fbpx АНУ-ын талд урвасан тусгай албаны экс ажилтнаа устгах гээд бүтэлгүйтсэн Оросын нууц ажиллагааны талаар мэдээлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 24 секунд

АНУ-ын талд урвасан тусгай албаны экс ажилтнаа устгах гээд бүтэлгүйтсэн Оросын нууц ажиллагааны талаар мэдээлжээ

Оросын эрх баригчид АНУ-д урвасан тусгай албаны экс ажилтнаа устгах ажиллагааг 2020 онд зохион байгуулж байсан тухай түүхийг Нью Йорк Таймс сонин өчигдөр мэдээлжээ.

Энэхүү нууц ажиллагааны талаар баримтыг тус сонин АНУ-ын тагнуулын албанд ажиллаж байсан гурван эх сурвалжаас авсан юм байна.

Нийтлэлийн гол баатар Александр Потеев нь Оросын тусгай албанд ажиллаж байхдаа АНУ-ын Тагнуулын Төв Газрын мэдээлэгч болж байжээ. Түүний дамжуулсан нууц мэдээллийн тусламжтайгаар Холбооны Мөрдөх Товчоо 2010 онд АНУ-ын зүүн эрэг дагуу ажилладаг байсан Оросын 11 тагнуулчийг илрүүлж байсан гэнэ.

Мэдээлэгч болох нь илэрсний дараа Потеев эх орноосоо Беларусиар дамжин дүрвэж байжээ. Тэрбээр АНУ-д ирснийхээ дараа Тагнуулын Төв Газрын тагнуулчдыг хамгаалах тусгай хөтөлбөрт хамрагдаж, Флорида мужийн Майами хотод нууц нэрээр амьдрах болсон байна.

2011 онд Оросын шүүх Потеевт эх орноосоо урвасан хэрэг тулгаж, 25 жилийн хорих ял эчнээ оноож байжээ.

Харин сүүлд олон жилийн дараа Потеев загас барих зөвшөөрөл авахдаа жинхэнэ нэрээ ашигласны улмаас Оросын тусгай албад түүний хаана амьдарч байгааг мэдсэн юм байна.

Ингээд тэд Потеевыг устгах ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Мексикийн эрдэмтэн Эктор Алехандро Кабрера Фуэнтесийг ашиглахаар болжээ.

Хоёр охины эцэг Фуэнтес нь орос эхнэртэй хүн байсан бөгөөд Оросын тусгай албад гэр бүлийнхэнд нь хилийн хориг тавьж, барьцаалах замаар эрдэмтнийг ажиллагаандаа оролцуулахаар болсон байна.

Ингээд Потеевын гэрийн ойролцоо байр түрээсэлж, машиныг нь дагаж мөрдөх даалгаврыг Фуэнтес авсан гэнэ. Ингэхдээ гэрэл зураг авч болохгүйг түүнд хатуу анхааруулжээ.

Гэвч Потеевын амьдардаг хотхонд анх удаа нэвтрэхдээ Фуэнтес бусдын автомашиныг мөргөснөөс төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна.

Түүнийг харуултай ярилцаж зогсох үеэр эхнэр нь анхааруулгыг зөрчиж, ойролцоо зогсож байсан Потеевын автомашины дугаарын зургийг камераараа авчээ.

Хяналтын камерт бичигдсэн энэхүү сэжигтэй үйлдлийг Тагнуулын Төв Газар тэр дор нь анхааралдаа авч, хоёр өдрийн дараа АНУ-аас гарах гэж байсан Фуэнтесийг саатуулсан юм байна.

Нууц ажиллагаа илэрсний дараа 2021 онд АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, 10 дипломатчийг нь нутаг дэвсгэрээсээ хөөж байжээ. Хариуд нь Москвагийн эрх баригчид ижил арга хэмжээ авч, АНУ-ын 10 дипломатчийг хөөсөн байна.

Дээрх үйл явдлаас хоёр жилийн өмнө Английн Солсбэри хотод амьдардаг Оросын цэргийн тагнуулын газрын офицер асан Сергей Скрипачийг охиных нь хамт хордуулсан хэрэг гарч байсан юм. Тэрбээр Их Британийн тусгай албадад мэдээлэгчээр ажиллаж байгаад Оросоос дүрвэсэн хүн байжээ.

Эх сурвалж: Aljazeera

Ши Жиньпин: Хятад, Америк хоёр зөв зохицож чадах эсэх нь хүн төрөлхтний ирээдүйд хамаатай

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​