fbpx Герман улс цагаачлалын бодлогоо чангаруулах дотоод тохиролцоонд хүрснийг канцлер Шольц зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 16 секунд

Герман улс цагаачлалын бодлогоо чангаруулах дотоод тохиролцоонд хүрснийг канцлер Шольц зарлав

Холбооны улсын бүрэлдэхүүнд багтдаг орон нутгийн удирдагчидтай Мягмар гарагийн шөнө дунд хүртэл явуулсан яриа хэлэлцээний үр дүнд Германы канцлер Олаф Шольц цагаачлалын бодлогоо чангатгах тохиролцоонд хүрсэн байна.

Тухайлбал цагаачдад хуваарилдаг нийгмийн халамжийн хэмжээг бууруулж, хэмнэсэн хөрөнгөө өөрийн иргэдэд зориулахаар болжээ.

Хэдийгээр эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд ордог Ногоон намынхан цагаачдад үзүүлдэг нийгмийн халамжийг бууруулахыг эсэргүүцсэн ч энэхүү улс төрийн зөвшилцлийг Герман улсын хувьд “түүхэн мөч” гэж Шольц тодорхойлсон байна.

“Энэ бол нийгмийн зөрчлийг улам нэмэгдүүлж, цагаачдыг нийгэмшүүлэх үйл явцыг улам хүндрүүлэх шийдвэр юм” гэж Ногоон намын цагаачлалын мэргэжилтэн Юлиан Палке хэвлэлд шүүмжлэн ярьжээ.

Цагаачлалын асуудал Германы эрх баригчдын хувьд дахин томоохон сорилт болоод байгаа. 2015 онд канцлер Меркелийн засаглалын үед тус улс нэг сая гаруй дүрвэгчийг Ойрх Дорнодоос хүлээн авсан юм.

Энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэлх хугацаанд Германд оршин суух хүсэлт гаргасан цагаачдын тоо өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсөж, 250,000 гаруйд хүрсэн байна.

Үүнээс гадна Оросын эзлэн түрэмгийлэх дайны улмаас нэг сая гаруй дүрвэгч Украинаас Германд ирээд байгаа.

Германд дүрвэж ирэгсдийн дийлэнх хэсэг Сири, Афганистан, Турк улсаас гаралтай юм.

Берлиний эрх баригчдын шийдвэр нь Итали улс өөрийн газар нутагт далайгаар ирсэн дүрвэгчдийг Албани улсад байрлуулах гэрээ байгуулсны маргааш гарч байна.

Энэ тохиролцоог Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони “Европын Холбооны гишүүн болон гишүүн бус улсуудын хамтын ажиллагааны загвар” болох ач холбогдолтойг хэвлэлд ярьжээ.

зураг

Итали, Албанийн удирдагчид

Гэвч дүрвэгчдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд Итали, Албанийн удирдагчдын байгуулсан гэрээг шүүмжилж байна.

“Италийн эрх баригчдын шийдвэр нь дүрвэгчдийг хүлээн авч, хүн ёсоор хандахын оронд тэднийг Европт хүрэхээс сэргийлэхэд гол нь чиглэж байна” гэж Олон Улсын Аврах Хорооны Европ дахь салбараас мэдэгджээ.

“Хил Хязгааргүй Эмч Нар” олон улсын байгууллага уг тохиролцоог Европын Холбооны хувьд зорилгоосоо нэг алхам ухарсан хэрэг гэж дүгнэж байна.

“Тохиролцооны зорилго нь дүрвэн ирэгсдийг цөөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн оронд Европын газар нутагт хөл тавихаас урьдчилан сэргийлэх, ингэснээр олон улсын хууль тогтоомж, Европын конвенцод заасан хамгаалах, аврах үүргээсээ татгалзсан явдал боллоо” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.

Гэрээний хүрээнд Африк тивээс Газар дундын тэнгисийг гатлан Италийн нутаг дэвсгэрт ирсэн 36,000 хүртэл тооны дүрвэгчийг Албани улсын нутаг дэвсгэрт түр байрлуулахаар болж байна.

Итали улсад энэ онд ирсэн дүрвэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өсөөд байгаа.

Ерөнхий сайд Мелони нутаг дэвсгэрт нь ирж буй цагаачдын тоог бууруулахад ийм тохиролцоо зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Мелони ийм гэрээ байгуулах гэж байгаагаа батлагдахаас нь ердөө нэг цагийн өмнө Европын Холбооны удирдлагад мэдэгджээ.

Үүнээс өмнө Их Британийн засгийн газар нутаг дэвсгэрт нь ирсэн дүрвэгчдийг Африк тивийн Руанда улсын нутагт түр байрлуулах төлөвлөгөө боловсруулсан нь хууль эрх зүйн олон асуудалтай тулгараад байгаа.

Германы эрх баригчид бас дүрвэгсдэд орогнол олгох үйл явцыг Европын Холбооны гадна зохион байгуулах боломжийг судалж байгаа ч хараахан шийдвэр гаргахад бэлэн бус байгаа тухай канцлер Шольц мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Израилийн арми “Газ хотын зүрхэнд” хүрснээ зарлав
Израилийн арми “Газ хотын зүрхэнд” хүрснээ зарлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​