fbpx Оросын эрх баригчид Дагестаны нисэх буудалд болсон үймээн самуунд Украиныг буруутгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 42 секунд

Оросын эрх баригчид Дагестаны нисэх буудалд болсон үймээн самуунд Украиныг буруутгалаа

Ням гарагт Дагестаны нийслэл Махачкала хотын нисэх буудалд гарсан Израилийн эсрэг үймээний буруутнаар Оросын эрх баригчид Украиныг нэрлэв.

Тухайн өдөр олон зуун хүмүүс нисэх буудалд дайран орж, Израилаас ирсэн онгоцноос жүүд хүмүүсийг буулгаж, шийтгэхийг оролдсон юм. ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр хийсэн мэдэгдэлдээ энэ үйл явдлыг гадаадаас зохион байгуулсан өдөөн хатгалга, гол тоглогч нь Украины эрх баригчид гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Уг мэдэгдлээс өмнө Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков бас энэ үйл явдлыг гадаадаас зохион байгуулсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Гэхдээ Захарова, Песков нарын хэн хэн нь ямар нэг нотлох баримт үзүүлээгүй байна.

Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдлыг Оросын нийгмийг талцуулахад ашиглах гэсэн Өрнөдийнхний оролдлогын талаар ерөнхийлөгч Путин албаныхантай хуралдахаар болсныг Песков энэ үеэр мэдээлсэн юм.

Зарим нь Палестины далбаа, зарим нь Израилийн эсрэг агуулгатай зурагт хуудас гартаа барьсан хэдэн зуун залуус Махачкалагийн нисэх буудалд хүч түрэн нэвтэрч буйг харуулсан дүрс бичлэгүүд Ням гарагийн орой сошиал сүлжээнд цацагдаж байв.

Тэд Израилаас ирсэн онгоц руу авирч, цонхыг нь хагалахыг оролдож байлаа. Онгоцноос буусан зорчигчдоос тэд жүүд хүн мөн эсэхийг нь асуун шалгааж байжээ. Зарим жүүд зорчигчид өөрсдийгөө муслим хэмээн хариулснаар эсэн мэнд гарсан тухайгаа хэвлэлд ярьсан юм.

ОХУ-ын дотоод хэргийн яам үймээн дэгдээгчдээс 60 хүнийг баривчилсан тухай Даваа гарагт мэдээлсэн байна.

“Утро Дагестан” нэртэй Телеграм суваг залуусыг үймээнд турхирсан гэж эрх баригчид дүгнэжээ. Сүүлд Кремлийн мэдээллийн хэрэгсэл 65,000 дагагчтай энэ сувгийг Оросоос дүрвэж, Киевт оршин суух болсон улс төрч Илья Пономаревтай холбоотойг мэдээлсэн юм.

Энэ сувгийг эзэмшихээ болиод жил гаруй хугацаа өнгөрснийг Ням гарагт Пономарев өөрөө мэдэгджээ.

Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш ОХУ-ын муслим хүн ам голлон суудаг Ар Кавказын бүс нутагт антисемитист үзлээ илэрхийлэх явдал хэд хэдэн удаа гараад байна.

Эх сурвалж: AFP

Э.Энх-Амгалан: Наадамд ахын дээл, өмсгөл ээлтэй санагддаг

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​