fbpx Украины эзлэгдсэн нутаг дахь усны даланг Оросын тал өөрсдөө дэлбэлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 23 секунд

Украины эзлэгдсэн нутаг дахь усны даланг Оросын тал өөрсдөө дэлбэлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ

Зургаадугаар сарын 6-ны өдөр Оросын хяналтад байгаа Украины Херсон мужийн нутаг дахь Нова Каховкагийн усны далан сүйрч, томоохон хэмжээний газар нутаг үерт автсан билээ.

Дайтагч талууд даланг санаатай сүйтгэсэн хэмээн харилцан нэгнээ буруутгаж байгаа. Тухайлбал Украины арми HIMARS пуужингийн системээр даланг буудаж сүйтгэсэн гэж Оросын тал тайлбарлаж байна. Харин Украины тал Оросууд өөрсдөө дэлбэлсэн гэж үзэж байгаа.

Гэхдээ даланг Оросын тал өөрсдөө дэлбэлсэн байж болзошгүйг харуулсан баримт нотолгоо улам нэмэгдэж байна. Тухайлбал Румын дэх Норвегийн газар хөдлөлтийг бүртгэх станц тухайн өдөр далангийн орчим хүчтэй дэлбэрэлт болсныг мэдэрсэн нь тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл даланг алсаас пуужингаар буудах биш, тэсрэх бодисоор дэлбэлсэн нь эндээс харагдсан байна.

Тэгвэл Ням гарагт New York Times сонин даланг Оросын тал санаатай дэлбэлсэн гэх дүгнэлтийг мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэн мэдээлжээ.

“An Inside Job” (Дотроосоо хийсэн ажил) гэх гарчиг бүхий уг нийтлэлд дэлбэрэлт далангийн дотоод хэсэгт болсныг баталсан байна.

“Оросын тал өөрийн хяналтын хэсэгт тэсэлгээ зохион байгуулсныг нотлох баримт тодорхой харуулж байна” гэж уг нийтлэлд дүгнэжээ.

Зөвлөлтийн үед байгуулагдсан далангийн бүтцийн бүх зураг Москвагийн эрх баригчдын гарт байдаг тул тэд эмзэг цэг бүрийг нь маш сайн мэдэж байгаа гэнэ.

Хүйтэн дайны үед байгуулагдсан тул уг далан гаднын ямар ч халдлагыг тэсвэрлэх чадвартайгаар бүтээгдсэн гэж нэг мэргэжилтэн тайлбарлажээ. Тиймээс нүсэр бетон байгууламжийг гаднаас нь буудаж эвдэх боломж бага гэж үзэж байна.

Харин далангийн дотор талд байрлах инженерийн хяналтын хонгилд их хэмжээний тэсрэх бодис байрлуулан дэлбэлсэн байх магадлал өндөр гэж дүгнэжээ.

Украины дайны нөхцөл байдлын сүүлийн үеийн бусад мэдээллээс дурдвал:

  • Украины арми Запорожье мужийн төмөр замын зангилаа Пятихатки тосгоныг эзэлсэн тухай Москвагаас томилогдсон орон нутгийн удирдлага Ням гарагт мэдээлжээ. Энэ нь Оросын тал ухралтаа хүлээн зөвшөөрсөн ховор тохиолдол юм. “Украины арми их хэмжээний хохирол амссан ч тосгоныг гартаа оруулж чадлаа” гэж Запорожье мужийн Москвагаас томилогдсон захирагч Владимир Рогов сошиал хуудсаараа мэдээлжээ.
  • Украины тал эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Оросын зэвсгийн томоохон агуулахыг устгаснаа Ням гарагт мэдээллээ. Ойролцоо нь уг агуулах байрладаг Херсон мужийн Хеническ нь Азовын тэнгисийн боомт хот юм. “Агуулахад маш их хэмжээний зэвсэг байсныг устгалаа” гэж Одессын цэргийн тойргийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Братчук мэдээлжээ. Украины хэвлэлүүд алсад хүчтэй дэлбэрэлтийн чимээ гарч, тэнгэрийн хаяанд их хэмжээний утаа олгойдож буйг харуулсан дүрс бичлэгийг үзүүлсэн байна.
  • Украины арми зүүн фронтын шугамд бага хэмжээгээр давшсаныг Их Британийн батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Ням гарагт тус улсын тагнуулын албаны ээлжит тайлан нийтлэгдсэн юм. Уг тайланд өгүүлснээр сүүлийн өдрүүдэд зүүн фронт дээр Бахмутын ойролцоо болон өмнөд фронтын шугам дагуу маш ширүүн тулалдаан үргэлжилж байгаа гэнэ. Зүүн фронт дээр Украины арми бага хэмжээгээр урагшилсан бол өмнөд фронт дээр Оросын арми амжилттай эсэргүүцэн тулалдаж байгаа ажээ. Талуудын аль аль нь их хэмжээний хохирол амсаж байгааг мэдээлсэн байна. Оросын талын хохирол энэ оны гуравдугаар сард Бахмутын дэргэд амссан оргил хэмжээндээ хүрсэн гэж Британийн тусгай албад дүгнэжээ.

Эх сурвалж: Deutsche Welle

Ногоон бонд, төсвийн тодотголтой өдрүүд
Ногоон бонд, төсвийн тодотголтой өдрүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​