fbpx Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 12 секунд

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр хэлэлцлээ

Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 340-р тогтоолыг гаргасан. Тодруулбал, тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр, холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан.

Тэгвэл энэ хүрээнд “Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төрийн холбогдох байгууллагуудын удирдлага, мөн 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, нийгмийн харилцан үр ашигтай, зах зээлийн зарчимд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал. Энэ хүрээнд бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даасан байдлаа хангах суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Улмаар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу төсвийн хамаарлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хотын үнэт цаасыг гаргаж, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах зэрэг бодит зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Мөн Улаанбаатар хотын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ төрийн ямар нэгэн дарамт, хүнд сурталгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 134 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Өнгөрсөн хугацаанд бид тодорхой салбар чиглэлүүдэд хувийн хэвшилтэйгээ хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж шинээр барих, нийтийн тээврийн салбар, хот, нийтийн ахуйн үйлчилгээний салбар байна. Үүн дээр тулгуурлан хамтын ажиллагаагаа бид цаашид ч илүү өргөжүүлэн, сайжруулан ажиллана хэмээв.

Мөн Хотын дарга энэ ондоо багтаан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны давхардал, хийдлийг арилгах, тодорхой хэсгийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, нэгтгэн нийлүүлэх, татан буулгах гэх мэт засаглалын тодорхой шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөөд байгаагаа онцоллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот, нийтийн аж ахуйн ажлыг заавал төр хийх шаардлагагүй. Хувийн хэвшил гүйцэтгэснээр шинэ менежмент, технологи, инновац орж ирэх, бага зардлаар олон ажил хийх зэргээр бүтээмж нэмэгдэнэ. Энэ нь төрд эргээд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай. Энэ хүрээнд бид эхний ээлжид аж ахуйн нэгжүүдэд нээлттэй танилцуулга хийсэн. Тухайлбал, дөрвөн дүүрэг замынхаа тохижилт, үйлчилгээг өөрсдөө хийдэг байснаа хувийн хэвшилд шилжүүлсэн. Мэдээж аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн юм.

Хэлэлцүүлэг үр дүнтэй болж, төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах, шаардлагатай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлыг тал бүрээс нь хөндсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хакерууд Путиний дуу хоолойгоор худал мэдээ цацсаныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч залруулав
Хакерууд Путиний дуу хоолойгоор худал мэдээ цацсаныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч залруулав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​