Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын нүүрсний томоохон ордтой бүс нутгуудад тулгарч буй эдийн засгийн асуудлуудыг засгийн газрын холбогдох албаныхантай видео хурлаар хэлэлцсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Тухайлбал нүүрсний олборлолт дээр эдийн засаг нь тогтдог муж, бүс нутгуудад нүүрсний бус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал хурлын гол сэдэв байсан байна.
Хуралдааны үеэр ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Кемерово мужийн захирагч Сергей Цивилев, Бүгд Найрамдах Коми Улсын засаг захиргааны тэргүүн Владимир Уйба нарын тайланг сонссон тухай Кремлиэс мэдээлжээ.
Эх сурвалж: ТАСС