fbpx МЗХ-ны нарийн бичгийн дарга Н.Булгантамир: Тархин дахь хогийг цэвэрлэхээс нааш, тарьсан хог нь цэвэрлэгдэж дуусахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 33 секунд

МЗХ-ны нарийн бичгийн дарга Н.Булгантамир: Тархин дахь хогийг цэвэрлэхээс нааш, тарьсан хог нь цэвэрлэгдэж дуусахгүй

  1. Та уншигч нарт өөрийгөө танилцуулаарай.

Сайн байцгаана уу? Намайг Н.Булгантамир гэдэг. Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг. Сурагч байхаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор олон нийтийн ажил, сайн үйлс, тэмцээн, уралдаан, лекцэнд их хамрагддаг байсан. Монголд бүх нийтийг хамруулсан CLEAN UP төслийг нээлттэй санаачлан хэрэгжүүлээд 3 жилийн нүүрийг үзэж байна.

  1. CleanUP төслийг яагаад хийх болсон бэ? Энэ удаад 3 дахь удаагаа гэсэн өмнөх жилүүдийн тухайд хэрхэн хэрэгжиж байсан бэ?

Шалтгаан нь бол энгийн шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 50-иас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл хот маань, тэр дундаа ундны усны эх үүсвэр болсон Туул гол маань нийслэл хотоор дайрч урсдаг хэсэг нь бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрээд, энэ нь энгийн зүйл мэт болоод удаж байна. Тиймээс л энэ хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэх болсон. Залуучуудын энэ хөдөлгөөнийг нэг удаа цэвэрлээд өнгөрлөө хэмээн хүмүүс их шүүмжилдэг. Гэхдээ зохион байгуулагчдын хувьд бол нэг удаа цэвэрлээд өнгөрсөн биш энэ төсөлдөө олон залуучуудыг хамруулан нийгэмд цоо шинэ үе бий болж байгааг, тэдний хандлага өөр гэдгийг харуулахыг хүсдэг билээ.

CLEAN UP 1 төслийн хүрээнд 1500 гаруй залуучууд хамрагдаж байсан бол CLEAN UP 2 төслийн хүрээнд 6500 гаруй залуучууд хамрагдаж байсан. Энэ тоо улам ч өсөөсэй гэж хүсдэг. Бид уг тоог өсгөхийн зэрэгцээ маш шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна.

  1. CleanUP төсөл 3 хэзээ болох вэ? Хэрхэн зохион байгуулах вэ илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл манай уншигч нар хамрагдах боломжтой болов уу?

Уг төслийг энэ жил дахин санаачлан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах болно. Дэлхий даяар 191 оронд яг энэ өдөр World Clean up day буюу Дэлхий нийтийн байгал орчин цэвэрлэгээний өдөр зэрэг болдог түүхтэй. Бүх нийтийн цэвэрлэгээг олон улсын хэмжээнд маш олон янзаар зохион байгуулдаг. Хогийг баялаг болгосон, далай доторх хогийг цэвэрлэдэг түүнийгээ дахин боловсруулдаг гэх мэт.Бидний хувьд түүнд алхам алхмаар л дөхөж байна. Бид хамгийн анх цуглаад л цэвэрлэдэг байсан бол энэ удаад илүү зохион байгуулалттайгаар ажиллахаар бэлтгэж байна. Жишээлбэл:

  • Илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулснаар нийгмийн хандлагад эерэг өөрчлөлт оруулах
  • Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах
  • Залуучуудын сайн дурын ажлын үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Хогийг дахин боловсруулан залуучуудын бүтээсэн төгөл бий болгох гэх мэт олон шинэлэг зүйлсээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

  1. Энэ төслийг ямар байгууллагууд зохион байгуулан ажилдаг вэ?

Энэ төслийг эхнээс нь төрийн болон хувийн хэвшлийн түншлэл дээр өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж ирсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яам болон түүний дэргэдэх байгууллагууд, хувийн хэвшлийн олон байгууллагууд байна. Энэ жил үндэсний хэмжээний зохион байгуулалтаар илүү өргөн хэмжээтэй болгохын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Залуучуудын холбооны зүгээс ерөнхий зохион байгуулагчаар ажиллан болно.

  1. Энэ жилийн арга хэмжээний хувьд хэдэн залуучууд хамрагдахаар тооцоолж байгаа вэ?

Зохион байгуулагчдын багийн хувьд 4000-5000 залуучуудын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бол бидний л тооцоолол шүү дээ. Харин илүү өргөн хүрээтэй байлгахын тулд бүх насны хүмүүсийг л оролцуулахыг хичээж байна. Тиймээс энэ ярилцлагыг уншсан залуучууддаа хандаж хэлэхэд “Бид нэг удаа энэ цэвэрлэгээнд оролцоод дуусах биш цэвэрлэж байхдаа бид яг ямар хот бүтээсэн юм бэ? Бид байгал дэлхийгээ хэрхэн бохирдуулсаар ирсэн юм бэ?” гэдгийг л үнэхээр ойлгож сэтгэлдээ шингээгээсэй гэж хүсч уг аяныг санаачилсан. Өнөөдөр хүн бүрийн тарьсан хогийг бид цэвэрлээд байж чадахгүй тул хүн бүрийг хог тарихгүй байх эхлэл нь би өөрөө юм шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн юм.

  1. Байршлын хувьд яагаад заавал Туул голыг сонгож авсан бэ? Туул голын яг аль хэсгийг илүү их цэвэрлэх вэ?

Бид жилээс жилд цэнгэг усны маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байгаа шүү дээ. Хэдхэн жилийн дараа бид ундны усны хомсдолд орчих эрсдэлтэй тул адаглаад 0.1 хувь ч гэсэн өөрчлөлт оруулах боломжтой болов уу гэж найдаж байна.Бид мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Улаанбаатар хот дундуур урсан өнгөрдөг хамгийн бохирдолтой боловч хүний гараар цэвэрлэгдэх боломжтой хэсгийг сонгон авсан. Үүнд:

  • Дамбадаржаагаас 100 айл хүртэл
  • Энхтайвны гүүрнээс 3-р дулаан цахилгаан станц хүртэл
  • 3-р дулааны цахилгаан станцаас туул гол цутгах цэг хүртэл
  • Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл

Баянзүрхийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл тус тус чиглэлд залуучууд хуваагдаж цэвэрлэгээ хийх болно.

  1. Хаанаас хамгийн их залуучууд цугладаг вэ?

Маш гоё асуулт байна. Өмнөх жилийн жишээ хэлбэл болох байх гэж бодож байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 5000 гаруй оюутнууд, 1500 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан. Сайн дурын ажилд оюутан сурагчид маань маш идэвхтэй хамрагддаг гэдэг нь илт харагддаг. Хаана юу хэрэгтэй байна? Юун дээр яаж ажиллах уу? гээд өөрсдөө л ороод ирдэг нь үнэхээр бахархмаар, бидний ирээдүй ямар гэрэлтэй байгааг харуулдаг. Үүн дээр их сургуулиуд нь оюутан залуусаа нэгдсэн байдлаар дэмжээд ажиллавал уг төсөл маань өмнөхөөсөө ч өргөн хүрээтэй болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ жилийн төслийг маань дэмжин ажиллаасай, өргөнөөр гар бие оролцоосой хэмээн залуучуудыгаа уриалж байна.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Дэлхийн геополитикийн “их хөдөлгөөн” дундах Монголын “мэдэгдэл”
Дэлхийн геополитикийн “их хөдөлгөөн” дундах Монголын “мэдэгдэл”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​