fbpx Ж.Дарханбаатар: Бөх хүнийг ааваараа төсөөлдөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 6 секунд

Ж.Дарханбаатар: Бөх хүнийг ааваараа төсөөлдөг

Энэ жилийн төрийн наадмаар цахим орчинд нэгэн бичлэг хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан нь аавыгаа улсын цол авч чадаагүйд харуусаж уйлах хүүгийн агшин билээ. Цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүү Ж.Дарханбаатарыг онцолж байна.

-Өнгөрсөн сард аавтайгаа хоёр сумын ойд түрүүллээ. Тухайн үеийн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Бид энэ жил улсын наадмын дараа орон нутаг руу явж наадсан. Хотоос гараад Архангай аймгийн Хотонт сумын наадмыг зорилоо. Тус барилдаанд аав шөвгийн наймт үлдсэн. Харин би барилдаагүй. Учир нь хотод зодог шуудгаа үлдээсэн байлаа. Тэгээд хот руу ахдаа захиж авсан. Эрдэнэцогт сумын 100 жилийн ой өнгөрсөн сарын 21-23 хооронд болж улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд аав түрүүлсэн. Харин би хүүхдийн барилдааны түрүү хүртсэн юм. Үүний дараа аавын төрсөн нутаг Хүрээмарал сумын ойд хамтдаа хоёр дахь түрүүгээ авсан. Аавтайгаа хамт туг тойрохдоо их баярлаж байлаа. Мөн Говь-Алтай аймагт барилдаад гурвын даваанд нэг ахтай таараад унасан. Энэ наадамд 11-14 насны ангилалд орсон. Харин өмнөх хоёр сумын ойд 9-11 насанд барилдаад ирлээ.

-Эрдэнэцогт сумын наадамд өрсөлдөгч бөхөө аргадаж харагдсан?

-Өрсөлдөгч маань унасныхаа дараа харамсаад уйлсан. Хэрэв би өвдөг шороодвол хэцүү байх нь тодорхой. Түүний оронд өөрийгөө тавьж үзээд аргадаж тайвшруулсан.

-Дэвжээнд гарахдаа хэрхэн барилдана гэж бодож байсан бэ?

-Анхаарлаа төвлөрүүлж, сайн барилдана гэж бодсон. Аав их урам өгсөн. Дэвжээ рүү гарахаас өмнө “Зоригтой байгаарай” гэж хэлэхэд нь өөртөө итгэх итгэл нэмэгдэж байлаа. Тухайлбал, Эрдэнэцогт сумын наадамд түрүүлэхэд гурван барилдаан үлдсэн байхад аав “Түрүүлээрэй” гэж захисан. Мөн Хүрээмарал суманд үзүүр түрүүнд үлдээд золгоод барилдах үед аав “сугадаад мушгиарай” гэж хажуугаас хэлж билээ. Тэгээд би аавын зөвлөснөөр мушгиад давсан.

-Хэзээнээс аавтайгаа хамт наадмын дэвжээг зорих болов?

-Би аавын барилдааныг үзэх дуртай болохоор хамт явдаг. Одоогоос хоёр жилийн өмнө Бөхийн өргөөнд очиж барилдаан үздэг болсон. Харин энэ жилээс наадамд хамт явж байна. Наадмын өмнө Баянхонгор аймагт “Хонгор нутаг” дэвжээнд аавыг дагаж бэлтгэлд хамрагдсан. Дараа нь хотод ирээд Сүүж уул амралтад бэлтгэлд гарахад нь мөн л хамт явсан.

-Бэлтгэлд гарах ямар байв. Их зүйл сурсан уу?

-Барилдааныг нь үзэж, хүндэлдэг ах нартайгаа бэлтгэлд гарах сайхан юм билээ. Тэдэнтэй ойр байж суралцана. Би үеийнхээ найзуудтай барилддаг байсан. Мөн оройн хоолны дараа томчууд хүүхдүүдээ барилдуулаад зааж зөвлөнө. Би бэлтгэл дээр хоёр ахыг дийлдэггүй байсан, тэднийг нэг удаа л давсан.

-Төрийн наадмаар уйлж буй агшин нь цахим орчинд яваад байсан. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байв?

-Уйлсан шалтгаан нь аав амжилтын төлөө зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Үүнийг нь сайн мэддэг болохоор унахад нь харамссан. Төрийн наадмын дөрвийн даваа их хүлээлттэй байлаа. Цэнгэлдэх дотор аавын дээлийг тэврээд даваасай гэж бодоод наранд залбирсан. Үзэгчид шуугиад дэлгэц рүү харахаар аав биш байдаг. Нэг харсан чинь мушгиад хөл алдуулсан байлаа. Би ингээд давчихлаа гэж бодтол өрсөлдөгч бөх нь уналгүй тогтчихсон.

-Аавтайгаа ижилхэн цэнхэр зодог шуудагтай юм билээ. Хэзээ зодог шуудагтай болсон бэ?

-Гурван жилийн өмнө зодог шуудагтай болсон. Энэ зодог шуудгаа өмсөөд барилдаж байгаа. Аав өмнө нь өмсөж байсан ногоон зодог шуудгаа өгнө гэж амласан. Тиймээс дараа жил аавын зодог шуудгийг өмсөж барилдана.

-Бөхөөр анхны медалиа хэзээ авч байсан бэ?

-Ер нь би барилдах дуртай. Өмнө нь аав тэмцээн уралдаанд орох болоогүй гээд зөвхөн бэлтгэлд хамруулдаг байлаа. Анх Баянхонгор аймгийн Ламын Гэгээний 380 жилийн ойн хүүхдийн барилдаанд мөнгөн медаль хүртсэн.

-Хичээл орох дөхөж байна. Энэ жил долдугаар ангид орох байх аа?

-Тиймээ. Би том биетэй болохоор аав таван настай байхад сургуульд оруулсан. Харин зургаан настай сургуульд сурсан бол зургаадугаар анги байх байлаа. Хичээл орж найзуудтайгаа уулзана гэж бодохоор догдлоод байна. Би өмнө жилээс Спортын төв ордны сургуульд сурч эхэлсэн. н.Энхбаяр багшийн анги. Манай анги 24 хүүхэдтэй. Хичээлээс өмнө чөлөөтийн бэлтгэл ордог.

-Ямар хичээлдээ дуртай вэ?

-Бүх хичээл сонирхолтой. Үүнээс математикийн хичээл гоё. Мөн биеийн тамирын хичээлдээ дуртай. Гэхдээ хичээлийн хажуугаар бэлтгэл хийдэг болохоор манай ангид биеийн тамирын хичээл орох нь цөөн.

-Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

-Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Зарим үед дүү нараа харж ээждээ тусална. Байрныхаа гадна талбайд сагс тоглоно. Мөн дуу сонсох дуртай.

-Бөх хүний юу нь таалагддаг вэ?

-Би бөх хүнийг ааваараа төсөөлдөг. Аав шиг төлөвшилтэй болно. Бөх хүн амжилт гаргаад түмэн олондоо хүндлэгдэх нь бахархалтай. Мөн наадамд түрүүлээд аав ээждээ үнсүүлэх сайхан байх.

-Аав шигээ төлөвшилтэй болохыг хичээдэг гэлээ. Аавынхаа ямар зан чанараар бахархдаг бол?

-Аав их тэвчээртэй, тайван зантай. Аливаад их хүлээцтэй ханддаг. Бусдыг хүндэлж, их найрсаг сайхан харьцана. Аав гэртээ байхад халуун дулаан уур амьсгалаар дүүрч, жаргалтай байдаг. Өрсөлдөгч бөхөө хүндэлж байгааг нь харах сайхан шүү. Аав “Барилдаад унавал хурдан босоод, түрүүлээрэй гэж тахимаа өгөөрэй” гэж захидаг. Аавыгаа би дараа жилийн наадмаар улсын цол аваасай гэж хүсэж байна.

-Гэр бүлээ танилцуулна уу. Айлын том хүүхэд үү?

-Манайх зургаан ам бүлтэй. Би айлын том хүүхэд. Гурван эмэгтэй дүүтэй. Бага дүү минь долоон сартай. Аав Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат. Харин ээж Ховд аймгийнх. Ээжийг Т.Эрдэнэтуяа гэдэг. Ээж намайг төлөв даруу байх занд сургасан гэж боддог .

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Ирээдүйн хамгийн том мөрөөдөл нь юу вэ?

-Би ирээдүйд Монголын хамгийн олон түрүүтэй аварга болно. Үндэсний бөхөд хамгийн олон түрүүлсэн нь Б.Бат-Эрдэнэ аварга. Энэ эрхэм хүний амжилтыг эвдэнэ гэж боддог. Хүн том зорилготой байж түүнийхээ төлөө хичээх ёстой.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нүүрсний сонсголын хувь заяаг Хөвсгөлд шийдсэн үү?!
Нүүрсний сонсголын хувь заяаг Хөвсгөлд шийдсэн үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​