fbpx Украины арми сөрөг давшилтынхаа шинэ амжилтын талаар мэдээллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 34 секунд

Украины арми сөрөг давшилтынхаа шинэ амжилтын талаар мэдээллээ

Украины арми зүүн өмнөд фронтын 100 км орчим үргэлжилсэн хэсэгт амжилттай давшсан тухайгаа Даваа гарагт мэдээлжээ.

Өмнөх өдөр нь Запорожье мужийн Мокрые Ялы голын дагуу оршдог Благодатне, Нескучне, Макаровка тосгодыг Оросын цэргийн хяналтаас чөлөөлснөө Киевийн эрх баригчид мэдээлж байв.

Харин өчигдөр нэмж Левадне, Новодаровка, Лобкове тосгодыг чөлөөлснөө Украины батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр мэдээлжээ.

Украины цэргүүд энэ чиглэлд нийтдээ 6.5 км давшсан тухай тэр мэдээлсэн байна. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд нийтдээ 90 км.кв талбайтай нутаг дэвсгэр, долоон суурин газрыг чөлөөлснөө Маляр нэмж хэлжээ.

Одоо Украины зэвсэгт хүчин Азовын тэнгисийн эргээс 90 км зайд хүрээд байгаа гэнэ.

Хэрвээ тэнгисийн эрэгт хүрвэл 2014 онд Орост хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойгийг Украины бусад эзлэгдсэн нутаг дэвсгэрээс таслах юм.

Украины арми фронтын бусад хэсэгт мөн байлдааны ажиллагаа явуулж, Оросын хориглолтын эмзэг хэсгүүдийг туршин шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Гэхдээ Өрнөдийн цэргийн мэргэжилтнүүд Украины сөрөг давшилтын эхний үе шатанд гаргасан амжилтыг хэт үнэлж болохгүйг анхааруулж байна. Учир нь эзлэгдсэн нутаг дэвсгэрийн гүн рүү давших тусам эсэргүүцэл улам ширүүсэх магадлалтай гэнэ.

Оросын тал олон сарын турш хориглолтод бэлдсэн, хүн хүч, агаарын цохилтын зэвсгийн нөөцөөр давуу байгааг тэд анхааруулж байна.

Одоогоор Оросын эрх баригчид Украины армийн амжилтыг огт хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Даваа гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам зэвсэгт хүчин нь Донецк, Запорожье мужуудад явуулж буй Украины сөрөг давшилтыг няцааж, алсын тусгалын пуужингаар нөөц байрлалуудад нь цохилт өгсөөр байгааг мэдээлжээ.

Гэхдээ Оросын батлан хамгаалах чиглэлээр бичдэг алдартай блогчид Благодатне, Нескучне, Макаровка тосгодыг Украины арми хяналтдаа авсныг хүлээн зөвшөөрсөн байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Вашингтон хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Украины сөрөг давшилтын явцын талаар ярихад хэтэрхий эрт байгаа ч амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр АНУ-ын засаг захиргаа Украин улсад үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэх эрмэлзэл дүүрэн байгаа бөгөөд удахгүй Вильнюс хотод зохион байгуулагдах НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар улс төр, зэр зэвсгийн томоохон тусламжийн багцыг шийдвэрлэх хүлээлттэй байгааг мэдэгдсэн байна.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Оросын өдөр“-ийг тохиолдуулан Кремлийн ордонд төрийн одон медаль гардуулах ёслолд оролцжээ.

Энэ үеэрээ тэр Украины дайны талаар цухас дурдсан юм. “Өнөөдөр Оросын хувьд хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч эх оронч үзэл, бахархал манай нийгмийг улам хүчтэй нэгтгэж байна. Энэ нь цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй манай баатруудад найдвартай ар тал, дэмжлэг болж байна” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Пауэрлифтингийн дэлхийн аваргууд
Пауэрлифтингийн дэлхийн аваргууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​