fbpx ХОМ: Б.Ариун-Эрдэнэ хөрөнгөөрөө тэргүүлж, О.Амгаланбаатар сүүл мушгив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 45 секунд

ХОМ: Б.Ариун-Эрдэнэ хөрөнгөөрөө тэргүүлж, О.Амгаланбаатар сүүл мушгив

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Энэ удаа Аймгийн засаг дарга нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэе.

Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид

Тэрбээр жилийн 108 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 15 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 208 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota Hilux, Toyota Harrier маркийн автомашин эзэмшдэг. Түүнийгээ 93 сая төгрөгөөр үнэлжээ. 73 сая төгрөгийн мал аж ахуйтай бол 15 сая төгрөгийн газар, 65 сая төгрөгийн үнэт эдлэл,15 сая төгрөгийн хадгаламжтай, 49 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият

Түүний жилийн орлого нь 26 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 85 сая төгрөг байна. 636 сая төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. 390 сая төгрөгийн үнэтэй Toyota Land Cruiser 200 болон Тусгай зориулалтын нэг автомашин эзэмшдэг. 120 сая төгрөгийн газартай бол “Өлгий хөөс” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХК-д хувь эзэмшдэг байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан

Д.Мөнхсайхан жилийн 40 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 302 сая төгрөг байна. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Tundra, Lexus, 570 маркийн автомашинаа 292 сая төгрөгөөр үнэлжээ. 78 сая төгрөгийн газартай бол 90 сая төгрөгийн хадгаламжтай байна. Тэрбээр “Хөвших” ХХК, “Хөвших-Од” ХХК, “Их богд зам” ХХК, “Унат” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ

Түүний жилийн орлого нь 268 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 100 сая төгрөг байна. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota, Land Cruiser- 200маркийн автомашинаа 197 саяар үнэлжээ. Хурдан удмын адуу-135, Үхэр-104, Ямаа-80, Хонь-52-той. Үүнийгээ 5.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Мөн Эзэмших-343 м2, Эзэмших-49961 м2, Эзэмших-696м2 газартай. Газрынхаа үнэлгээг одоогоор оруулаагүй байна. 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 36 сая төгрөгийн хадгаламжтай, 300 сая төгрөгийн авлагатай бол “Евро Ази Жем” ХХК,” Лаки небула” ХХК, “Эй Эс Өү” ХХК-д хувь эзэмшдэг байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар

О.Амгаланбаатарын жилийн орлого 37 сая, гэр бүлийнхээ гишүүдийг орлогогүй гэж мэдүүлжээ. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газаргүй. 300 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.5 сая төгрөгийн хадгаламжтай бол компанигүй, авлагагүй гэж мэдүүлжээ.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь

Тэрбээр жилийн орлогоо 31 сая гэжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 169 сая төгрөгийн орлоготой. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгөтэй, Toyota, LEXUS RX330- автомашинаа 70 сая төгрөгөөр үнэлжээ. 512 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 92 сая төгрөгийн газартай бол 80 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн 230 сая төгрөгийн авлагатай байна.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат

Түүний жилийн орлого 80.4 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 32 сая төгрөгийн орлоготой. 450 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй байна. Kia, SORENTO маркийн автомашинаа 20 сая төгрөгөөр үнэлсэн бол 49 сая төгрөгийн мал аж ахуй, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. Найман сая төгрөгийн хадгаламжтай, 26 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. “Сатилайтповер” ХХК-ийн 40 хувь болон гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал

Б.Азжаргалын жилийн орлого нь 227 сая бол гэр бүлийн гишүүд нь 56 сая төгрөгийн орлоготой. 735 сая төгрөгийн таван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинаа 130 сая төгрөгөөр үнэлжээ. 108 сая төгрөгийн газартай бол 52 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал

Тэрбээр жилийн 58 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 174 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 292 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 266 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Patrol маркийн автомашинтай байна. 252 сая төгрөгийн 94 адуутай бол 44 сая төгрөгийн үнэт эдлэл, 43 сая хадгаламжтай гэжээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

Түүний жилийн орлого нь 50 сая бол гэр бүлийн гишүүд нь 85 сая төгрөгийн орлоготой. 149 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 33 сая төгрөгөөр үнэлэгдэх “Toyota”, Harrier маркийн автомашин эзэмшдэг. 175 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай бол 46 сая төгрөгийн хадгаламжтай, 45 сая төгрөгийн газартай гэж мэдүүлжээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нүүрсний хулгай: Экспортоос чадахаа болиод импортолж “идэхээр” шийдсэн үү?!
Нүүрсний хулгай: Экспортоос чадахаа болиод импортолж “идэхээр” шийдсэн үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​