fbpx Нүүрсний сонсгол хийхийг шаардсан гишүүдийн тоо нэмэгдэж байгаа сурагтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 11 секунд

Нүүрсний сонсгол хийхийг шаардсан гишүүдийн тоо нэмэгдэж байгаа сурагтай

Өнгөрсөн хаврын улс төрийн хүрээнд болсон гол шуугиан нүүрсний хулгайн асуудал байв. Уг асуудалд ард түмэн бухимдаж хагас сар орчим жагсаал үргэлжилснийг иргэд санаж байгаа. Одоо ч уг асуудлыг олон нийтэд ил тод болгож, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг ард түмэн хүсч, шаардаж буй. Иргэдийн шаардлага, шүүмжлэлийн хариуд эрх баригч намын зүгээс нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх болсноо ам бардам мэдээлж байсан. Уг сонсголыг хийхээр УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хороо байгуулагдан ажилласан байдаг. Тус түр хороо нүүрсний хэргийг шалгах сонсголоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхэнд хийхээр товлосон байсан. Гэвч тодорхойгүй шалтгаанаар уг сонсголыг өдийг хүртэл хойшлуулсаар байна. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, хуулийн дагуу шаардаж байгаа сонсголыг өдийг болтол хойшлуулаад байгаа нь ямар учиртай вэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болох ёстой байсан сонсгол яагаад хойшлов гэдэг асуултын хариуг иргэд нэхсээр. Тухайн үед буюу сонсгол болох ёстой байсан өдрийн өмнө тус түр хорооны хуралдаан болжээ. Гэхдээ түр хорооны хурал даргаа хүлээсээр бүтэн зургаан цаг болсон аж. Улмаар түр хорооны дарга Г.Ганболд хуралдаа ирж, нүүрсний хэргийн сонсголыг хойшлуулах санал гаргасан байна. Үүнийг нь түр хороо дахь сөрөг хүчний гишүүд эсэргүүцсэн ч МАН-ынхан олонхоороо хойшлуулахаар болж. Тухайн үед түр хорооны дарга Г.Ганболд гишүүдээ яагаад тэгж удаан хүлээлгэв. Сөрөг хүчний гишүүдийн ярьж байгаагаар Г.Ганболд нь намынхаа удирдлагуудтай уулзаж, чиглэл авч байсан гэв. Өөрөөр хэлбэл уг сонсголыг явуулах уу, эс явуулах уу гэдэг асуудлаар намын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатартай зургаан цаг гаруй ярилцаж суусан аж. Улмаар намынхаа удирдлагуудын чиглэлээр тус сонсголыг өдийг болтол тодорхойгүй хугацаагаар ийн хойшлуулсан болж таарч байгаа юм. Үүнээс харвал эрх баригчдын хувьд нүүрсний хулгайн асуудлаар сонсгол явуулахыг хүсэхгүй байгаа гэж хэлж болохоор байна. Цаанаа мэдээж улс төрийн далд тохиролцоо, яриа хөөрөө явагдаж байгаа гэдэг нь дээрх нөхцөл байдлаас тодорхой харагдаж буй. Харин сүүлийн үед энэхүү сонсголыг явуулах асуудлаар УИХ-ын гишүүд дор бүрнээ идэвхэжсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Нэр бүхий зарим гишүүд нүүрсний хэргийн сонсголыг явуулах асуудлаар бусад гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэв. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Ганибал, С.Ганбаатар, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын гишүүд уг сонсголыг явуулах талаарх албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Энэхүү албан бичигт гарын үсгээ зурж, сонсголыг нэн яаралтай явуулах зарчмын байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гишүүд ч нэмэгдэж байгаа сурагтай. Нөгөөтэйгүүр тус сонсголыг явуулах эсэхтэй холбоотойгоор эрх баригчдын дунд маргаан өрнөж, талцаж байгаа талаарх тамхины цэгийн яриа ордноор нэг шуугьж байна. Тодруулбал, Засгийн газрын гишүүд хоорондоо уг асуудлаар болж нэгэн рүүгээ хатуухан үг чулуудан, үзэл бодлын зөрүүтэй байгаагаа намын даргадаа хэлсэн гэв. Эрх баригч намын гишүүдийн талцсан хандлага Их хурал дээр ч ижилхэн байгаа бололтой. Товчхондоо нүүрсний жинхэнэ хулгайчдын нөлөөлөл УИХ, Засгийн газрын хүрээнд тод илрэх болж. Энэ бол ордонд яригдаж байгаа шуугиан. Харин сүүлийн үед энэхүү шуугианыг улам дэвэргэж байгаа нэг яриа бол уг сонсголыг явуулах дургүй ганц хүний тухай юм. Ганц хүн гэхээр мэдээж Ерөнхийлөгч байж таарна. Ард түмнээсээ сонгогдсон хүндэт Ерөнхийлөгч маань яагаад энэхүү сонсголыг явуулах дургүй байна вэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн дор бүрнээ ухаж ойлгохыг хичээж байгаа бололтой. Тэдний заримынх нь хэлж байгаагаар нүүрсний хулгайчид өөрсдийгөө хамгаалахын тулд Ерөнхийлөгч цайзаа болгосон байх магадлал өндөр гэлээ. Энэ үнэн бол энэ зуны халуунтай зэрэгцсэн улс төрийн халалт ард түмнийг давхар зовоох бололтой.

М.ОРГИЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Оросын армийн генерал Украины сөрөг давшилтын үеэр алагдсан тухай Москвагийн албаны эх сурвалж мэдээлжээ
Оросын армийн генерал Украины сөрөг давшилтын үеэр алагдсан тухай Москвагийн албаны эх сурвалж мэдээлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​