fbpx Ши Жиньпин BRICS-ийн гол арга хэмжээнд оролцоогүй шалтгааныг Хятадын тал тайлбарласангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуугианы эзэд
Огноо
Унших
3 минут 38 секунд

Ши Жиньпин BRICS-ийн гол арга хэмжээнд оролцоогүй шалтгааныг Хятадын тал тайлбарласангүй

Өрнөдийн Их Долоогийн бүлэгтэй өрсөлдөх зорилготой байгуулагдсан BRICS байгууллагын дээд хэмжээний чуулган энэ долоо хоногт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) Йоханнесбург хотод эхэлсэн билээ.

BRICS нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ улсуудын эхний үсгүүдээр бүтээсэн нэр юм.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ долоо хоногийн Даваа гарагт чуулганд хүрэлцэн ирсэн. Гэтэл түүний Мягмар гарагт бизнесийн чуулганд оролцож үг хэлэх төлөвлөгөө нь тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан байна.

Ши Жиньпиний хэлэх үгийг Хятадын худалдааны сайд Ван Вэньтао оронд нь уншиж танилцуулжээ.

Уг арга хэмжээнд BRICS-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд бүгд оролцсон юм. Тэр ч байтугай биеэр хүрэлцэн ирж чадаагүй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин видео холбоогоор үг хэлсэн байна.

Харин орой нь болсон ӨАБНУ-ын ерөнхийлөгч Рамафозагийн хүндэтгэлийн зоогт тэр Энэтхэг, Бразилын ерөнхийлөгч нар болон Оросын гадаад хэргийн сайдтай хамт оролцжээ.

Ши Жиньпин яагаад чухал арга хэмжээг алгассан талаар Хятадын албаны эх сурвалжууд ямар ч тайлбар өгөхгүй байна. Харин ч оролцсон мэтээр мэдээндээ дурдсан юм.

Тухайлбал Шиньхуа агентлаг мэдээндээ энэ талаар огт дурдаагүй өнгөрсөн байна. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин сошиал хуудсандаа Ши Жиньпин чуулганд оролцож, үг хэлсэн мэтээр мэдээлэхдээ чуулганы танхимын ерөнхий гэрэл зургийг хавсаргажээ.

Лхагва гарагт болсон Хятадын гадаад хэргийн яамны долоо хоног тутмын хэвлэлийн хурлын үеэр өөр нэг хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин бас л энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахаас зайлсхийсэн байна.

“Хятад улсын голлох үүрэгтэй оролцдог олон улсын арга хэмжээнд төрийн тэргүүн оролцохгүй өнгөрөх нь онцгой ховор үзэгдэл юм” гэж Энэтхэг-Номхон далайн хөтөлбөрийн Герман Маршал Сангийн захирал Бонни Глэйзер ярьжээ.

“Ямар нэг хүчин зүйл чуулганыг алгасахад хүргэсэн бололтой. Эрүүл мэндийн асуудал, эсвэл анхаарал хандуулах шаардлагатай онцгой чухал үйл явдал байж болох юм. Бас чуулганы үйл явц, өрнөлтэй холбоотой өөр шалтгаан ч байж болно” гэж Олон Улсын Стратеги Судлалын Хүрээлэнгийн Хятадын төслийн судлаач Брайан Харт хэлсэн юм.

Тэрбээр цааш нь тайлбарлахдаа “Гэхдээ Ши чуулганы өмнө болон дараа болсон арга хэмжээнүүдэд оролцсоноос харвал алгасахад хүргэсэн ямар нэг онцгой чухал шалтгаан байсан бололтой байна. Одоогоор шалтгааныг мэдэх боломж алга” гэжээ.

Өнгөрсөн сард Хятадын гадаад хэргийн сайд Чинь Ганыг гэнэт огцруулсан талаараа Бээжингийн эрх баригчид ямар ч тайлбар өгөөгүй юм.

“Бээжингийн хаалттай байдал гайхмаар зүйл биш. Хэн нэг албан тушаалтны хувийн асуудал болон бусад эмзэг сэдвийн талаар мэдээллийн урсгалыг хатуу хязгаарладаг. Энэ удаагийн учир битүүлэг үйл явдал Бээжин “хар хайрцаг” болохыг дахин санууллаа” гэж Харт ярьжээ.

Эх сурвалж: CNN

Сарны өмнөд туйлд судалгааны станцаа буулгасан дэлхийн анхны улс Энэтхэг боллоо

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​