fbpx Украин: Би зайлаад өгье хэмээн Путин ам алдсан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
13 минут 31 секунд

Украин: Би зайлаад өгье хэмээн Путин ам алдсан уу?

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 592 өдөр шөнө тасрахгүй үргэлжилж, 19 дэх сардаа байлдаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок, НАТО-гийн ЕНБД Йенс Столтенберг, оросын политтехнологич Аббас Галлямов, оросын хүний эрхийн төлөө тэмцэгч Владимир Осечкин нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Украинд ялагдах тусмаа Оросоос элдэв авир гарна. Хавь ойрын улс орнуудаа хорсол заналын нүдээр харна. Улс орноо ямар болгосон шигээ бусад нь яг тийм байх ёстой, зовлонг нь хуваалцах ёстой болж хувирна. Ялангуяа хуучин СССР-ийн ба экс-социалист орнууддаа элдэв гибрид дайн явуулахыг санаархана. Хөлсний урвагчдыг найрамдлын нэрийн дор элсүүлэхийг хичээнэ. Хагалан бутаргахын тулд үзэл суртлын зомбинуудыг найрамдлын нэрийн дор бэлтгэхийг зорино. Тэд нь олон тоогоороо ээлжээ хүлээгээд зомбироод байж байна.

Гэтэл энэ бүхэн нь ганцхан бие хүнээс хамааралтай.Тэр нь аугаа Путин. Харин огцрох тухай элдэв цуурхал хаврын түймэр шиг тархав. Путин огцорвол яах вэ, огцруулах уу, яах вэ гэсэн агуулгатай нууц санал асуулга, тандалт явагдсан мэтээр Аббас Галлямов ярьжээ. “Я устал, я ухожу!” (“Би ядарч байна, би болимоор байна”) гэсэн агуулгаар Путин өөрөө санаачилж тийм тандалт хийлгэсэн гэж Галлямов таамаглажээ. НТВ-ийн “Место встречи” нэвтрүүлэгт Төрийн Думын гишүүн асан Борис Надеждин энэ талаар сэжиг төрүүлэхээр ярьж харагдав. Удирдлагаа сольё гэж шууд хэлээдхэв. Путиныг огцруулах тухай Кремльд гэв гэнэт яриа өрнөжээ, хэн ч тэгж төсөөлж байгаагүй, гэтэл шуугиад эхэлжээ. Тэр яриа тууштай өрнөхгүй, Украинд эхлүүлсэн дайн нь дуустал Путины огцрохыг хүлээн авахгүй, орыг нь эзлэх тийм тэнэг олдохгүй гэсэн таамаг түгээмэл байна. Огцруулна, солино гэсэн яриа гарахад “ганцхан Путин!” гэсэн хариулт өгдөг нь Путинд хайртайдаа биш, дайны ялыг үүрч ялтан болцгоохгүй гэсэн айдсаас нь үүдэлтэй.

сонин mn

“Дайнд бид ялах уу?” хэмээн кремлийн суртал нэвтрүүлэгч, Төрийн Думын депутат Евгений Попов маршал С.Шойгугаас микрофон тулгаж байгаад асуухад цаадхи нь дув дуугүй гараа алдалж харагдсан нь энэ дайн Оросын ялалтаар хэзээ ч төгсөхгүй ээ гэсэн ил тод нотлогоо болов. Тэгэхлээр Оросын ялагдлыг өөр дээрээ хүлээх хүн Путинээс өөр гарч ирэхгүй хэмээн Галлямов үзэж байна. Дайны төгсгөл гэдгийг Орос ялагдах, нутаг дэвсгэр гээд Үндсэн хуулиндаа оруулчихсан Украины 5 мужийг эргүүлж алдах, магадгүй ОХУ-ын зарим нутаг дэвсгэрээс алдахыг хэлэх ба тийм ялыг өөртөө хүлээгээд сууж байдаг тэнэг Путинээс өөр байхгүй гэжээ. Путин энэ бүхнийг эхлүүлсэн, тийм учраас үр дүнг нь үзэх ёстой. Орос нь 6 бүс нутгаа алдах нь тодорхой болоод байна. Өөр вариант алга хэмээн Галлямов ярьжээ. Ямар 6 бүс нутаг байхыг нэрлэсэнгүй.

Галлямовын ярьсан дээр Владимир Осечкины ярилцлага бүр ч нэрмэв. Путины хүрээллийнхэн түүнийг баривчлан Олон улсын эрүүгийн шүүхэд өгч магадгүй. Путинд ял нэмэгдэж байна, Украины ТВ, сайтуудаар оросын цэргийн гэмт хэргийн тухай мэдээлэл тасрахаа байсан, системтэйгээр сурталчилж байна, украины хүүхдүүдийг хулгайлж Орост аваачсан ял дээр нь олон улсын зүгээс террорист байгууллага хэмээн тодорхойлсон Вагнер ЧВК-г буй болгож, өөгшүүлж, дайнд ашигласан гэсэн ял Путинд нэмэгдэж байна хэмээн Осечкин ярьжээ. Олон улсын шүүхээс Путин ба түүний генералууд ихэд айдаг болсон, хийсэн өдүүлсэн гэмт хэрэг болгоныхоо төлөө зовж үхэх гэж байна хэмээн тэрээр ярив.

ОХУ Кавказад капитуляц (бууц өгөх!) боллоо гэсэн сэдэв ойрын үед сайтуудаар дүүрэн. Армен ялагдсан юм биш, харин Москва ялагдлаа хүлээн зөвшөөрч, Армен нь ОХУ-ыг орхилоо гэсэн дүгнэлт олон байна. Армены парламент Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм болох Ромын статутыг баталж, Путиныг Арменд очвол баривчилж Хаагын шүүхэд өгөхөөр боллоо гэсэн мэдээ давхцана.

сонин mn

Армен-АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургууль оросуудын нүдэн дээр ил явагдсан. Түүнийгээ НАТО-гийн хөтөлбөр гэж Ереванд зарласан, Гюмри дэх оросын цэргийн бааз эзгүйрч эхэлсэн гээд Кремлийг түгшүүлсэн үйл явдал өрнөнө. Карабахын дайн дуусчихтай зэрэг Оросын цэрэг Арменд байх нь утгагүй хэрэг болно. Энэ тухай Украин, Армены хоёр удирдагч Испанид уулзаж ярилцсан нь оросуудын хувьд аянга ниргэхтэй адил явдал болжээ.

Хэзээ ч хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй Нагорно-Карабахын БНУ гэдгийг Москвад сэдсэн, оросууд оролцон байж гучин хэдэн жил аргацаасан, тэгснээрээ Кавказад маш том тулгуур цэгтэй болж, Азербайжаныг Арментай нь нөлөөндөө барьж ирсэн гэдэг нь ганцхан хоромын дотор замхардаг юм байжээ. Нагорно-Карабах нь хэл үггүйгээр Азербайжаныхаа бүрэлдэхүүнд эргэж орсон нь Анкара-Бакугийн өмнө ОХУ үхлийн цохилт амссан, түүнийгээ хүлээн зөвшөөрсний тэмдэг ажээ. Украинд цэргийн ялагдал хүлээж бүтэлгүйтэж байгааг нь Анкара-Баку маш овжин ашиглажээ. Энэ мэтээр Молдовыг хоёр хуваасан, Гүржийг гурав хуваасан, тоглоомын БНУ-ууд (незаконное формирование) байгуулаад оросын цэргээр мануулдаг эрин үе төгсгөл боллоо гэсэн мэдээлэл түгээмэл явж байна. Украиныг хэд хэд хуваачихаад, шинэ мужуудаа хамгаалан байлдаж байгаа ухаантай, гэвч хар ууттай шарил нэмэгдсэнээс цаашаа ахидаггүй.

Одоо Оросын ТВ-үүд эрүүл ухааны хэмжүүрээ алдаад оршуулгын газар рекламдаад байж байгаагаар (Костромын ойролцоох 50 000 талийгаачийн оршуулгын газар ч гэх шиг) бол оросын хүн ам нэг бол үүнийгээ аз жаргалд тооцох, нэг бол айдас аюулын дор мөнхөд оршихын аль нэгийг сонгох явдал аж. Бурхан болоочдыг хөдөөлүүлдэг газрын бүтээн байгуулалтаа ТВ-ээрээ реклам улс Оросоос өөр дэлхийн улс орнуудаас хэн байна вэ?

сонин mn

Ер нь үхсэн хүний тоогоор суртал нэвтрүүлэг хийж өөрсдийн дайны гэмт үйлдлээ нуухыг оролддог нь Кремлийн гибрид дайных нь мэргэн тактик ажээ. 2014-2022 онд Донбасст 14 мянган энгийн иргэнийг укрнацистууд алж геноцид хийсэн нь ОХУ-ын 2022 оны халдлагынх нь гол шалтгаан гэсэн суртал хүчтэй түгсэн. Энэ сурталд итгээд үзэл суртлын зомби болчихсон нь ч их байна. Гэтэл Украины Дээд Радгийн хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Людмила Денисовагийн үзэж байгаагаар, 14 мянгын 4000 нь энгийн иргэд, үлдэх 10 мянга нь хоёр талаасаа байлдаад алагдсан цэргийн албан хаагчид, түүний тал нь Украины цэргүүд ажээ.

Гэгээтэй мэдээ. Forbes сэтгүүлээс:–Оросын царцаагдсан актив болох 300 тэрбум ам.долларыг Украинд шилжүүлэхээр АНУ, Европын Холбоо хамтраад эрх зүйн гарц хайж байна хэмээн Энтони Блинкен хэлжээ. “Европын Холбоо Луганск хүртэл өргөжин тэлнэ”, “Украиныг Евроинтеграцад урина, оруулна” гэсэн уриа дуудлага Кремлийнхний хувьд үхлийн аянга мэт буулаа. Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн хурал анх удаа Европын Холбооны хилийн гадна, тулалдаж буй Украины нийслэлд юу ч болоогүй юм шиг айван тайван хуралдаж, шийдвэрээ гаргасныг Путин сэтгэл түгшин хүлээн авч БХЯ, ГХЯ-аа зэрэг зэрэг хатуу үүргээр дарамталжээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Анналена Бербокийн түүхэнд үл мартагдах үгс Киевээс цууриатжээ. Европын Холбоо ирээдүйд Лиссабоноос Украины Луганск хот хүртэл тэлнэ, “Лиссабоноос Луганск хүртэл” гэсэн лоозон болж түүхнээ мөнхөрнө. Европын Парламентын Ерөнхийлөгч Роберт Мецолын хэлж байгаагаар тус улсыг Европын Холбоонд элсүүлэх асуудлаар хэлэлцээ 2023 ондоо багтаж эхлэнэ, одоогоор гишүүнээр элсэх кандидатын статустай байгаа Украин нь дайн дажны дарамтыг үл ажран хэд хэдэн реформ хийж байна. Европын Холбооны гишүүн байх шалгуурт дурдагдсан 7 зөвлөмжийн 2-ыг хэрэгжүүлсэн дүнтэй нэг жилийг үджээ.

Европын Холбооноосоо өрсөөд НАТО тус улсыг элсүүлэн авах магадлал өндөр байгааг Йенс Столтенбергийн Киевт хийсэн айлчлал дахин нотлов. Тэрээр дайн дэгдсэнээс хойш 2 дахь удаагаа Украинд айлчлав. НАТО-гийн ЕНБД-ын хувиар 5 удаа Украинд айлчилжээ. Тэрээр хэлэв:–Украинчууд гэр бүл, ирээдүй, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна. Харин Москвагийнхан эзэнт гүрний төөрөгдлийнхөө төлөө тулалдаж байна. НАТО-гийн холбоотнууд болон Контактын бүлэгт орсон олон тооны түншүүд Украиныг хүчтэй дэмжиж байна. Дэлхийн 50 гаруй улс Украинд хангалт үзүүлж байна. Дэлхийн 140 гаруй улс орон НҮБ-д Украины бүрэн эрхт байдлыг хамгаалан тэмцэж байна. Гэтэл Орос дэлхийн тавцанд байр сууриа алдаж, олон улсын зах зээлээс шахагдаж, дээд түвшний олон улсын хурал цуглаанд оролцох нүүргүй болж, Иран, Хойд Солонгос мэт дэглэмүүдээс зэвсгийн тусламж гуйх дээрээ туллаа гэжээ.

НАТО Украиныг дэмжиж байна, Вильнюст дээд түвшинд уулзахдаа гурван чухал шийдвэр гаргасан гээд тэрхүү гурван чухал шийдвэрээ Столтенберг нэрлэв: 1) Бид Танай улс НАТО-д элсэх замыг товчилсон. Гишүүн болох бэлтгэл хангах тэр үе шатыг алгасуулсан. 2) Украины зэвсэгт хүчинтэй оперативын бүрэн давхцал хангахаар бид тохиролцсон. 3) Бид урьд өмнө байгаагүй өндөр түвшинд улс төрийн хэлхээ холбоогоо бэхжүүллээ. “НАТО-Украин” гэсэн зөвлөл байгууллаа. Бид зөвлөлдөж хамтын шийдвэр гаргах боломжтой боллоо. Тэгэхлээр энэ гурван шийдвэр юуг илтгэж байна вэ? Украин улс одоо НАТО-д хэзээ ч тийм байгаагүйгээр ойр байна гэсэн үг. Украин улс хэдий чинээ хүчтэй байна, бид төдийчинээ Оросын түрэмгийллийг таслан зогсооход ойртох болно–Столтенберг хэлэв.

“Үхэхдээ үхэр буугаар” гэгчээр Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн лидерүүдийн уулзалтад Зеленский уригдан, Орос, Беларусиас бусад Европын бүх улс орон нэгэн тугийн дор нэгдсэнд нь уурсаж хорссон Орос Харьков муж руу пуужингийн террор хийж тавь жаран энгийн иргэдийг нэг цаг минутад, нэг дор гэнэт хөнөөчихөв. Энэ ялалт уу?

Валдайн хуралд Путин илтгэл тавихдаа “Орос ийм их нутаг дэвсгэртэй, дэлхийд хамгийн том нь, ийм их нутагтай бидэнд нэмэлт нутаг дэвсгэр хэрэггүй” гэж гэв гэнэт хадуурсан нь хариуцлагаас мултрах арга саам, магадгүй Украиныг хэл үггүй орхих далд санаа цухалзав уу? Украинд очиж түм бумаараа алуулж эрэмдэг болсон орос цэргүүдийн хохь гэчихэв үү?

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ
Умард Солонгос-Оросын төмөр замын ачаа тээврийн хэмжээ эрс нэмэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​