fbpx Баяр наадамтай давхацсан төрийн айлчлалууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 48 секунд

Баяр наадамтай давхацсан төрийн айлчлалууд

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд манай улсад гадаадын олон зочид төлөөлөгч хүрэлцэн ирж буй. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын урилгаар дээд хэмжээний хоёр зочин айлчилж байгаа нь наадмын өдрүүдэд тохиож буй юм. Дэлхийд ганц монгол наадмаараа монгол түмэн хэрхэн баярлан цэнгэхийг үзэн сонирхох тэдгээр зочдын талаарх зарим сонирхолтой баримтуудыг бэлтгэлээ.

Ом Бирла “Ногоон Кота” хөтөлбөр хэрэгжүүлсэн

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Парламентын доод танхим болох Лок Сабхагийн тэргүүн Ом Бирлагийн айлчлал өчигдрөөс эхэлсэн. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой энэ онд тохиосон. Тиймээс энэхүү өндөр түвшний айлчлалын хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Энэтхэгийн талын оролцоотойгоор Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах зэрэг хэд хэдэн томоохон хамтын ажиллагааг эхлүүлэхээр талууд төлөвлөөд байгаа.

Энэтхэгийн Парламентын танхимын дарга ноён Ом Бирлагийн тухай 5 баримт:

1. 1962 онд Энэтхэгийн Ражастан мужийн Кота хотод төрсөн.

2. 1987 онд дүүргийн захирагчаар ажиллах болсноор түүний улс төрийн карьер эхэлсэн байна. 2003 онд Bharatiya Janata намаас төрөлх Ражастан мужийнхаа Иргэдийн төлөөллөөс нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр парламентад гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд Парламентын доод танхимын даргаар 2019 оноос ажиллаж байна.

3. Багаасаа л нийгэм улс төрийн амьдрал сонирхдог байсан тэрбээр сайн дурын байгууллагад ажилладаг байжээ. Улстөрч болсноосоо хойш ч сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог хэвээр гэнэ. Сайн дурын болон хүмүүнлэгийн бүлгүүдээр дамжуулан хорт хавдартай тэмцэж буй өвчтөнүүдэд тусалдаг бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг бодлогоор дэмжихэд анхаарч ажилладаг байна.

4. Ноён Ом Бирла байгаль орчныг хамгаалах зорилгоор Кота хотод нэг сая мод тарих “Ногоон Кота” аяныг эхлүүлж байжээ.

5. Тэрбээр гэргий Амита Вирлатай 1991 онд гэр бүл болсон бөгөөд тэд хоёр охинтой.

Киргизийн тэмцэгч ерөнхийлөгч

Бүгд Найрамдах Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаров энэ сарын 9-11-нд манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийх гэж байна. Тус улсаас 21 жилийн дараа ерөнхийлөгч нь зочилж буй дээд хэмжээний айлчлал болж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нартай уулзалт хийнэ. Мөн Монгол Улсад Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд оролцох юм.

Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч Садыр Жапаровын тухай 5 баримт:

1. 1968 онд Киргизийн Кингсу хотноо төрсөн.

2. Эрхэмсэг ноён С.Жапаров Бүгд найрамдах Киргиз улсын зургаа дахь ерөнхийлөгч. 2021 оны нэгдүгээр сарын 21-нд буюу Ковидын цар тахал дэлхий нийтийг цочроож байсан амаргүй цаг үед тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Тэрбээр олон тулгуурт гадаад бодлогыг баримталдаг.

3. 2005 оны Тулыпын хувьсгалын дараагаас улс төрийн карьераа эхлүүлсэн гэж үздэг. Харамсалтай нь түүний улс төрийн замнал тийм ч дардан байгаагүй бөгөөд нэг биш удаа шүүхээс буруутай хэмээн шийтгүүлж байсан нь улс төрийн шалтгаантай учир дараа нь цагаадаж байжээ.

4. 2017 онд С.Жапаров шоронд байхдаа Камчыбек Ташиевтай хамтран “Мекенчил” улс төрийн намыг байгуулжээ. 2018-2019 оны хооронд тус нам болон түүний дэмжигчид, С.Жапаровыг шоронд хорихыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж байв.

5. Түүний гэргийг Айгуль Жапарова гэдэг. Хосууд дөрвөн хүүхэдтэй.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Өнөрболор vs Б.Чойжилсүрэн
Д.Өнөрболор vs Б.Чойжилсүрэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​