fbpx Д.Энхтүвшин МҮХАҮТ-ыг дөрвөн жил удирдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
1 минут 0 секунд

Д.Энхтүвшин МҮХАҮТ-ыг дөрвөн жил удирдана

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал Шангри Ла Улаанбаатар зочид буудалд болж өндөрлөлөө.

Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах байв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр /шарк/ Д.Энхтүвшин сонгогдож, ирэх дөрвөн жил танхимыг удирдахаар боллоо. Тэрбээр "MCS" группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Л.Төр-Од, Т.Ганболд, Б.Гантулга, О.Одбаяр, Д.Бямбасайхан, Т.Дүүрэн, Ш.Мөнхсайхан, Д.Болор, Д.Энхтүвшин, Б.Жаргалсайхан, Ш.Төмөрсүх, Ш.Отгон-Өлзий, Б.Лакшми нарын 13 хүн танхимын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ.

Танхим 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй.

МҮХАҮТ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байна.

ОУХМ Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-ий хос мөнгөн медальтан боллоо
ОУХМ Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-ий хос мөнгөн медальтан боллоо
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​