fbpx Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ажлын байранд тохируулга хийе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 0 секунд

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ажлын байранд тохируулга хийе

Монгол Улсад 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Түүний 90 мянга нь 16-64 насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс байдаг аж. Гэвч одоогийн байдлаар эдгээр иргэний 85 хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Учир нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах, үнэлгээгүй хөдөлмөр эрхлүүлэх нь элбэг байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотгол дунд сонсголын бэрхшээлтэй иргэд багтдаг. Тэдний хувьд оюун санаа болон бие эрхтний бэрхшээлгүй. Зөвхөн харилцааны бэрхшээлтэй. Тиймээс өнгөрсөн лхагва гарагт “Асрахуйн эдийн засагт сонсголгүй эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо” сэдэвт анхдугаар чуулганыг зохион байгуулсан юм. Энэ үеэр тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг талаараа хэлэлцсэн юм.

Энэ талаар Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр асрахуйн эдийн засгийн тухай судалж байна. Эмэгтэй хүн гэр бүл, үр хүүхдээ асрах халамжлах шаардлагатай байдаг. Тэгвэл сонсголгүй эмэгтэйчүүдийн хувьд ч мөн адил ихэнх хугацаагаа асрахуйн ажилд зарцуулдаг байна. Тиймээс өнөөдөр сонсголгүй иргэдийн асрахуйн эдийн засаг дахь үүрэг оролцоо, хувь нэмрийн талаар анх удаа хэлэлцэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүмүүс харахдаа хэн нэгнээр асруулах хэрэгцээтэй гэж хардаг. Гэвч асруулах хэрэгцээ нь өөр өөр байдаг. Сонсголгүй иргэдийн хувьд өдөр бүр хэн нэгнээс туслалцаа авах шаардлагагүй байдаг. Тэдэнд дохионы хэлмэрч байхад бүх зүйлийг хийж чаддаг. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр эзэмшсэн мэргэжил боловсролыг нь үл харгалзан дээр хоолны газрын туслах, үйлчлэгч, цэвэрлэгч хийж байна. Үүнийгээ дагаад цалин бага байдаг. Тэгвэл цаашид бид нэгдэж өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй асуудлыг гаргаж ирж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх зорилготой” гэв.

Манай улсад гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулдаг. Энэ ялгаа нь хүүхэд наснаас эхэлдэг. Тодруулбал, 12-15 насны охид асрахуйн ажилд өдөрт хоёр цаг 20 минут зарцуулдаг бол хөвгүүд нэг цаг 30 минутыг зарцуулдаг байна.

Асрахуйн эдийн засагт зориулсан үндэсний хэмжээний хууль, эрх зүйн болон бодлогын зохицуулалтыг хийх хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны тохируулгыг хийх нь чухал гэдгийг хэлж байлаа. Энэ талаар Монфемнет үндэсний сүлжээний мэргэжилтэн Д.Должинсүрэн “Сонсголгүй иргэдийн ажлын байрны тохируулгын талаар бид судалсан. Ингэхэд хамгийн гол асуудал нь ажлын байр хүртээмжгүй байсан. Тодруулбал, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон тоног төхөөрөмж, ажлын байран дээрх тэгш оролцоо бага байсан. Тиймээс хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хууль болон хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөмжийг хүргүүлсэн. 25 хүртэлх ажилтантай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой. Гэвч аж ахуй нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаасаа илүү хөдөлмөр эрхлэлтийн санд нь дэмжлэг үзүүлэх нь их байдаг. Тэгвэл дэмжлэг үзүүлэхээс илүү заавал хүн ажиллуулахыг саналыг тавьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрны албан тушаалаа ахиулах боломж хомс байдаг” гэв.

Монгол Улс хуульдаа иргэн бүр боловсролыг үйлчилгээнд тэгш хамрагдах ёстой гэсэн байдаг. Гэвч системийнхээ хувьд тэгш хангагдах боломжтой ч бодит байдал дээр хэрэгждэггүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүчин чармайлт гаргаж дээд боловсрол эзэмшсэн ч нийгмийн ялгаварлан гадуурхалтаас болж ажлаасаа гарч байсан тохиолдол ч байдаг аж.

Түүнийг Б.Долгор гэдэг. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй. Гэвч Б.Долгор 29 дүгээр тусгай дунд сургуулийг төгсөж, дараа нь Гурван-Эрдэнэ болон МУБИС-ыг математикийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мэргэжлээрээ ажилласан боловч ялгаварлан гадуурхалтаас болж ажлаасаа гарчээ. Энэ тухайгаа “Их сургуулиа төгсөөд гурван жил болсны эцэст нийслэлийн нэг дунд сургуульд туслах багшаар ажилд орсон. Дохионы хэлмэрч байхгүй учир найман жил туслах багш хийсэн. Тодруулбал, үндсэн багш өвдөх болон чөлөөтэй үед түүний оронд ажилладаг байсан. Олон жил тууштай ажилласны эцэст үндсэн багш болсон. Гэвч эцэг эх болон хамт ажиллаж буй хүмүүсийн ялгаварлан гадуурхалтаас болж ажлаасаа гарсан” гэв.

Хөгжлийн бэрхшээл бол бие эрхтэй оюун санааных байдаг. Харин сонсголын бэрхшээл бол харилцааны бэрхшээл байдаг. Тэгвэл тэдэнд нийгмийн харилцаанд ороход хангалттай хэмжээний хэлмэрч байдаггүй байна. Харин байгаа цөөн тоон хэлмэрчээс мэргэжлийн үнэмлэх шаарддаг байна. Гэвч манай улсад мэргэжлийн хэлмэрч бэлтгэдэг албан ёсны нэг ч байгууллага байдаггүй ажээ.

Энэ талаар Р.Мягмар “Би сонсголын бэрхшээлтэй нөхөртэй. Бид гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Нөхрөөсөө дохионы хэл сурсан. Манай улсад дохионы хэлмэрч бэлтгэж мэргэжлийн үнэмлэх олгодог байгууллага байдаггүй. Сүүлийн жилүүдэд сонсголгүй иргэдэд дохионы хэлмэрч хийж өгөх үйлчилгээ үзүүлэх болсон. Гэтэл төрийн үйлчилгээ буюу шүүх, цагдаагийн газар хэлмэрч хийхээр очиход мэргэжлийн үнэмлэх шаарддаг. Гэтэл тэр үнэмлэхийг нь гаргадаг газар байдаггүй. Эсвэл би өөрөө өөртөө үнэмлэх хэвлэх ёстой юм болов уу. Тийм бол хамаагүй. Өөртөө хэвлээд зүүж болж байна. Төрөөс сонсголгүй хүмүүсийн онцлогийг судлаад тэдэнд юу хэрэгтэйг сонсох хэрэгтэй байна. Монголд албан ёсны нэг ч хэлмэрч байхгүй” гэсэн юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Протокол: Эрүүгийн хуулийн өөрчлөлт эцсийн хэлэлцүүлэгт шилжив
Протокол: Эрүүгийн хуулийн өөрчлөлт эцсийн хэлэлцүүлэгт шилжив
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​