fbpx Протокол: Эрүүгийн хуулийн өөрчлөлт эцсийн хэлэлцүүлэгт шилжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 59 секунд

Протокол: Эрүүгийн хуулийн өөрчлөлт эцсийн хэлэлцүүлэгт шилжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны Эрүүгийн хууль хэлэлцсэн протоколыг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Сүүлийн үеийн хуулиудыг харахад манай залуучууд түргэдэх, дутуу харах зүйл анзаарагдаж байгаа. Тиймээс Эрүүгийн хууль дээр нягталж үзсэн байх гэж найдаж байна. Эрүүгийн хууль хүний хувь заяатай холбоотой учраас нарийн судалгаа хэрэгтэй. Тиймээс Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хоёр зүйлийг тодруулмаар байна. Нэгдүгээрт, айраг уугаад автомашин барьсан тохиолдолд ял авах юм биш үү гэсэн яриа гадуур яригдах боллоо. Энэ тал дээр тодруулж өгөөч. Хоёрдугаарт, тээврийн хэрэгсэлд моторт дугуй орох уу.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Ц.Даваасүрэн гишүүний саналтай холбогдуулж тайлбар хэлье. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн гэмт хэрэг, зөрчил буурахгүй байна. Тэр дундаа бага насны хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас амь насаа алдаж байна. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил, гэмт хэрэг гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулахаар өргөн барьсан хуульд орж ирсэн. Хэлэлцүүлэг, Байнгын хороо, ажлын хэсэг дээр уг асуудлыг хэлэлцэж, хуулийн заалтыг хэт чангаруулсан байна. Тиймээс эхний удаа зөрчил гаргасан тохиолдолд жолоодох эрхийг нь 1-6 жилээр хасах, эсвэл 7-30 хоног баривчилъя гэж байгаа. Харин хоёр дахь тохиолдолд Эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулдаг байя гэсэн. Архи эсвэл айраг уугаад согтсон уу гэдгийг ялгах боломжгүй. Тиймээс согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон л бол хариуцлага хүлээлгэнэ. Цусан дахь спирт болоод амьсгал дахь спиртийн агууламжийг тогтоохыг Эрүүгийн хуульд олон улсын стандартаар тусгасан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хуулийг хэрэгжүүлэхэд зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд согтуурлын зэргийг хэмжихдээ промиль болон согтолтын хувийн алинаар илэрхийлэхийг тодорхой болгох хэрэгтэй. Мөн цусан дахь болон амьсгалд агуулагдах спиртын хэмжээг хэмжихээс гадна шээсний шинжилгээгээр тодорхойлох аргаар хэмжилт, шинжилгээний үйл ажиллагааг баяжуулах нь зөв.

ТЦА-ны Мөрдөн Шалгах хэлтсийн дарга дэд хурандаа Н.Хосбаяр:

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид зааснаар тээврийн хэрэгслийг хоёр ангилдаг. Нэгдүгээрт, механикжсан тээврийн хэрэгсэл буюу замын хөдөлгөөний дүрэмд заасан тусгайлсан сургалтад хамрагдаж, эрх авдаг тээврийн хэрэгсэл. Үүнийг мөн орчиндоо аюултай тээврийн хэрэгсэл гэж үздэг. Механикжсан тээврийн хэрэгсэлд автомашин, мотоцикль, мөн насны ангиллаар жолооддог унадаг дугуй, скүүтер, мопед, цахилгаан унадаг дугуй зэрэг орно. Хэлэлцэж буй Эрүүгийн нэмэлт хуульд механикжсан тээврийн хэрэгсэл гэдгийг тээврийн хэрэгсэл гэдэгт ойлгоно гэж тусгасан. Тэгэхээр Ц.Даваасүрэн гишүүний асуусан унадаг дугуй, цахилгаан унадаг дугуй орохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд торгуулсан хүмүүс торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, шинээр авах, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана гэж байгаа. Урьд нь гадаад паспорт олгохгүй, төрийн албаны шалтгалт өгүүлэхгүй, тендэр шалгаруулалтад оруулахгүй, тусгай зөвшөөрөл өгүүлэхгүй гэж тусгасан байсныг ажлын хэсэг дээр хассан. Тэгэхгүй бол, ингэхгүй бол гэдэг зүйл хуульд орж ирэх нь буруу юм. Иргэнээ барьцаалдаг төр байж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хууль санаачлагч Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр 21.9 буюу мөрдөн байцаалтын нууцыг задруулах, эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах зүйл, заалтыг оруулж ирсэн. Энэ асуудалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагынхан эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд мөрдөн байцаалтын нууц задруулах асуудлыг тодорхой хариуцлага хүлээхээр тусгасан байгаа. УИХ-ын МАН-ын бүлэг энэ асуудлыг авч хэлэлцээд мөрдөн байцаалтын нууц задруулахад хүлээлгэх хариуцлагыг чангатгах 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж тогтсон. Байнгын хорооны ирцийн байдлаас шалтгаалаад энэ дэмжигдээгүй байсан. Тиймээс гишүүдийг товч дарахгүй байж байгаад энэ заалтыг босгож өгөхийг хүсье.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалтаар иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан хариуцлага хүлээж байгаагүй юм билээ. Энэ хуулийн заалтын дагуу иргэн, хэвлэл мэдээллийн ажилтан хариуцлага хүлээхгүй байх ёстой гэсэн зарчмыг дэмжиж байгаа учраас протоколд тэмдэглүүлэхийн тулд энэ үгийг хэлж байгаа юм. Тэр хүмүүс мөрдөн байцаалтын нууцыг задруулж, түүгээрээ хүмүүсийг шантаажилж, үүндээ хэвлэл мэдээллийнхнийг ашиглаж, шүүхэд нөлөөлөх гэж оролддог явдлыг эцэс болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Мөрдөн байцаалтын үед олж авсан албаны мэдээллийг задруулж болохгүй. Энэ нь олон хүний амь нас, амьдралтай холбоотой зүйл. Өнөөдрийн байдлаар хууль үйлчлэхгүй байна. Мөрдөн байцаалтын нууцыг задалсан хүн ямар ч хариуцлага хүлээдэггүй. Авах арга хэмжээ нь хуулийн заалтаараа торгох байдаг ч энэ нь хэрэгжихгүй байна. Үүн дээр цэг тавих болсон. Засгийн газраас оруулж ирж байгаа саналыг би тэр бүр дэмжээд байдаггүй. Гэхдээ энэ удаа зөв зүйл оруулж гэж бодож байна. Тэгэхээр МАН-ын гаргасан мөрдөн байцаалтын нууц задруулахад хүлээлгэх хариуцлагыг чангатгах 21.9 дэх заалтыг хасах гэсэн заалтыг дэмжиж болохгүй.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Эрүүгийн хуулийн 21.9 заалт дээр хэвлэлийн мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд халдлаа, иргэдийн мэдэх эрхэд халдлаа, сэтгүүлчийг яллах гэж байна гэсэн буруу ойлголт эхнээсээ үүссэн. Ийм улс төр зориуд хийсэн. Үүний цаана нууц мэдээллийг задалдаг хуулийн байгууллагынхан байгаа. Тиймээс эхнээсээ буруу ойлголтыг захиалгатай хийсэн.

Энэ асуудал прокурорын байгууллагаас тодорхой хэрэг бүртгэл үүсгээд шалгаж байгаа. Жирийн албан хаагчдаас мэдээлэл задраагүй. Үүний цаана хахуул авах гэмт хэргийн том сүлжээ байна. Улс төрд нөлөөлж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд хуулийн байгууллага гарч ирээд ар гэрт хэрэг үүсгэж, шалгаж байгаа гээд огцруулж байсан.Төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой болохоос хонгилын хүмүүсийн гарт байж болохгүй. Энэ хуулийн заалт хэвлэлд мэдээллийн байгууллагад ямар ч хамаагүй. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Эрүүгийн хуульд энэ заалт байсан. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагыг энэ зүйл заалтаар яллаж байгаагүй. Тийм учраас мэргэжлийн байнгын хороо хасах саналыг дэмжээгүй.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Лу.Гантөмөр эрхэм гишүүдтэйгээ нийлж, “экс”-үүд нь эвлэрэх үү?!
Лу.Гантөмөр эрхэм гишүүдтэйгээ нийлж, “экс”-үүд нь эвлэрэх үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​