fbpx Украин: Белгородоо хамгаалсан дайн болж хувирав!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 37 секунд

Украин: Белгородоо хамгаалсан дайн болж хувирав!

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 17 дахь сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, “Гроші” нийгмийн цахим сүлжээ, Ерөнхийлөгч Владимир Зеленский, зөвлөлтийн КГБ-гийн экс-тагнуулч Юрий Щвец, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, украины сэтгүүлч Дмитрий Гордон нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Украинчууд өөрийнхөө өссөн төрсөн газар нутаг дээр байна. Тэд гэр бүл, үр хүүхэд, газар нутаг, эх орноо хамгаалан оросын давшиж орж ирсэн их цэрэгтэй тулалдаж байна. Түүхэн үнэн Украины талд байна–энэ тухай барууны бүх улс төрчид, олон нийт тэгж үзэж байна.

Энэ үнэнээс зугтах аргагүй. Харин Орост зугтаасаар, зугтаалгасаар жил хагас болох гэж байна. Украиныг нацистаар нь хичнээн дуудаад, Зеленскийг хар тамхичин, алиалагчаар нь хичнээн цоллоод огт нэмэргүй болсон цаг! Украин ба украинчуудыг “урвасных нь төлөө” үзэн ядуулах суртал нэвтрүүлгийн 9 жилийн хуягласан кампанит ажлыг оролцуулаад түүхэн үнэнээс Орос, оросууд 9 жил бултлаа. Энэ тухай олон нийтийн сайтуудад дүүрэн мэдээлэл. Гэхдээ дийлэнхи нь Украины талд байна.

Фронтын байдлыг Владимир Зеленский үнэлэн ингэж ярьжээ:–Фронт дээр зэвсэгт хүчний анги нэгтгэл бригадууд амжилттай байлдсан нэгэн 7 хоногийг үдлээ. Таврийск, Луганск, Бахмут, Авдеевкийн чиглэлд амжилттай ажиллагаа явууллаа.

Украины нисэх хүчин ОХУ-ын цэргийн байрлал, ар тал руу 100 гаруй агаарын довтолгоо хийж, үлэмж хохирол учрууллаа. Украины хот тосгодын эсрэг оросын цэргийн 100 орчим атакийг няцаалаа. Харин Орост ялж байгаа мэт худлаа ярьж, украины Рatriot-уудыг устгасан гэж байгаа ч бүгд бүрэн бүтэн ажиллаж байна, оросын пуужингуудыг амдан сөнөөсөөр байна. Дээд зэргээр үр ашигтай ажиллаж байна. Нэг ч Patriot-ыг сөнөөж чадаагүй гэжээ.

сонин mn

Оросын цэргийн тусгай ажиллагаа бүтэлгүй болмогц л Кремлиэс элдэв цуу яриа, худал аргумент, тэнэг нотолгоо гаргаж ирэн оросуудаа хуурахыг хичээнэ. Тэр тоолонд олон улсын хэвлэл мэдээллээр Оросыг элэглэнэ. “Хэрэв бид тийшээ довтлон ороогүй байсан бол Украины зэвсэгт хүчин манай Белгород мужийг эзлээд авчих байлаа”–ийм суртал хүчээ авчээ. Оросууд нь ч итгэж байгаа бололтой.

Эзлэн түрэмгийллээ эх орны дайн болгож хувиргах мэргэн аргыг Кремльд бодож олжээ. Ийм ятгалгад итгэсэн оросын ард түмэн Украинд дайны төлбөр (репарац) төлөхгүй, эрх баригчдаа Хаагын олон улсын шүүхэд өгүүлэхгүй гэж гүрийнэ гэсэн итгэл Оросын эрх баригчдад төржээ.

“Украиныг цэрэгжүүлэхгүй гэсэн Оросын зорилго биелсэн, бидний тэр демилитаризац зорилгодоо хүрсэн” хэмээн Дмитрий Песков ажиг ч үгүй ярина. Украин аймшигтайгаар зэвсэглэж цэрэгжчихээд байхад нь Орос бутцохичихсон, одоо үндсэн цэрэг ба зэвсэг нь байхгүй, зөвхөн барууны НАТО-гийн өгсөн зэвсэг үлдсэн, Америкийн командлал үлдсэн гэж ярих нь үнэмшил багатайн дээр оросууд нь үнэмшдэг нь юу юм гэхээс дэлхий дахины инээд бах тавыг өөрсдөө хангасан аятай дуулдана. Дмитрий Гордон, Юрий Щвец нарын харилцан яриа анхаарал татна. Сөрөг давшилт яг төлөвлөгөөний дагуу явж байна, оросын цэргийн бэхлэлт, хориглолт руу фронтын атак хийж байна. Дэлхийн II дайнаас хойш АНУ л ийм операц явуулж байснаас бус өөр улс гүрний дайны түүхэнд байгаагүй гэж тэр хоёр дүгнэв.

Америкийн цэргийн номлолоор бол фронтын атак хийхэд техникийнхээ 25 хүртэл %-ийг алдаж болно, гэтэл энэ удаа Украины цэргийн хохирол 3-5% байгаа нь давшилт амжилттай яваагийн нотолгоо гэв. Украины арми бүх фронтын шугамын дагуу цохилт өгч байна.

Гэхдээ зэвсэг техникээ маш их гамнаж байлдаж байна, зэвсэглэлд байгаа бүх техникээ гаргачихаагүй, бүх зэвсэг техникийг нь гаргуулж байлдаад устгаад байгаа гэх Путины үлгэр агаарт хөвнө. Украины зэвсэглэлд F-16 орж ирээгүй ч түүнийг нь агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нь нөхчихнө, НАТО-гийн цэрэг оруулж байлдуулах, хамгаалуулах хэрэгцээ бодитой биш гэж тэр хоёр ярьжээ.

сонин mn

Пригожин, Шойгу нарын зөрчлийг тэр хоёр огт өөрөөр харж байна. Орос орон удирдлагагүй болсны илэрхийлэл, Орос орон сүйрлийн босгонд тулж ирсэн ил цагаан баталгаа гэж нэрлэв. Путин генералуудаасаа үхтлээ айж байна, цаадуул нь гэнэт эргэчих магадлалтай. Тиймдээ ч Жанжин штабын дарга Герасимовыг халах тухай байнга яриа өрнөдөг, эсвэл халж хэсэг далд байлгаад буцаагаад ил гаргадаг, одоо ч хөөж буулгачихаад байна гэв.

Дайны эхний өдрүүдэд Путин өөрийн нөлөөний хүн гэгдэх Пригожинтой байнга уулзаж байв, гэтэл Герасимовыг хавьтуулдаггүй. Гэтэл одоо Путин цэргийнхний хяналтад өөрөө орчихсон, Пригожин нь тахиа шиг донгодоод, цаашаа хийлгэх ажил байхгүй, Пригожин муугаар төгсөх болно, Шойгу ч үхдэлтэй адилхан болсон, буга маллагч, фанеран маршал нэрэндээ яг тэнцэнэ гэж үзжээ.

Гордон, Щвец нарын яриан дунд Путины цаашдын хувь заяаг их сонин өнцгөөс гаргаж тавьжээ. 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд их ач холбогдол өгөх болно. Тэр сонгуулиар Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болчихвол аврагдана гэж Путин өөрөө итгэж байгаа ажээ. Трамп нь “Хүйтэн дайн”-ы жилүүдэд Зөвлөлтийн КГБ-тэй холбоотой ажиллаж байсан, тийм учраас Путиныг авран хамгаалах юм гэнэ. Оросын элитүүд болж буй үйл явдалд туйлын дурамжхан байна (70% нь шившиг гэж үздэг), гэвч тэд Путинтэйгээ тэмцэх чадвар мөхөс, тэд чухам өөрийнхөө армийн 100% ялагдлыг хүлээн тэвчин сууна. Дайн энэ жилдээ дуусахгүй, 2024 онд дайн дуусна, эдүгээ Украинд хүн төрөлхтөний 100 жилийн хувь заяа дор хаяж шийдэгдэж байна, тийм учраас Украин ялагдаж болохгүй, ялагдах эрх ч байхгүй гэж тэр хоёр ярьжээ. Оросын ялагдлыг дагалдан Беларусийн дотоод байдал ч хутганы ирэн дээр иржээ. The Times сонины сайтын мэдээлэлд дараахийг бичжээ.

Беларусийн олон зуун иргэн дарангуйлагч А.Лукашенког зэвсгийн хүчээр түлхэн унагахаар Польшид цэргийн бэлтгэл сургуулилалт хийж байгаа ба тэдний ихэнхи нь 2020 оны үй олны эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцоод дарагмагц нь хил давж гарсан беларусьчууд ажээ.

Байлдааны бэлтгэл сургуулилтыг BYPOL (The Association of Security Forces of Belarus ) хэмээх беларусийн тусгай хүчний офицер байгсад гардан явуулж байна. BYPOL бол Лукашенкогийн дэглэмийн хоточ нохойны үүрэг гүйцэтгэхээс татгалзаж ард түмнийхээ талд орсон, дараа нь цөөн тооны партизанаа нутагтаа үлдээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ баруун руу дүрвэн гарсан чекистүүдийн сайн дурын холбоо юм. BYPOL-ын партизанууд Беларусийнхаа нутаг дэвсгэрт хэд хэдэн амжилттай нууц операц хэрэгжүүлсэн. Томхоныг нь нэрлэбэл 2023 оны хоёрдугаар сард оросын цэргийн тагнуулын А-50 нисэх онгоцыг Минскийн ойролцоох аэропортод хоёр дрон ашиглан сөнөөсөн, одоо Беларусьт BYPOL-ыг “экстремист байгууллагаар” бүртгэсэн. Лукашенко өөрөө ч хүлээн зөвшөөрч, ганц Польш биш, Литва, Украинд барууныхан хууль бус зэвсэгт бүлгийн гишүүдийг сургаж байна, тэдний салаа салбар нь Беларусийн дотоодод экстремист үүр хорооны хэлбэрээр нууцгай оршиж байгааг сэрэмжлүүлжээ. Польшийн нутагт цэргийн бэлтгэл сургууль хийж байгаа ирээдүйн босогчид одоогийн цаг үеэ “Времена X” гэж нэрлэх ба Беларусьтаа эргэж очин дэглэмийг нураах хүртэл үргэлжлэх цаг хугацаа гэж үздэг аж.

сонин mn

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг Хятадын төрийн тэргүүн хүлээн авч уулзжээ
АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг Хятадын төрийн тэргүүн хүлээн авч уулзжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​