fbpx ЦЕГ-ын дарга хэн болох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 52 секунд

ЦЕГ-ын дарга хэн болох вэ?

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн гэгдэж буй. Тэрбээр 2020 оны долдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргаар томилогдож байсан ч 2021 оноос тус албанаасаа буух сураг дуулдсаар өнөөдөр ийнхүү албажиж байгаа бололтой. Ингэснээр ЦЕГ-ын даргын албан тушаалын марафон хөшигний ард өрнөж эхэлжээ.

Ж.Болдыг албан тушаалаа өгөх сургаар дараагийн дарга хэн болох уралдаан өнгөрсөн оноос эхэлсэн гэхэд болно. Түүний оронд цагдаагийн байгууллагыг удирдах хэд, хэдэн хүний нэр Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногоос хүчтэй яригдаж эхэлжээ. Хэнтий аймгаас гаралтай хошууч генерал Ж.Болдыг ЦЕГ-ыг удирдаж эхэлснээр түүний нутгийн фракц нэлээд хүчээ авсан гэгддэг. Тэрбээр аймгуудын Цагдаагийн газрын дарга нарыг дотоод хяналт шалгалт нэрээр сольж, чадварлаг хурандаа нар “Хэнтийн фракцтай гар нийлж ажиллаж чадахгүй” хэмээн олноороо албаа орхицгоосон гэгддэг.

Гэвч энэ удаад ч Хэнтийн фракц задрахгүй бололтой. Шинэ дарга болох магадлалтай нэрсийн дунд Хэнтийн гаралтай хүмүүс нэлээд олон байгаа аж. Хэдий тийм ч баруун чиглэлийн аймгаас ЦЕГ-ын даргыг төрүүлэх сонирхол Засгийн газрын зарим гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд нэлээд хүчтэй өрнөж байгаа. Тодруулбал, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд зэрэг аймгаас гаралтай генерал, хурандаа нарын нэрс ч яригдаж байна. Тэдний нэг бол ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир. Тэрбээр фракц, танил тал гэхээс илүү цагдаагийн байгууллагад ажилласан туршлага, мэдлэг чадвараараа салбартаа үнэлэгддэг гэдгээрээ нэлээд өндрөө авч байгаа сурагтай. Бригадын генерал Ц.Ням-Очир Ховд аймгаас гаралтай. Түүнийг хуучин Зам тээврийн сайд С.Бямбацогт хүчтэй дэмжиж байгаа гэх.

Бригадын генерал Р.Отгонжаргал ЦЕГ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэг. Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тэрбээр Говь-Алтай аймгаас гаралтай.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ГЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй. Бригадын генерал Р.Отгонжаргалаар цагдаагийн байгууллагыг удирдуулах сонирхол УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улстөрчдийн дунд өндөр буй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-даа хууччуулын тоонд зүй ёсоор багтах УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэргүүтэй улстөрчид өөрийн нутгийн хурандааг зүтгүүлж буй сурагтай. Тэр бол ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат. Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат. Боловсролын хувьд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. 1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаагаар ажлын гараагаа эхлүүлж байсан тэрбээр өнгөрсөн оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Албан тушаал ахих боломжтой хүмүүсийн нэг гэгдэж байна.

ЦЕГ-ын шинэ даргаар яригдаж буй дараагийн хүн бол Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар юм. Тэрбээр Хэнтий аймгаас гаралтай. Ажлын гараагаа Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын Хулгайн, Байгаль орчны, Эдийн засгийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2016 онд ЦЕГ-ын дэд даргаар томилогдож байсан удаатай. Хошууч генерал Ж.Болдыг өнгөрсөн онд ажлаа өгөх дуулианаар яригдсан эхний хүн бол АТГ-ын дарга З.Дашдаваа. Тиймээс энэ удаад ч тэрбээр ЦЕГ-ын дарга болох магадлалтай хүмүүсийн жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэж буй сурагтай. З.Дашдаваа Хэнтийн уугуул. 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль, МҮДС-ийг хууль зүйн ухааны магистраар дүүргэсэн. Ажлын гараагаа Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр эхэлж, шат ахисаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг ЦЕГ-ыг удирдах нэлээд амбицтай гэдгийг хуулийн салбарынхан ярьдаг.

Тэгвэл дараагийн хүн бол ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа. Мөн л Хэнтийн фракц. О.Амарсанаа 2001 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2021 онд цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга хүртэл тушаал дэвшиж томилогдсон. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр ШШГЕГ-ын даргаар томилогдсон гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Энэ удаад ч Ерөнхийлөгчийн дэмжлэг хүчтэй байгаа гэж яригдаж байна.

ЦЕГ-ын даргаар шинээр томилогдох хэн ч байсан цагдаагийн хууччуул шиг ЗХУ-д биш барууны орнуудад боловсрол эзэмшсэн хүний эрхийн мэдрэмжтэй нэгэн байхыг олон нийт хүсч байгаа аж.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

Куба улсын эрх баригчид Украинд байлдуулах зорилгоор Оросын армид иргэдийг нь элсүүлдэг нууц сүлжээг илрүүлжээ
Куба улсын эрх баригчид Украинд байлдуулах зорилгоор Оросын армид иргэдийг нь элсүүлдэг нууц сүлжээг илрүүлжээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​