fbpx Украины армийн сөрөг давшилтын амжилтыг Путин үгүйсгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 22 секунд

Украины армийн сөрөг давшилтын амжилтыг Путин үгүйсгэв

Украины армийн сөрөг давшилтын эхний өдрүүдэд гаргасан амжилтын тухай мэдээг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үгүйсгэжээ.

Тэрбээр өчигдөр Оросын батлан хамгаалах чиглэлээр бичдэг нийтлэлчидтэй уулзахдаа Украины болон өөрийн армийн хохирлын талаар зарим тоо баримтыг дэлгэсэн байна.

Путиний хэлснээр сүүлийн долоо хоног орчим хугацаанд Украины арми Өрнөдийн илгээсэн байлдааны машин механизмынхаа 25-30 хувийг алдсан гэнэ. Үүнээс 160 нь танк байгааг тэр баталжээ.

“Энэ бол стратегийн нөөцөө ашигласан томоохон сөрөг давшилт юм. Тэд 160 гаруй танкаа алдсан бол бид 54 танк алдсан. Гэхдээ эдгээрийн зарим нь засаж сэлбэх боломжтой” гэж Путин ярьсан байна.

Тэрбээр мөн сөрөг давшилтын эхний өдөр (Путиний хэлснээр зургаадугаар сарын 4) Украины армийн хүн хүчний хохирол Оросынхоос 10 дахин өндөр байсныг мэдэгджээ.

“Тэдний хохирлын хэмжээг сүйрэл гэж хэлж болохоор байна” гэж Путин хэлсэн байна.

Путин цааш нь ярихдаа Нова Каховкагийн даланг Украины тал АНУ-ын HIMARS пуужингийн системээр устгасныг хэлжээ.

“Украины тал өөрсдөө үүнийг хийсэн. Харамсалтай нь ингэснээрээ тэд Херсон чиглэлийн сөрөг давшилтдаа саад учруулсан” гэж тэр хэлсэн юм.

Путиний ярьсан зүйлс бүгд Украины талын мэдээлж байгаагаас эсрэг байлаа.

Даваа гарагт Киевийн эрх баригчид өгсөн мэдээлэлдээ сөрөг давшилтын үр дүнд Запорожье мужийн долоон суурин, нийт 90 км.кв талбай бүхий нутаг дэвсгэрийг чөлөөлснөө зарлаж байв.

Мөн Нова Каховкагийн даланг Оросын тал дэлбэлсэн гэж тайлбарлаж байгаа. Киевийн эрх баригчдын энэ тайлбарыг батлах баримт одоогоор ил болоогүй байна.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа Украины армийн сөрөг давшилт “ахицтай” байгааг дуулгасан юм.

“Бидний хамтдаа Украинд үзүүлсэн тусламж дэмжлэгийн үр дүнд байлдааны талбарт нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Сөрөг давшилт эхэлснээр Украины тал ахиц дэвшил гаргаж эхэлсэн. Хэдийгээр хугацааны хувьд эрт байгаа ч Украинчууд улам их газар нутаг чөлөөлж, хэлэлцээний ширээний ард суухад давуу байр суурьтай болох чадвартай нь бидэнд харагдаж байна” гэж тэр хэлжээ.

Фронтын шугам дээр ширүүн тулаан үргэлжлэхийн зэрэгцээ Оросын тал Украины хотуудад алсаас агаарын цохилт өгөхөө зогсоохгүй байна.

Мягмар гарагийн шөнө ерөнхийлөгч Зеленскийн төрсөн хот Кривой Рог агаарын довтолгоонд өртсөний улмаас таван давхар орон сууц сүйрч, 11 хүн алагдаж, олон тооны хүн шархаджээ.

Оросын талаас нийт 14 далавчит пуужин харвасны 10-ыг, дөрвөн дроноор довтолсны нэгийг устгаж чадсанаа Украины армийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Өчигдрийн уулзалтын үеэр Путин бас өөрийн армийн зэвсэг техникийн нөөцөд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

“Цэргийн тусгай ажиллагааны үеэр бидэнд олон зүйл дутагдаж байна. Өндөр нарийвчлалтай сум, харилцаа холбооны хэрэгсэл, дрон гэх мэт. Эдгээр нь бидэнд байгаа ч хангалтгүй байна” гэж тэр хэлжээ.

Гэхдээ Путин цэргийн дайчилгаа нэмж зарлах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

“Зарим олны танил хүмүүс бидэнд нэгээс хоёр сая нэмэлт хүч хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ энэ нь бид юу хүсэж байгаагаас шалтгаална. Бид Киевт буцаж очих гэж үү?” гэж тэр ярьсан нь өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын арми Украины нийслэлийн дэргэдээс ухарсныг хэлсэн хэрэг байв.

Эх сурвалж: The Guardian

Скүүтер: Цагаа хэмнэх үү, мөнгө илүү төлөх үү
Скүүтер: Цагаа хэмнэх үү, мөнгө илүү төлөх үү
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​