fbpx “Засгийн газрын довтолгоог шүүх амжилттай хамгааллаа”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
7 минут 18 секунд

“Засгийн газрын довтолгоог шүүх амжилттай хамгааллаа”

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр сар гаруй үргэлжлээд уржигдар дууслаа. Уг хэрэгт холбогдсон 80 хүнээс 48-ыг нь цагаатгав. Өөрөөр хэлбэл АТГ, прокуророос шалгаад “Энэ гэмт хэрэг шүү” гээд шилжүүлсэн хэргийн 60 хувийг хэрэгсэхгүй болголоо. Үүнд олон нийт таатай хандахгүй байна. Засгийн газар, тэр дундаа Хятадад албан айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг сонсоод нэлээд бухимдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Л.Оюун-Эрдэнийн тухайд шүүхийн үйл ажиллагааг зөөлөн хэлэхэд шүүмжилж, шулуухан хэлэхэд байнга довтолж байдаг юм.

Тэр өмнө нь “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна”, “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй”, “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэх мэтээр олон удаа шүүх рүү хандаж үг хэлж байлаа.

Үүнийх нь төлөө ШЕЗ“Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан байж болзошгүй” гээд хэлэлцэж ч байв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Хятадаас ирээд Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг хэрхэх нь сонин байна. Дуугүй байхгүй нь лав биз.

Яагаад гэхээр Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг хууль хяналтын байгууллага руу явуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байгаа юм.

Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 14-нд “Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 оны тавдугаар сард УЕП, АТГ-ын удирдлагуудад Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилахыг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралд танилцуулсан. Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзнэ. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш зорилгоороо ажиллаж чадаагүй. Сан ч юм шиг, арилжааны банк ч юм шиг тодорхойгүй статустай өнөөдрийг хүрлээ. Үүний уршгаар нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. 2011 оноос хойшх бүх хэргийг Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаасан зүйл ангиар шалгах хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг агуулгаар олон албан тушаалтан мултарч үлдэх асуудал байгаа. Тиймээс зээл авсан биш мөнгө угааж, татвар төлөгчдийн мөнгөнд ноцтой хохирол учруулсан хэмээн үзэж, төрийг хохиролгүй болгох агуулга бүхий бичиг өгснийг Ерөнхий прокурор хүлээж авсан. Зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Үүнийг баялаг бүтээгчдийн эсрэг бус бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх, хувийн хэвшлүүд тэгш байх, Хөгжлийн банк зөв ажилладаг байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хийж байгаа. Яг жагсаалт гаргаж үзвэл, ердөө 15 хүн л Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа. Тиймээс бид Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу авч үзнэ” гэж байв.

Мөн 2022 оны хоёрдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, ТУЗ-ийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан. Ингээд л Хөгжлимйн банкны хэрэг гээч зүйл мандаж байв.

Улмаар сар гаруйн өмнө Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлсэн. Тэгэхдээ “Чанаргүй зээлийн эргэн төлөлт 2022 оны нэгдүгээр сараас эхлэн эрчимжсэнээр өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдлээ” гэсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад уржигдар БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхахдаа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан тохиролцсон авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн тухай Засгийн газрын албан ёсны мэдээллийн сайтад бичжээ. Мөн тэр өдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид бараалхаж “Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах, туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэсэн байгаа юм. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи ч “Цаашид хууль тогтоох байгууллага хороондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Энэ нь наанаа “Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллийг хүссэн” гэж ойлгогдож буй. Гэхдээ агуулгаараа “Монгол Улс авлигатайгаа тэмцэж байна” гэдгээ л хэлээд яваа бололтой. Харин шүүх тэр өдөр нь энд шүүхээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдийн 60 хувийг “Гэм буруугүй” гэсэн шийдвэр гарав. Үүнийг зарим нь “Засгийн газрын довтолгоог шүүх амжилттай хамгааллаа” хэмээн ёгтолж байх юм. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадаас авлигачдынхаа талаар мэдээлэл хүсч байхтай давхцаад Монголын шүүх авлигачдаа цагаатгалаа гэсэн “өнцөг”-үүд ч яригдаж байна.

Ө.Бааст

Эх сурвалж: Өдрийн сонин

Вагнерын зэвсэгт бослогын төлөвлөгөөг Оросын генерал урьдчилан мэдэж байсан гэв
Вагнерын зэвсэгт бослогын төлөвлөгөөг Оросын генерал урьдчилан мэдэж байсан гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​