fbpx Гол нуур, засмал зам дээрх эзэнгүй малыг журамлах хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 52 секунд

Гол нуур, засмал зам дээрх эзэнгүй малыг журамлах хэрэгтэй байна

Дэлгэр зун налайж хүн ардын аялал зугаалгын цаг хэдийнэ эхэлжээ. Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн замын ачаалал эрс нэмэгдсэнийг Тээврийн цагдаагийн алба мэдээлж байна. Тэгвэл орон нутгийг зорьж байгаа жолооч нарт замын турш сэрэмжтэй байх нэг зүйл нэмэгдсэн нь засмал зам дагуух эзэнгүй, хариулгагүй адуу мал. Сүүлийн үед малчид төв зам бараадан бууж, айраг цагаа зарах нь элбэг болсон. Тэдгээр малчдын мал бол төв зам дагуу л идээшинэ. Наймаа хийдэггүй малчид ч малаа хариулгагүй, эзэнгүй хаяж орхино. Төв зам дээр бол зуны улиралд минутын зөрүүгүй л машинууд зөрөлдөн давхилддаг. Тэр их хөдөлгөөнд нөгөө хариулгагүй адуу мал, хонь ямаа байнга өртөнө. Холын замд хурд авсан машин гэнэт зам дээр гарч ирсэн эзэнгүй адуу, үхэр, бог малыг мөргөж гэмтээдэг, цаашлаад аль аль нь амиа алддаг аюултай осол өдөр өнжилгүй гарч байгаа мэдээлэл замын цагдаад бүртгэгдсээр байна.

Халуун өдөрт адуу, хонь гэхэд л хар зам дагаад бөөн бөөнөөрөө хороод зогсчихдог. Хариулгагүй болоод удчихсан мал ингэх нь ч аргагүй. Техник гэдэг хүний санааны зоргоор зогсчихгүй, урдуур орсон мал амьтан өртөж л таардаг. Малчид нь малаа зөнд нь хаячихаад гэртээ хэвтэж байдаг болоод удаж байна. Нэг ёсондоо өнөөдрийн монгол малчдын ихэнх нь ийнхүү дур зоргын мал аж ахуй эрхэлдэг болсон. Мал маллах ухаан гэдэг нь алдагдаж, амьтан болсон хойно мал нь өөрсдөө зөнгөөрөө бэлчээрлээд шөнөдөө хотоо бараадаж хонодог. Бараг мал нь малчдаа маллаж байдаг болсон цаг даа. Малчид нь гэрээсээ дур хүрвэл нэг дуран тавьчихаад, хараанаас нь алдуурсан цагт мотоцикль эсвэл портероор давхиж очоод нөгөө хэдэн муу малаа хар хурдаар нь аахилуулж туугаад ирнэ. Бусад үед огт хайхрахгүй. Мал нь төв замаар хөндлөн гарах, зам дагуу идээшиж буйд огт сэтгэл чилээхгүй.

Жолооч нар нь ч тэр, мал дайраад өөрсдөө эрх биш амьд мэнд гарвал айлын мал дайрчихлаа гээд л айж, зугтаагаад яваад өгнө. Ийм явдал цөөн тохиолдол биш. Зам тээврийн ослын тодорхой хувийг эзэлдэг болчихсон. Тиймээс мал амьтан мөргөсөн, дайрсан хэрэг дээр зохицуулалт хийдэг болмоор байна. Малаа эзэнгүй хариулгагүй хаясан малчидтай хууль ярьдаг болох ёстой. Машин тэрэгнийх нь эвдрэлийг малаа маллагаагүй хаясан малчдаар төлүүлдэг болох ёстой. Малынхаа сүү мах, ноолуур бүх ашиг шимийг зөвхөн өөрсдөө авдаг малчдын хариуцлагагүй, залхуу зангаас болж хөндлөнгийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч, бусад хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирмооргүй байна.

Дур зоргын мал аж ахуйн бас нэг томоохон жишээ бол Монгол орны хамгийн гоё, үзэсгэлэнтэй, байгалийн ач холбогдолтой гол нуурын эргээр малчид шавчихдаг үзэгдэл юм. Үүний тодорхой жишээ гэхэд л өнөөдөр хөл хорио тавиад байгаа Буйр нуур. Тус нуурын ус, хөрс бохирдсоноос болж мөнгөлөг хэлтэг загас үйл олноор хорогдсон ноцтой явдал саяхан гарсан. Манайд байгаа лабораториуд нуурын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар E.coli, өвчин үүсгэгч Salmo­nella Shigella гэх нян илэрсэн гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдэгдээд байна. E.coli гэдэг бол хүн малын гэдсэнд байдаг савханцар гэж байгаа. Зүгээр монголоороо хэлэхэд малын баас хүний баас хоёроос болж бохирдсон л гэсэн үг. Буйр нуурын ус, хөрс ингэж бохирдсон нь хятадууд зориудаар өвчин тараасан гэхээс илүү адууны хомоол адууны шээснээс үүдэлтэй гэдэг нь үнэнд нийцнэ. Монголын бүх баячууд адуугаа зүүн тийш нь нутаглуулдаг болоод удаж байгаа.

Ер нь адуу мал шавсан гол нуур дорхноо ширгэж, үгүй болдог. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 онд хээр тал болон говийн зааг дээр оршдог ус, намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц нуур гэгддэг Ганга нуур бараг бүтэн ширгэж байв. Гол шалтгаан нь Ганга нуурыг тойроод 20 мянга гаруй мал, мал сүрэг өдөржин бэлчээрлэдэг байсантай холбоотой гэж экологичид зарлаж байлаа. Тиймээс сүүлийн жилүүдэд мал амьтан ойртуулахгүй, хашаалж байж тус нуурыг сэргээхийг оролдсоор одоо л 2005 оныхоо түвшинд ирж байгаа таатай хэрнээ эмгэнэлтэй мэдээг салбарынхан саяхнаас ярьж эхэлнэ лээ.

Ганга нуурын адилаар ширгэж үгүй болж буй дараагийн нуур Аварга тосон нуур. 2022 оны байдлаар энэ нуурын усан мандлын талбай 25 хувь, усны дундаж гүн 50 хувь, усны эзлэхүүн нь 60 хувиар багасч ширгэсэн гэдэг судалгааг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олон нийтэд мэдээлж байсан. Нөгөө л малчдын адуу мал нуурыг тойрон шавж, зуны халуун өдрүүдэд нуурын усанд өдөржин зогсон өтгөн, шингэнээ ялгаруулснаас үүдэлтэй. Ядаж л малын баас, шээс ус, хөрсөнд нь шингэсээр нуурын хамгийн чухал амьд бичил биетүүд өвчилж үхэж эхэлдэг. Жижиг булаг шандаар тогтохгүй нуур цөөрөм ширгээсэн бодитой ийм жишээнүүд байгаа хойно гол нуурын орчимд эзэнгүй, хариулгагүй адуу малыг ч журамлах шаардлагатай.

Тэр бүү хэл малыг услахдаа гол нуурын уснаас хаа дуртай газраар нь давхиулж оруулаад амаар нь ус уухыг хориглох хэрэгтэй байна гэж Өдрийн сонин бичээд олон жил болж байна. Гол нуурын уснаас усаа мал усалдаг онгоцонд хийж байгаад услах хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн малчид малаа эзэнгүй, хариулгагүй хаяж, өнөөдүүл нь зам дээр мөргүүлж аваар осол хийнэ. Эсвэл гол нуурын усан дээр өдөржин шавж, ус хөрсийг нь бохирдуулж, ширгээж орхино. Бүр сүүлдээ газар тариалангийн бүс рүү шөнө оройн цагаар туугаад оруулчихдаг явдал ч хавтгайрах шинжтэй. Хаваржин үр тариа ногоо тарьж, зунжин усалж арчилж байсан тариаланчдын хөдөлмөрийг юман чинээ тоохгүй хэдэн малаа туугаад оруулчихдаг. “Гачуурт”-ын Л.Чинбат тариалан хадлангаа л хашаалсан байна лээ. Тэр тэгээд хэдэн дур зоргоороо мал дагаж яваа хүмүүсийн дургуйг хүргэсэн бололтой юм уу даа гэж хармаар. Сошиал сүлжээн дээр элдвээр л хэлээд байгаа. Малаа хариулгатай болгохыг шаардсанаараа хэдэн дур зоргын малчдыг ажил хийлгэчих гээд байгаадаа л буруудаж байх шиг.

Малчдын ийм нэг дур зоргын мал аж ахуй эрхэлдэг явдлыг журманд оруулж, хараа хяналт хариуцлага гэдэг үгийг малчдад бий болгомоор байгаа юм. Саяхан өргөн бариад буй Бэлчээрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ бүгдийг хуульчилж, цэгцэнд оруулж өгмөөр байна.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

Турж эцсэн Гүржийн ерөнхийлөгч асан олон сарын дараа хүмүүсийн нүдний өмнө ил гарав
Турж эцсэн Гүржийн ерөнхийлөгч асан олон сарын дараа хүмүүсийн нүдний өмнө ил гарав
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​