fbpx “Эрдэнэс Монгол”-д шүгэл тасхийлээ, эрх баригчид таг чиг...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 37 секунд

“Эрдэнэс Монгол”-д шүгэл тасхийлээ, эрх баригчид таг чиг...

Утаа дээшилж замхардаг. Улсын ажил доошилж замардаг. Яг ийм явдал “Эрдэнэс Монгол” компани дээр болж байна. Энэ компани бол монголчуудын Баялгийн санг зоорилох үүрэгтэй. Дэлхий дээрх хамгийн сайн Баялгийн сан бүрдүүлсэн улсуудын туршлагыг харж байж байгуулсан компани л даа. Тэгээд Засгийн газраас энэ компанийг гол олборлолт, экспортдоо тулгуурлаад зэсийн, нүүрсний групптэйгээр саяхан зохион байгуулсан. Ингэхдээ албаны хэллэгээр бол “Эрдэнэс Монгол”-ын олон улсад өрсөлдөх чадварыг сайжруулж, цэвэр менежментийн компани болгох шийдвэр гаргасан байдаг.

Өмнө нь газрын дарга гэгдэж байсан албан тушаалыг ахлах менежер хэмээх зэргээр өөрчлөлтийг хийсэн. Шинэ зохион байгуулалтын дараах ажилтнуудыг 9-12 сая төгрөгийн цалинтай байлгахаар болсноо мэдэгдэж байв. Ингээд хамгийн түрүүнд тус компанид ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулалтаар авч эхэлсэн. Өнгөрсөн хаваржин үргэлжилсэн дээ. Тэр ажлыг нь ЗГХЭГ-ын дарга хүртэл гардан зохион байгуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол”-ынхон Хүний нөөцийн даргын ажлыг ЗГХЭГ-ын дарга нь гүйцэтгэж байв шүү. Тэр шалгаруулалтад хэдэн мянган хүн бүртгүүлэн өрсөлдөж, хэдхэн нь тэнцэж энэ компанид ажилд орж байлаа. Ийм мэдээлэл зуныг хүртэл гарч байв. “...Баялгийн сангийн зорилго зөв эхэлж байна даа” гэж хэлэгсэд олон л байв.

Гэвч хагас жил ч бололгүй “Эрдэнэс Монгол” дотор “шүгэл” тасхийлээ. Ядахад тэр нь ЗГХЭГ-ын даргын өнгөрсөн өвөлжин, хаваржин бэлдэж хийсэн боловсон хүчний асуудалтай нь холбоотой болж таарав. Тэр тусмаа сонгон шалгаруулалттай холбоотой болоод явчихлаа.

Хэд хэдэн ажилтан нь “Эрдэнэс Монгол” дахь хууль бус, шударга бус үйл ажиллагааг эсэргүүцэж шүгэлджээ. Нэгхэн хүний олон нийтэд хандаж ярьсныг сануулъя. Тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер асан Г.Хандцоож “Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогтын таагүй харилцаа, хууль бус үйлдлийн талаар компанийн дотоод сүлжээгээр ажилчиддаа захидал бичсэн байгаа юм. Мөн хэвлэлд ярихдаа “...С.Наранцогт дарга бид хоёр Сангийн яамнаас л адилхан ажлын гараагаа эхлүүлсэн. Би улсад 25 жил, С.Наранцогт захирал 30 жил ажиллаж байна. Би энэ хугацаанд дандаа л мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хийж байсан. Энэ хүн дандаа дарга хийж байсан. Өнөөдөр ч гэсэн би “Эрдэнэс Монгол” ХК-д өөрийн хүчээр орсон. Энэ хүн бол томилогдож орж ирсэн. Энэ хүн бүр нийгмээс тасраад хүнтэй хэрхэн харьцдагаа ч мэдэхээ байсан. Энэ талаар би ганцхан дуугараагүй. Манай ахлах менежер Б.Ундармаа Ерөнхий сайдад энэ талаар өргөдөл гаргасан. Энэ хүн чинь аймаар хүн шүү дээ. Новшоо гээд л... Манай ажлын групп чат байдаг юм. Тэр группт ахлах менежерүүдийг доромжилдог. “...Чи амьд уу, үхсэн амьд нь мэдэгдэхгүй юм. Эргүү малууд аа” гэж хэлэх нь энүүхэнд. Энэ бүхэн биднийг маш их стресст оруулна. Би өмнө нь хэзээ ч ийм харьцаатай хүнтэй таарч байгаагүй. Манай ахлах менежерүүд үүнийг гэрчилнэ. Энэ талаар Б.Ундармаа ахлах менежерийн өргөдөлд тодорхой дурдсан. Б.Ундармаа над руу яриад “...Би ч гэсэн тэмцэнэ” гэж хэлсэн. Бидний ард энэ байтугай доромжлуулсан хүмүүс бий. Тэд ч бас тэмцэх байх. Гарч байгаа хүмүүс тойрохоо зуруулахад нь би бас зурдаг. Тэгээд чи яагаад гарах гээд байгаа юм бэ гээд асуухаар “...Янз бүрээр доромжлоод байна, төрийн ажлыг ингэж хиймээргүй байна, би шөнө орой болтол ажиллаж чадахгүй” гэж хэлдэг.

Би Б.Гэрлээ, Б.Пүрэвсүрэн, С.Наранцогт захирал гурвыг “...Ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээн АТГ-т хандсан. Тэгтэл АТГ-аас “...Энэ бол байгууллагын дотоод асуудал байна” гээд шалгаагүй. Тэр үед С.Наранцогт захирал намайг дуудаад “...Би урт чихтэй хүн шүү. Би чамайг ажилд авсан. Чи барагтайхан байгаарай” гэж хэлсэн. Хүнийг яаж дарамталдгийг манай ахлах менежерүүд бүгд мэднэ. С.Наранцогт гэдэг хүн төрөөс уучлалт гуйх ёстой. Төрөөс хөрөнгө мөнгө зараад ажилчдыг нь олоод өгч байхад тэр ажилчдыг нь дарамталж, шахаж ажлаас нь гаргачихна. Тэгээд өөрийнхөө хүнийг тавина. Жилийн жилд төрийн компани дээр захирал солигддог. Дуртай юмаа хийж байгаад л яваад өгдөг. Жилийн эцэст аудит тэрийг нь шалгаад гаргаад ирэхэд тэр хүн өөрөө байхгүй, гаргасан алдагдлаа төлдөггүй. Ингээд л тухайн байгууллага төлж барагдуулдаг. Энэ бол манай нийгмийн завхрал шүү дээ” гэж байна.

Захирал С.Наранцогт нь ч бас хэвлэлээр хариу хэрүүл хийжээ. Тэрбээр itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “... “Эрдэнэс Монгол” компани том зорилготой. Тийм учраас шинэ бүтэц, зохион байгуулалт хийж, бодлогын хэрэгжилт орхигдсон газруудыг тодорхойлж, долоон газар байгуулаад 88 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан. Байгуулсан долоон газартаа ч долоон ахлах менежерийг сонгон шалгаруулсан. Хөдөлмөрийн хуульд заасан хүүхэд асрах чөлөөтэй байгаа, бага насны хүүхэдтэй хүнийг ажлаас чөлөөлж болдоггүй юм билээ. Б.Гэрлээ нь “Эрдэнэс Монгол" компанид хууль, эрх зүйн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан албаны дарга байсан. Тэгээд чиг үүрэг нь шилжсэн учир Хөдөлмөрийн хуулийн дагуу газрынхаа ахлах менежерээр ажиллаж байна. Хуульчид ийм зөвлөгөө өгсөн учир хэрэгжүүлсэн. Б.Гэрлээ шиг найман хүн бий. Ганц түүнийг онцолж яриад байгааг нь сайн ойлгохгүй байна” гэжээ.

Ийм л хэл ам, хэрүүл тэмцэлтэй байна. Ийм байхад “Эрдэнэс Монгол” компани яаж олон улсад өрсөлдөөд, маш цэвэр менежмент хийх вэ дээ. Ажил нь явахгүй. Тэр тодорхой юм. Ер нь бол “...Загвар болгоно” гэсэн “Эрдэнэс Монгол” завхраад дуусаж байгаа юм биш биз, эрх баригчид аа.

Тэгээд ч С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Сайд солигдож л байдаг. С.Наранцогт байж л байдаг. Яахав, хүний эв, төрийн арга хоёрыг олоод байдаг байгаа юм. Гэхдээ “...С.Наранцогт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад ийм ийм том төслүүд хөдөлсөн шүү” гэх үр дүнгээр маруухан юм уу даа гэж харагддаг юм. Хайгаад үзээрэй. Олдоогүй шүү. Тэгэхтэй зэрэгцээд “...С.Наранцогт хэний хүн бэ” гэдэг нь ч сөхөгдөж яригдаж эхэллээ. Яагаад ингэж эрэл сурал болсны учир нь “...Нэгэнт шинэ менежмент, шинэ өрсөлдөх чадвар хүсээд байгаа бол шинэ менежер хэрэгтэй биш үү” гэцгээж байна. Тийм ч биз. Гэхдээ энэ бол тусдаа асуудал юм. Хамгийн гол нь “Эрдэнэс Монгол”-д шүгэл тасхийлээ, эрх баригчид таг чиг...

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Экстрим Монголиа“ компани хүний амь нас, эрүүл мэндээр наадаж байна гэв
“Экстрим Монголиа“ компани хүний амь нас, эрүүл мэндээр наадаж байна гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​