fbpx Украин: Аль болох олон украин иргэнийг алж устга!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 0 секунд

Украин: Аль болох олон украин иргэнийг алж устга!

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 17 дахь сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, Ерөнхийлөгч Владимир Зеленский, Британийн батлан хамгаалахын сайд Бен Воллес, НАТО-гийн цэргийн ерөнхий командлагч генерал Кристофер Каволи, Кремлийн суртал нэвтрүүлэгч Сергей Мардан нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Британийн Батлан хамгаалахын сайд Бен Воллес украины фронтын байдалд ийм дүгнэлт хийжээ. Бахмут хотод украины цэрэг амжилттай байлдав, умард ба өмнөд жигүүрээр нь давшив. Өмнөх оросын давшилтаас зарчмын ба чанарын хувьд эрс ялгарав. Сүүлийн хэдэн 7 хоногийн байлдаанаас ажиглавал Орост хууль бусаар эзлэгдсэн нутаг дэвсгэрээ эгүүлж авах зуны кампанит ажиллагааны эхний үр дүн харагдав. Ойролцоогоор 300 квадрат километр нутгаа чөлөөлөв. Энэ нь өнгөрсөн бүх өвлийн турш оросын эзлэн авcан газар нутгаас хамаагүй илүү өргөн байна гэжээ.

Оросын цэргийн хамгийн их бэхлэсэн хориглолтын зурвас Запорожийн фронтод байна. Гэвч украины цэрэг дайсныхаа эхний хориглолтыг давж, одоо хоёр гуравдугаар зурвасуудыг даван давшиж байна. Оросын цэргийн ар талын гуравдугаар зурвас дахь ихэнхи байгууламж, бааз, агуулахуудыг устгажээ.

Гэвч дайн сунжрах төлөвтэй. Оросыг тийм амархан шууд ялчихад түвэгтэй, учир нь Украинд оруулсан оросын цэргийн тоо 400 мянга хүрч байна. Хэдийгээр Украин нь сөрөг давшилтдаа үлэмж амжилт олж байгаа ч оросуудын дэндүү олуулаа байна. Орчин үеийн аль ч дайнд 400 мянган цэрэг илгээж байлдуулсан түүх байхгүй. Орос хүн хүчний хувьд маш их, цэргийн тоогоор Украинаасаа давуутай байна хэмээн Европ дахь НАТО-гийн цэргийн жанжин Кристофер Каволи “Financial Times”-д ярьжээ. Хүний тоогоор л давуу, өөрөөр зэвсэг техник, байлдааны тактикаар муу, галын хүчний нягтралаар арай дээр, харин түүнийгээ Украины энгийн тайван хотууд, орон сууцны хорооллууд руу илгээж байгаа нь дайны хуулийн эсрэг юм. Нэгэнтээ фронт дээр ялахгүйгээс хойш аль болох олон украин иргэдийг хөнөөж устгаж сүйрүүлж өс хонзон авах тактик оросууд сонгов гэжээ.

сонин mn

Үнэхээр Орос 17 дахь сар руугаа орж бүтэлгүйтэж байна. Стратегийн ганц ч ялалтгүйгээр фронт даяар аажмаар ухран байна. Ялахаасаа бүр өнгөрсөн. Ялагдаж шившгээ тарихгүйн тулд Пригожиноор жүжиг дэглүүлж, Орос оронд иргэний дайн нүүрлэв гэсэн дүгнэлт Путинээр хийлгэж, тэгснээрээ хоёр зорилго тавихыг зорьсон тухай гадаадын ажиглагчид бичээд эхэлжээ. Энэ нь 1-рт Украины дайнаас эвтэйхэн мултарч гарах. Түүнийгээ Орос оронд иргэний дайн нүүрлэсэн учраас эх орны эрх ашгийг дээдлэн, бас сайхан сэтгэлийг украины ард түмэнд үзүүлэн ОХУ-ын цэргийг татаж гаргалаа гэх; 2-рт Орос оронд иргэний дайн нүүрлэв гэсэн шалтгаар Путин ба Кремлийг тойрч нягтарсан ард түмний эв нэгдийг буй болгох, тэгснээрээ Путины дэглэмийг улам бэхжүүлэх явдал гэжээ.

Гэтэл баруунд шал өөрөө дүгнэж байна. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын онож хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд дайн өдөөснөөрөө тусгаар тогтнолоо аюулд оруулж, эх орноо сүйрүүлж байгаа ба үүнийг Пригожины дэгдээсэн зэвсэгт үймээн нотлон харуулжээ.

Оросын диктатор Путины хувьд амь насаа ч алдах аюултай болж ирснийг нь Украины Ерөнхийлөгч Зеленский сануулжээ. Дайны дэгдээснээсээ хойшхи 1 жил 4 сарын хугацаанд Путины хувьд хамгийн эрсдэлтэй өдрүүд өнгөрч байна. Орост Путины хувьд хамгийн том эрсдэл ингэж нүүрлэсэн бол харин манай цэргүүдийн хувьд фронт дээр хамгийн том аюул занал оршсоор байна. Амрах, амьд үлдэх маш хүнд. Би олон ч удаа тэнд очлоо, юу болж байгааг сайн мэднэ. Тэднийг маань бурхан ивээж, тэд маань гэр орондоо амьд эргэж ирээсэй. Миний амь насанд ч өдөр бүр аюул нүүрлэн байна. Гэвч энэ өнцгөөс Путинд бас аюул нүүрлэлээ. Би бол үүндээ дассан. Надтай зэрэгцээд маш олон хүн тийм аюулын дор амьдарч байна. Энэ бол бидний сонголт, өөрөөр байх аргагүй.

Би өмнөө тавьсан үүрэг даалгавраараа бахархаж байна. Би үүнийхээ төлөө хэвийн тайван ажиллаж амьдарч байна. Харин Путины хувьд надаас ч илүү аюул заналын дор орж байгааг би Та нарт хэлэх байна. Түүнийг алъя хөнөөе гэсэн хүмүүс байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийг алахыг завдсан “хэдэн хүн” ил болжээ–Зеленский ингэж ярьжээ.

Украины аюулгүй байдлын алба (СБУ) буюу Оросынхоор бол ФСБ нь оросын суртал нэвтрүүлэгчдэд хэрэг үүсгэж нотлох баримт цуглуулж байгаа тухай СБУ-гийн хэвлэлийн төвөөс мэдээлжээ. Олон зүйл ангиар тэднийг яллах ба гол нь украины ард түмнийг аймаглан устгахыг (геноцид) уриалсан ял хамгийн ноцтойд тооцогдож ажээ. Ийм ял авах хэрэгтэн захаасаа тодрон байгаагийн нэг нь кремлийн пропагандист Сергей Ключенков (Сергей Мардан гэх нэрээрээ алдашрсан) гэх дайны хэнээтэн ажээ. “Комсомольская правда” сонины гол блогер, ТВ-ийн ток-шоунуудад оролцогч, тэр дундаа “Соловьев live” гэх кремлийн телеканалаар украинчуудыг амны зоргоор хараагч, даян дэлхийг оросын зэвсгийн бай болгохыг уриалагч, тэр хэрээрээ оросын дайны гэмт хэргийг ямагт зөвтгөгч Марданыг орос хэлтэй, Оросын ТВ-ээс салдаггүй монгол сэхээтнүүд андахгүй болсон.

сонин mn

Энэ этгээд Украины иргэний хүн амын эсрэг үй олныг хамарсан хэлмэгдүүлэлт явуулахыг байнга, санаатайгаар ухуулан хилэнтэйгээр ярьдаг. Украины эзлэгдсэн нутагт эсэргүүцэл үзүүлсэн оршин суугчдад зориулан концлагерь олныг байгуулж, тэднийг хорих тухай уриалдаг. Марданы суртал ухуулгын ажиллагаанд украины тусгай алба СБУ “языково-лингвистические экспертизы” буюу хэл ярианы өгүүлэмжийн дүн шинжилгээ хийж үзээд дүгнэлт гаргажээ. Тэр нь Украины Эрүүгийн хуулийн гурван ч зүйл ангид хамаатуулах гэмт хэргийн шинжтэй гэжээ. Үүнд уг хуулийн 2-р зүйлийн 109-р заалт (Үндсэн хуульт байгууламжийг хүчээр өөрчлөх, түлхэн унагахыг нийтэд ил уриалах, мөн төрийн эрх булаан авахыг завдах, тийм үйлдэлд уриалсан материал тараах); 3-р зүйлийн 436-р заалтын 2-т заасан (2014 онд эхэлсэн Украины эсрэг ОХУ-ын зэвсэгт түрэмгийллийг зөвтгөсөн, хууль ёсных болгох гэсэн, зэвсэгт түрэмгийллийг үгүйсгэсэн, тийм агуулгатай материал мэдээллийн хэрэгсэлээр цацсан гэмт хэрэг); 2-р зүйлийн 442-р заалт (аймаглын устгах геноцидод уриалсан, тийм агуулгатай материал тараах) – гэх мэт ялд унахаар байна.

Вагнерчууд украины энгийн иргэдийг алж яргалсныг Мардан зөвтгөж, бүр магтан сайшааж Оросын цэргийн тусгай ажиллагааны мөн чанарт нийцэж байна гэж ярьснаараа Кремлийн бодлогыг өөрөө илчлэх шиг болжээ. Тэр нь Украиныг тэр чигт нь устгах оросын ариун дайн аж.

Мардан Украины төрийн далбааг нацистынх гэж нэрлэн, төрийн хэлийг нь эрүүл бус хэл, иймд Украины эсрэг дайн бол зөвхөн устгах дайн мөн хэмээн ярьдаг. Устгаад бай, эвлэрэл гэж байхгүй, юун энхийн хэлэлцээ, олон талт уулзалт вэ хэмээн Мардан уулга алдан уриалдаг. Марданаар жишээлээд оросын бүх суртал нэвтрүүлэгчид, дайн зөвтгөгч эрдэмтэд, сэтгүүлчдийн хэн нь хэн бэ гэдэг нь Украинд байтугай нийт ТУХН, мөн Европ даяар ил тод болж, ялтан болох зам нь шулуудaцгаажээ. Украины Эрүүгийн хуулийн дээрх заалтуудаас үзвэл Кремлиэс дэмжигддэг, цалинждаг, үүрэг даалгавар авдаг оросын ТВ, хэвлэлийн бүх суртал нэвтрүүлэгч бүгдээрээ гэмт хэрэгтэнд тооцогдох болоод байна. Дайн дууссаны дараа тэднийг хуйгаар нь Олон улсын шүүхэд (Нидерландын Хаага хот) өгөхгүйгээр Украины хуулиар шийтгэх хувилбар ч яригдаад эхэлжээ.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

Хохирогчийн эмэг эх Франц даяар амар амгалан байдал тогтоохыг уриалав
Хохирогчийн эмэг эх Франц даяар амар амгалан байдал тогтоохыг уриалав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​