fbpx Пауэрлифтингийн дэлхийн аваргууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
6 минут 8 секунд

Пауэрлифтингийн дэлхийн аваргууд

Монгол тамирчид пауэрлифтингээр дэлхийд өндөр амжилт үзүүлж байна. Жишээлбэл, Ази, дэлхий, олимпын дээд амжилтыг эзэмшиж байгаа юм. Манай хүчтэнгүүд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аваргаас багийн амжилтаар хоёрдугаар байрт шалгарсан. Богц арвинтай энэ тэмцээнээс Г.Сумъяасүрэн, Д.Түмэнжаргал нар алтан медалийг өвөртөлсөн билээ.

Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга Г.СУМЪЯАСҮРЭН

-Би Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Анх чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Бэлтгэлээ хийж байхад багш “Пауэрлифтингийн тэмцээнд оролцох уу” гэж асуусан цагаас пауэрлифтингээр хичээллэх болсон. Тухайн үед багш чөлөөт бөхийн бэлтгэлээс өөр шүү гэж сануулсан. Маргааш нь ирээд өргөөд үзтэл болмоор санагдсан. Багш ч өмнөхөөсөө ахиу өргөж тэмцээнд түрүүлнэ гэдгийг ойлгуулсан. Тэгэхээр нь 20 кг-ийг нэмж өргөх гэтэл чадаагүй. Гэтэл багш “Ингэж огцом өргөвөл гэмтэнэ. Даах хэмжээндээ тааруул” гэсэн зөвлөгөө өгсөн юм. Ингээд анхны тэмцээндээ алтан медаль хүртэж, улсын аваргад оролцохоор болсон. Улсын аваргад түрүүлснээр чөлөөт бөхөө орхиж, пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн. Аймгийн аваргад ганц, хоёрхон удаа оролцсон охин Азийн аваргын тэмцээнд оролцоно гэж төсөөлж байгаагүй. Ингээд хэрэглэлгүй төрөлд нь мөнгөн медаль хүртээд их баярласан. Тэмцээний дараа дасгалжуулагч “Тэмцээн дуусаагүй шүү охин минь. Дахиад нэг төрөл бий. Чиний бэлтгэл дээр өргөж байсныг дийлэх тамирчин алга” гэж хэлсэн нь алтан медаль хүртэх урам зоригийг бадраасан. Энэ амжилтаараа ДАШТ-д оролцохоор болж, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга гэх цолыг хүртлээ. ДАШТ-д амжилт үзүүлнэ гэхээс илүү айдастай оролцсон. Учир нь анх удаа гадны оронд очиж үзэх учир мэдэхгүй газар луу явчих вий, алдаа гаргах вий, жиндээ орж чадах уу гэсэн эмзэглэл байсан. Тэмцээн ч эхэлж, эхний захиалгаа өгсөн. Эхний захиалгаа давж чадвал дараагийнх амархан гэдэг сэтгэл зүйтэй оролцсон учраас алдах эрх байгаагүй.

Яг өргөх гэсэн чинь “Би даах болов уу” гэсэн бодол орж ирсэн. Гэтэл багш “Хурдан өргөөрэй” гэхэд нь сандарсандаа гэнэт өргөчихсөн. Хэрэв айдсаа ялж чадаагүй бол түрүүлэхгүй. Тэмцээнээс ирээд олон хүнээс урмын үг сонссон. Ах, эгч нар илүү амжилт үзүүлээрэй гэж захисан болохоор наймдугаар сард болох Азийн аваргад түрүүлэхийг хичээнэ. Мөн олон удаагийн дэлхийн аварга болохын төлөө илүү сайн бэлтгэлээ хийнэ гэсэн зорилгыг тавьсан.

Монголын дээд амжилтыг эзэмшигч Д.Түмэнжаргал

-Миний бага нас Төв аймгийн Бүрэн суманд өнгөрсөн. Дөрвөн ах, дөрвөн эгчтэй айлын бага хүү. Дунд сургуулиа төгсөөд ЭЕШ өгсөн боловч хүссэн оноогоо авч чадаагүй. Ингээд яахаа мэдэхгүй явж байхдаа бодибилдингийн багш дасгалжуулагч бэлтгэнэ гэсэн сонины зар уншсан юм. Зарын дагуу шууд Мон-Алтиус сургууль дээр очсон. Дунд сургуульд байхдаа аймгийн арслан Ж.Эрдэнэбат ахын удирдлага дор бодибилдингээр хичээллэдэг байсан юм. Ингээд ур чадварын шалгалт өгөөд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Н.Батбаяр, н.Ганболд, н.Жамц багш нарын удирдлага дор бэлтгэлээ хийж, их зүйл сурсан даа. Харин сургуулиа төгсөхийн өмнө 2008 оноос тэмцээнд оролцож эхэлсэн. Ингээд 2010 оноос пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн юм. Энэ спортоор хичээллэснээс хойш ДАШТ-д найман удаа оролцлоо. Ингэхдээ хоёр удаа VI, IV байрт шалгарч, хоёр жил дараалан эхний шатанд хасагдаж байсан. Харин сүүлийн тэмцээндээ зорилгоо биелүүлж, дэлхийн аварга болсон. Пауэрлифтинг бол цаг хугацааны спорт гэдгийг ойлголоо. Жил ирэх тусам өмнөх алдаан дээрээ суралцаж, чамбайрдаг юм байна. Тэмцээнд оролцохдоо чихэвчээр дуу сонсож, төвлөрөх дуртай. Чихэвчээ салгаад босоход илүү тэнхээтэй болчихсон байдаг. Энэ нь сэтгэл зүйтэй л холбоотой болов уу. Энэ жилийн тэмцээний хувд өрсөлдөгчид их хүчтэй байсан. Тэмцээний дараа манай орон яалт ч үгүй бөхийн орон юм байна гэж бодогдсон.

Монгол тамирчид үнэхээр бяртай. Бусад орны тамирчдаас ялгарах гол онцлог нь тэр. Мөн амжилтад хүрэхэд хичээл зүтгэл их чухал. Энэ жилийн хувьд манай тамирчид бэлтгэл сайн байсан. Тэр нь ч гаргасан амжилтаас нь харагдаж байна. Олон улс ч монгол тамирчдыг бэлтгэлээ сайн хийдэг, өсөх ирэээдүйтэй гэж магтаж байлаа. Мөн аливаа тэмцээнд оролцоход дэмжлэг чухал. Бэлтгэл, сургуулилтаа хиймээр байдаг. Гэтэл явах зардлын мөнгө нь бодогдоод тайван ч байж чадахгүй үе бий. Энэ бүхэнд туслаж пауэрлифтингийн спортыг тодорхой хэмжээнд дэмжиж, ойлгодог хүмүүстээ талархал илэрхийлье.

Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?
Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​