fbpx Бусадтай харилцсан чатаа дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 27 секунд

Бусадтай харилцсан чатаа дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгоно

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр иргэд цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Шүүмжилж, магтаж, өөрсдийн өнцөг, үзэл санаагаа түгээж харилцан мэдээлэл солилцож байна. Ингэхдээ хэн нэгэнтэй харилцсан зурвас, хувийн чатыг эерэг, сөрөг ямар нэг байдлаар шууд л нийтэд дэлгэдэг болжээ. Ялангуяа Монголчуудын өргөн хэрэглэдэг твиттер, фэйсбүүкт хэвийн мэт үзэгдэл боллоо. Гэхдээ мэдээлэл, зурвасыг дэлгэж буй хүн ямар нэг элдэв санаа агуулаагүй байж болох ч нөгөө талаараа хүний хувийн нууцад халдаж буй үйлдэл юм. Учир нь захидал харилцааг хүний хамгийн эмзэг мэдээлэл гэж хуулиар тодорхойлчихсон. Үндсэн хуульд тодоос тодоор бичсэн ийм заалт ч бий. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.13-д “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн байна.

Зөвхөн захидал харилцааны нууцыг задлахаас гадна хүний хувийн нууцад халдаж зөрчсөнтэй холбоотой олон асуудал бий. Үүнтэй холбоотой асуудлыг зохицуулахаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн. Энэ хууль урьд өмнө нь байгаагүй цоо шинэ ойлголт биш. “Хувь хүний нууцын тухай” хуулиар 1995 оноос хойш мөрдөж энэ асуудлыг зохицуулж байсан. Шинэ нь хуучнаасаа илүү өргөн агуулгыг багтааж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, хүчингүй болсон хуульд хэрэглэгдэж байсан хүний хувийн мэдээллийн төрлийг шинэ хуульд хүрээг биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, эмзэг, хөрөнгийн зэргээр өргөжүүлсэн. Эмзэг мэдээлэлд хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл багтана. Гэвч иргэд, олон нийтийн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас үүдэж хүний мэдээлэлд халдсан олон асуудал өнөөг хүртэл гарсаар байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд ХЭҮК болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавих үүрэгтэй. Хуульд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисс “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсвэл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх, эсвэл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлнэ” гэжээ.

Энэ талаар ХЭҮК-оос тодруулахад “Иргэд бие биенийхээ захидал харилцааны нууцыг цахимаар задруулсан тохиолдолд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн харилцсан зурвас буюу чат нь хүний эмзэг мэдээлэл, хувь хүний нууц мөн бөгөөд түүнийг зөвшөөрөлгүй задруулбал Эрүүгийн хуулийн 13.11, Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзнэ. Хүний эрх зөрчигдсөн, хүний хувийн мэдээллийг хууль бусаар задруулсан тохиолдолд комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг зөвхөн гомдолд холбогдогч нь байгууллага байх тохиолдолд хэрэгжүүлэхээр хуульчилсан. Харин уг хуулийг зөрчсөн хувь хүний үйлдэлд Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан. Иргэд хоорондын харилцааг ХЭҮК-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулж болно” гэв.

ХЭҮК-т захидал харилцааны нууцтай холбоотой гомдол төдийлөн их биш байгаа нь иргэдийн энэ талаарх мэдлэг дутмаг байгааг илэрхийлж буй нэг хэлбэр юм. Учир нь ХЭҮК-т үүнтэй холбоотой ганцхан гомдол иржээ. Өмчийн маргаантай хоёр иргэн захидал харилцаа задруулсан асуудлаар гомдол гаргажээ. Ингэхдээ тухайн хоёр иргэн харилцан бие биенийхээ чатыг задалсан байсан учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Л.Галбаатар “Захидал харилцаа нь хувийн нууцад хамаардаг. Тухайн иргэн хувийн мэдээллээ хуваалцах, түгээхийг зөвшөөрөөгүй бол цахим орчинд зурвас, чатыг дэлгэх нь нууцад халдсан, хууль зөрчсөн үйлдэл болно. Хууль зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулиар болон ХЭҮК-т гомдол гаргах бүрэн эрхтэй. Мөн хүний эмзэг мэдээллийг задруулж нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзвэл Иргэний хуулиар ч шийдүүлэх боломжтой. Иргэд хувийн нууцаа хамгаалахдаа анхаарч өөрсдийн хэрэглэж буй аппликейшнийг зөв сонгох хэрэгтэй” гэсэн юм.

Найз нөхдийн хөгжилтэй зурвас эсвэл ноцтой асуудал хөндөгдсөн эсэхээс үл хамааран захидал харилцааг задруулах нь хуулиар хориотой. Олон нийтийн сүлжээнд найз, нөхөдтэйгөө харилцсан зурвасыг дэлгэх нь хүртэл хүний эмзэг мэдээллийг задруулсанд тооцогдоно. Захидал харилцааны нууцад агуулга хамаарахгүй. Харин эцэг эх нь хүүхдийнхээ зурвасыг задруулахад энэ нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй аж. Гэвч энэ нь хуулийн зөрчил бус ёс зүй, ёс суртахуунтай холбоотой үйлдэл болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ зурвасыг олон нийтийн сүлжээнд дэлгэхдээ аюулгүй байдлыг харгалзан үзэж хувь хүний орон зайд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм.

Хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох ял, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

Хэрэв иргэд хувийн нууцыг нь задруулсан, хүний эмзэг мэдээлэлд халдсан гэж үзвэл мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, шийдвэрийг мэдээллийн эзэн эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой.

Баттулгын БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Алт шиг түүхээ гууль болгон гутаасаар байх уу, түүхчид ээ!
Алт шиг түүхээ гууль болгон гутаасаар байх уу, түүхчид ээ!
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​