Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгох шийдвэрийг гаргасны дагуу Долдугаар сарын мөнгө олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө иргэдийн дансанд шилжүүлэх бөгөөд 2023 оны 1-6 сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг мөн нөхөн олгоно.
Харин шинээр төрсөн хүүхэд болон өмнө нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаагүй тохиолдолд E-Mongolia системээр дансаа бүртгүүлнэ.