиймээс төсвийн тодотгол оруулахгүйгээр батлаж байна хэмээн “том дуугарч” байсан Сангийн сайдын амлалт сонгуулийн жил угтсан сорилтод бүдэрчихлээ. Тэгээд цалин, тэтгэвэр нэмэгдэж, хүүхэд бүр 100 мянгаа авах боллоо “Браво” гэх үү дээ.

Төсвийн орлогын өсөлт цалин нэмэх шалтаг гэж үү?

Төрийн зарим албан хаагчид цалингаа нэмүүлчихлээ. Тэтгэврийн мөнгө ч нэмэгдчихлээ. Цалин нэмэх шийдвэр гаргахаас хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Б.Жавхлан “Бид өнгөрсөн жил төсвийн боломжоо харж байгаад тэтгэврийг нэмсэн. Цалингийн хэмжээнээс илүү бодлогын тохиргоо хийх нь зүйтэй. Төрийн албаны цалингийн бодлого алдагдсан. Цаашид хуулийн зохицуулалт хийж, нэгдсэн байдлаар төрийн алба хаагчдын цалингийн бодлогыг ХНХ-ын яам тогтвортой болгох өөрчлөлт хийх ёстой. Тэгэхээр төсвийн орлоготой уялдуулж, тодотгол хийж цалин нэмэгдүүлнэ гэхэд эрт байна" гэж байсан юм. Тиймээс л энэ удаагийн шийдвэр улстөржчихлөө гээд байгаа хэрэг. Тэгвэл шийдвэр гарсны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарсан. Соёл урлаг, биеийн тамир, спортын салбарынхны үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмнэ. Үүн дээр салбарын онцлог, ажилласан жил, орон нутагт ажиллаж байгаа гэх зэрэг нэмэгдлүүд тооцогдоно" гэлээ. Гэхдээ үүний цаана ямар үр дагавар байгааг зайлшгүй тооцоолох учиртай.

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг статистикчид онцлов. Харин эдийн засагчид цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаж гарах үнийн өсөлт инфляцийн хүлээлтэд сөргөөр нөлөөлнө гэдгийг сануулж байна. Өөрөөр хэлбэл, орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг тэтгэх замаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боловч нөгөө талдаа зардлын инфляц үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын төсвийн орлого сүүлийн 30 жилийн түүхэнд байхгүй хэмжээгээр өсөлттэй гарсан хэмээн төрийнхөн тунхагласан. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.доллар байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тиймээс эдийн засаг цар тахлын үеэс хойш өсөлттэй байгаа нь цалин нэмэх боломжийг бүрдүүлсэн хэмээн тайлбарлаж буй. Тэгэхдээ энэ нь бодитоор харвал нүүрсээ цахимаар арилжсаны давуу тал гэдгийг зарим судлаачид хэлэв. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ноос эхэлсэн арилжаа өнгөрсөн сарын 31-нийг хүртэл нийт 35 удаа хийгдэж 87.6 сая ам.доллар болон 282.6 сая юанийн орлого төвлөрүүлжээ.

Эцэст нь, орлого төвлөрч өмнөх үеэс өсөлттэй байгаа нь сайн хэрэг. Гэвч цалин, тэтгэвэр нэмэх шалтаг мөн үү. Хамгийн гол нь одоогийн энэ нэмэгдэл оны эцэст эдийн засагт тэр дундаа инфляцид нөлөөлж үнийн өсөлтдөө дарлуулаад “үнэгүйдчих вий дээ”.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өргөн барьсан хоёр төслийг нэгтгэж, Сонгуулийн хуулиа батална
Өргөн барьсан хоёр төслийг нэгтгэж, Сонгуулийн хуулиа батална
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​