fbpx Украин улс Европын Холбоонд гишүүнээр элсэхэд нэг алхам ойртов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 40 секунд

Украин улс Европын Холбоонд гишүүнээр элсэхэд нэг алхам ойртов

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн тодорхой нөхцөлүүд хангагдсан тохиолдолд Украин улсыг гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх зөвлөмжийг өчигдөр гаргажээ.

Тухайлбал авлигыг таслан зогсоох, Европын Холбооны стандартын дагуу лоббины тухай хууль батлуулах, үндэстний цөөнхийн хамгаалалтыг бэхжүүлэх зэрэг үлдсэн нөхцөлүүдийг хангасан тохиолдолд гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Энэ бол Украиныг гишүүнээр элсүүлсэн хүчирхэг Европын Холбоо бий болох замыг нээсэн түүхэн алхам юм” гэж Володимир Зеленский сошиал хуудсандаа талархан бичээд үлдсэн нөхцөл шаардлагуудыг биелүүлэхийн төлөө шаргуу ажиллахаа амлажээ.

Ирэх сарын дундуур Европын Холбооны гишүүн 27 улсын удирдагчид уулзахдаа гүйцэтгэх засаглалын гаргасан зөвлөмжийг батлах эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

Гишүүн орнууд бүрэн санал нэгдсэн тохиолдолд шийдвэр гарах бөгөөд эдгээрээс ганцхан Унгар улс саад болох магадлалтай байна.

Хэрвээ зөвлөмж батлагдвал гишүүнчлэлийн яриа хэлэлцээ ирэх онд эхлэх бөгөөд энэ үйл явц хэдэн жилийн турш үргэлжилдэг.

Мөн Оросын эзлэн түрэмгийлэх дайн Украины гишүүнээр элсэх үйл явцад саад учруулж магадгүй юм.

“Оросын өдөөсөн дайны улмаас Украин улс асар их бэрхшээл туулж, гарз хохиролтой тулгарсаар байгаа. Хэдийгээр өөрийн оршин тогтнолын төлөө тулалдаж байгаа ч украинчууд улс орондоо гүнзгий шинэчлэл хийсээр байна” гэж Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр мэдэгджээ.

Түүний тэргүүлсэн хорооноос Лхагва гарагт гаргасан тайланд өгүүлснээр Украин улс одоо долоон шалгуур нөхцөлийн дөрвийг нь хангаад байгаа гэнэ. Ирэх оны гуравдугаар сард Киевийн эрх баригчдын гаргасан ахиц дэвшлийг дахин үнэлэх юм байна.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны зөвлөх өчигдөр хэлэхдээ Киевийн засгийн газар үндэсний цөөнхийн талаарх хуулиа шинэчлэхгүй бол Украины гишүүнчлэлийг дэмжихгүйг мэдэгджээ.

Ялангуяа үндэсний цөөнхийн боловсролын асуудлыг шинэчлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Украины баруун хязгаарт унгар үндэстний цөөнх оршин суудаг бөгөөд эдгээр иргэдийн эрхийн асуудал Киев, Будапештын эрх баригчдын дунд маргаантай байдаг.

Европын Комисс өчигдөр бас Украины жижиг хөрш Молдов улстай холбоотой ижил зөвлөмж гаргасан байна.

“Молдов улс Европын Холбоонд нэгдэх зам дээр тууштай зогсож байгаа бөгөөд бид энэ зорилгод хүрэхийн тулд шаргуу ажиллах болно” гэж тус улсын ерөнхийлөгч Майя Санду мэдэгджээ.

Украин, Молдовоос гадна Гүрж улс тодорхой шалгуур нөхцөлүүдийг хангасан тохиолдолд Европын Холбооны гишүүнд горилогчийн статус авах боломжтойг Брюсселийн эрх баригчид өчигдөр мэдэгдсэн байна.

450 сая хүн амтай дэлхийн баян чинээлэг бүс нутгуудын нэгд тооцогддог Европын Холбоо хамгийн сүүлд 2013 онд Хорват улсыг гишүүнээрээ элсүүлж байв. Харин 2020 онд Их Британи тус холбооноос гарсан анхны улс болсон нь дэлхийн хоёрдугаар дайны дараах Европын интеграцчилалд томоохон бэрхшээл учруулсан юм.

Мөн Украинд явуулж Оросын эзлэн түрэмгийлэх дайн Европын Холбооны нэр хүнд, эв нэгдэлд шинэ саад тотгор болж байгаа.

“Манай Холбооны өргөжин тэлэлт нь түүхийн дуудлага юм. Үүнд эдийн засаг, геополитикийн хүчтэй утга агуулга бий. Өмнөх тэлэлтүүд нь элссэн улс орнууддаа болон Европын Холбоонд асар их ашиг тусыг үзүүлсэн билээ. Бид бүгд ялах болно” гэж фон дер Ляйен өчигдөр хэлжээ.

Турк улс 2005 онд Европын Холбоонд гишүүнээр элсэх яриа хэлэлцээг эхлүүлсэн ч нөхцөл шаардлагыг нь хангаагүйн улмаас сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байна.

Европын Комисс сүүлийн тайландаа Турк улсад ардчилсан институцүүдийн үйл ажиллагаанд ноцтой алдаа доголдол байгаа болон хүний эрхийн стандарт буурч, авлигатай тэмцэхэд ахиц дэвшил гараагүй тухай дурджээ.

Эх сурвалж: Reuters

Олимпод эх орноо төлөөлөх анхны монгол дугуйчин
Олимпод эх орноо төлөөлөх анхны монгол дугуйчин
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​