fbpx Эрхэм гишүүд “...Нүүрсний хулгай” гэж нууцаар ярьдаг болоо юу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
4 минут 12 секунд

Эрхэм гишүүд “...Нүүрсний хулгай” гэж нууцаар ярьдаг болоо юу?!

Ердөө хагас жилийн өмнө дөө, нүүрсний хулгайн асуудал улс даяар "түймэрдэж" байв. Төв талбайд иргэд жагсаж, Төрийн ордонд УИХ ч, Засгийн газар ч энэ хулгайн эсрэг арга хэмжээнүүд зохион байгуулж байлаа. Харин өнөөдөр энэ сэдэв бараг унтарчээ. Бараг л “...Тэр чинь юу билээ” гэхдээ л тулсан байна.

Тэгвэл хоёр хоногийн өмнө “...Мартсанаас мал мэнд үү” гэдэг шиг мэдээлэл түглээ. УИХ-ын дөрвөн гишүүн “...Нүүрсний нээлттэй сонсголыг хийе” гээд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэ талаар эх сурвалжууд мэдээлэв.

Уг нь УИХ-аас Нүүрсний түр хороог байгуулсан. Нүүрсний хулгай бол нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал юм. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “...Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор хойшлуулахгүйгээр байгуулна” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “...Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу байгуулсан хэрэг. Тэгэхээр Нүүрсний түр хороо нээлттэй сонсголыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм. Учир нь нээлттэй сонсголоор “...Нүүрсний хулгай гэж чухам юу юм бэ”, “...Нүүрсний хулгайч нар яг хэн хэн бэ” гэдэг тодорхой болно. Чухамдаа энэ сонсголыг хийлгэхийн тулд УИХ-аас Түр хорооны ажиллах хугацааг 2022 оны сүүлчээр зургаан сараар сунгасан гэдэг. Тэр дагуу Нүүрсний түр хороо тэр нээлттэй сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийхээр товлосон. Гэхдээ товоос долоо хоногийн өмнө “...АТГ-ын хүсэлтээр” гээд цуцалсан. Түүнээс хойш хоёр сар өнгөрлөө. Түр хорооны даргын хааяа ярихаас сонсоход нээлттэй сонсголыг хүлээгээд нэмэргүй гэж ойлгогдох болсон.

Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 29.4-т “...Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно” гэж заасан. Хэдийгээр Нүүрсний түр хорооны хугацаа дууссан ч хуульд зааснаар татан буугдаагүй байна. Үүнтэй зэрэгцээд зарим гишүүн энэ сонсголыг хийлгэхээр гарын үсэг зурж эхэлсэн байгаа юм. Хамгийн гол нь эдгээр гишүүний нэр нууц байгаа нь анхаарал татлаа. Хэдхэн сарын өмнө, цагаан сарын дараахан нутагтаа очсон гишүүн болгон “...Би нүүрсний хулгайтай тэмцэж байгаа хүн” гэж байсан. Олон ч гишүүн энэ хулгайн талаар ийм “байр суурь” илэрхийлсэн дээ. Гэтэл өнөөдөр “...Нүүрсний хулгай” гэж нууцаар ярьдаг болсон байх юм. Яагаад?!

Эрхэм гишүүд хэнээс айж, юунаас бултаад ингэдэг болчихов оо. Яг л эцэг эхийнхээ нэрийг хэлэхээс цээрлэдэг шиг, том хайрханыг нэрлэж дуудахаас цэрвэдэг шиг “...Нүүрсний хулгай” гэж хэлж чадахаа больсон. “...Хачин юм шүү” гэж хаа сайгүй л ярьж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Бямбацогт: Гашуунсухайтын төмөр замыг холбох ТЭЗҮ энэ зун батлагдаж, ирэх оноос бүтээн байгуулалт эхэлнэ
С.Бямбацогт: Гашуунсухайтын төмөр замыг холбох ТЭЗҮ энэ зун батлагдаж, ирэх оноос бүтээн байгуулалт эхэлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​