fbpx Дорнодын М.Бадамсүрэн “доголон сандал”-аасаа шоудсаар л байх уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 13 секунд

Дорнодын М.Бадамсүрэн “доголон сандал”-аасаа шоудсаар л байх уу?!

Б.ДАМДИН-ОЧИР

Дорнод бол Монгол орны зүүн хязгаар, хойгуураа Оросын Өвөр Байгалын хязгаар, зүүн талаараа Өвөрмонголын Хөлөнбуйр, Хянган, Шилийн голтой хиллэдэг аймаг. Манай улсын Хятадтай холбогддог 13 боомтын тав нь буюу Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн боомт тус аймагт бий. Дорнод нь 123.597 км хавтгай дөрвөлжин газар нутагтай. Ашигт малтмалын арвин нөөцтэй. Цав, Улааны холимог металл, мөнгөний орд, Цагаанчулуутын алт, Адуунчулуу, Хөөтийн нүүрсний орд, Сангийн далайн давсны орд, Тамсаг булгийн газрын тосны орд гээд 90 шахам ордтой. Түүнчлэн хүрэн нүүрс, шохойн чулуу, уран, усан болор, утаат болор, төмрийн хүдрийн арвин баялаг нөөцтэй. Хэл амгүй, татвар татаасгүй хөгжих бүрэн боломжтой.

Гэвч энэ аймгийн удирдлагын менежмент сайнгүй. Тиймээс хөгжил нь урагшилдаггүй. Найман жил болж байгаа ч хааяа хэл ам гарахаар хариу өгөх гэж гарч ирдэг Засаг даргатай. Засаг даргынх нь нэр М.Бадамсүрэн гэнэ.

Арваад жилийн өмнө УИХ-ын байнгын хороод, Засгийн газар хавиар нэр нь яригдаад л явдаг байсан. Уг нь Н.Номтойбаяр түүнийг 2012 оны сонгуулийн дараа л “Дорнодын Засаг дарга болгоно” гээд явсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвшөөрдөггүй байв. Тиймээс энэ хоёр улстөрч хаана таарсан газраа үг зөрөөд л явдаг байв. Ерөнхий сад Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг гурван ч удаа батламжлахаас татгалзахдаа “...М.Бадамсүрэн нь төрийн албанд гурван жил ажиллаагүй, шатахуун түгээгүүрийн станцад түгээгч хийж байсан” гэсэн шалтгаан хэлсэн. Үнэхээр ч М.Бадамсүрэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2 буюу төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэснийг хангаагүй байдаг. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сард Дорнод аймаг С.Ганбат гэдэг Засаг дартай болж, М.Бадамсүрэн орлогчоор нь ажиллах болсон юм. Харин Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа дахин зүтгээд 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр батламжлуулсан. Аймгийн дарга болохдоо “...Бадамсүрэн би дээд боловсролтой. 1996-2000 онд ТИС-ийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгч, 2009-2012 онд Дорнод аймгийн МАН-ын орон тооны дэд дарга, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2012-2013 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын зөвлөх, 2013-2014 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Төрийн албанд зургаан жил есөн сар ажилласан” гэж анкет өгч байв. Үндсэндээ М.Бадамсүрэн тэр өдрөөс хойш Дорнодын Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Яахав, ийм нөхцөлд “...Бүтэн найман жил гаруй аймаг удирдлаа, туршлага, зангараг заасан төрийн хүн боллоо” гэдэг. Гэхдээ энэ хугацаанд Дорнодод юу амжуулсан бэ, ямар бүтээн байгуулалт хийсэн бэ гэдэг чухал л даа. Яг үнэнийг хэлэхэд, М.Бадамсүрэнгийн өнгөн дээр Дорнод аймаг бахь байдгаараа л хоног өнгөрөөж ирсэн. Аймгийн төвд нь л гэхэд дэд бүтцийн тендерүүд нь асуудалтай. Зам нь муу, ус нь зэвтэй. Их л удаж байна. Засдаггүй. Хэвэндээ л байдаг.

Ямар сайндаа л М.Бадамсүрэн “...Улсын хөгжлийг хойш татсан” шалтгаанаар Засгийн газраас сануулга авчихаад сууж байх вэ. 2022оны наймдугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаас М.Бадамсүрэнд “...Боомтын сэргэлтийн дэд бүтцийн төслийг удаашруулсан” гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан байдаг. Түүнээс хойш тэр төслийн ажлаа хэр зэрэг явуулсан нь тодорхойгүй байна. Алдаагаа засахгүй бол огцруулах арга хэмжээ авахуулна гэсэн үг.

Ер нь бол М.Бадамсүрэн өнгөрсөн найман жилийн хугацаанд улсын хэмжээнд дуулиан тариад байдаг аймгийнх нь нутаг дээрх ашигт малтмалыг ашиглагч гадаадын компаниудтй хэрхэн учраа олж ирсэн нь ихээхэн хачихалтай байдаг.

Тамсагийн ордод “Петро Чайна Дачин Тамсаг” гэж Хятадын компани бол тарвалзаж л байдаг. Энэ компани 1998-2021 онд нийтдээ 9.5 сая тн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон. Улсын төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар түрээс төлсөн байдаг. Гэхдээ энэ нь бүтэн 14 жилийн хугацаанд шүү дээ. Хаа сайүгүй “төмөр тогоруу” тонголзсон, автомашины хөлд хэрчигдэж, тоосонд нь угаартах шахсан Мэнэнгийн талд очоод үзвэл энэ мөнгө юу ч биш. Тэнд очсон хэн ч халаглаад л буцдаг. Тэгвэл аймгийн удирдлага юу хийдэг вэ. Яахав, хэлдэг үгтэй л дээ. “...Тамсагийн ордыг анх ашиглуулах талаар гэрээлж, хэлэлцэхдээ аймгийн эрх мэдлийг багтаагаагүй. Тийм учраас аймагт мөнгө бага ордог. Энэ компани үгэнд ордоггүй” гэдэг юм. М.Бадамсүрэнгээс өмнөх Дорнодын дарга нар “...Энэ компаниас аймагт татвар түрээсийг нэммээр байна. Өнөөдрийн байдлаар хүн амын орлогын албан татвараа л аймагт төлдөг. Бусад татвар нь улсын төсөвт ордог. Цагаан сарын өмнө “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн “бүдүүн” дарга Хятадаас ирнэ. Түүнтэй уулзаж дээрх мэтийн зарим саналаа тавихаар хүлээж байна” гээд л сууж байдаг байв. Түүнчлэн “Петро Чайна Дачин Тамсаг” компани аймгийн удирдлагуудыг авлигаддаг. Байдал ийм. Дарга нар “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн халаасанд орчихсон. Ийм нөхцөлд орон нутагтаа татвар хандив ахиухан үлдээж, байгаль орчин сүйтгэсэн хэрэгтэй тэмцэх зэрэг нь зүгээр л хоосон яриа болж хоцорно хэмээн нутгийн иргэд ярьдаг.

М.Бадамсүрэн лав тэдний эрх ашгийг нэг их хөндөөд байдаггүй. Харин Засгийн газраас сануулга авснаасаа хойш дээрх мэтийн компаниудын “хэрэг түвэг”-т нэр нь хавчуулагдвал бушуухан гарч ирээд сүртэй тайлбар хийнэ.

Хавар, гурван сарын өмнө Дорнодод 400 гаруй цагаан зээр үхэж, “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхан булсан гээд дуулиан болсон. Тэр үеэр М.Бадамсүрэн “...Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүллээ” гээд гараад ирж байгаа юм. Шаардлага гээчдээ “...Хорогдсон цагаан зээрийн сэг зэмээс гадна тухайн орчны газрын хөрс, усыг шинжилгээнд хамруулахыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д, шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн албанаас шаардаж байна” , “... Эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авахгүйгээр олон тооны цагаан зээрийг булах үйлдэл хийсэн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчны ажилтнуудыг ажлын долоо хоногийн дотор ажлаас нь чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний захирлаас шаардаж байна”, “...Хууль тогтоомж зөрчсөн дээрх болон бусад үйлдлүүдэд хяналт тавьж, таслан зогсоож ажиллаагүй Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбай дахь АМГТГ-ын төлөөлөгчийг ажлаас нь ажлын долоо хоногийн дотор чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг АМГТГ-ын даргаас шаардаж байна”, “...Халхгол сумын нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд тээвэрлэлт гүйцэтгэж байхдаа газрын хөрсөнд түүхий тос асгаж байгаль орчныг бохирдуулсан үйлдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу харьяалах сумын ЗДТГ, Цагдаагийн байгууллага, байгаль орчны байгууллагад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн холбогдох албан тушаалтан, дээрх зөрчлийг гаргаж, улмаар нуун дарагдуулсан “Жилин хуа яан” ХХК газрын тосны тээвэрлэгч компанитай байгуулсан гэрээг ажлын долоо хоногийн дотор цуцалж, олон нийтэд мэдээлэхийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирлаас шаардаж байна”, “...Газрын тосны ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу заасан хугацаанд багтаан хянаж, баталж байхыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаас шаардаж байна”, “... “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээг нэг сарын дотор олон нийтэд ил тод болгохыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирлаас шаардаж байна”, “...Өнөөдрөөс эхлэн тус төслийн бүх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэйгээр олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулахыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирлаас шаардаж байна” гэсэн. Явж өгсөн. Ёстой “шоу” хийсэн дээ. Тогтоод харвал голдуу өөрийнх нь хийх ёстой ажил байх аж. Дээрээс нь хэзээ ч бүтэхээргүй шаардлага тавьдаг байгаа юм. “...Долоо хоногийн дотор” гэсэн баахан шаардлагаас хэд нь бүтэж, хэд нь бүтээгүй юм бол, бүү мэд. Таг болсон. Чухамдаа эндээс л “...М.Бадамсүрэн гаднын компаниудтай яаж ажиллаад байдаг юм бол” гэсэн эргэлзээ үүсээд байгаа юм. Дээрх “шаардлага”-уудыг л хар даа. Шал бүтэхгүй шаардлагууд... Тэрийг нь бүгд мэдээд байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Энэ нь Засгийн газраасаа сануулга авч ширээ нь ганхаж, суудал “доголчихоод” байгаатай холбоо той байж мэдэх л юм. Ийм маягаар шоудаж аргацааж байна уу гэмээр л харагдана. Ер нь тэгээд М.Бадамсүрэн найман жил Засаг даргаар ажиллалаа. Дорнод дэвжсэн үү, доройтсон уу. Лав л Дорнодыг доройтуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” мэтийн гаднын компаниудад бол “...Ойлт нь ширүүн, буулт нь зөөлөн” л явсаар ирлээ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)

Шүгэлдээд шүгэлдээд шүүрдүүлдэггүй дарга нарыг яах вэ!
Шүгэлдээд шүгэлдээд шүүрдүүлдэггүй дарга нарыг яах вэ!
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​