fbpx М.Нарантуяа: Хүүхдүүд ээж, аав нь хэр орлоготойгоор, амьдардаг хорооллоор нь хүртэл ялгаварлаж, дээрэлхдэг гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 58 секунд

М.Нарантуяа: Хүүхдүүд ээж, аав нь хэр орлоготойгоор, амьдардаг хорооллоор нь хүртэл ялгаварлаж, дээрэлхдэг гэж байна

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн дахин нэгэн бодит жишээг дуучин Нара буюу М.Нарантуяа өчигдөр ил болгов.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Энэ Орчлон гээд сургуульд юу болоод байдаг юм бэ. Энэ сургуулиас л намайг шилжүүлээд өг гэнэ. Надад камер зүүлттэй байдаг бол та намайг ямар байдгийг бүгдийг нь мэдэх байсан даанч та надад итгэхгүй гэх юм. Хэнээс болоод шилжмээр байна гэхэд нэг хүүхдээс болж шилжмээр байгаа бол тэр хүүхэд л шилжих ёстой гэтэл бүр уйлаад олон хүүхэд намайг байнга дээрэлхдэг гэнэ" хэмээн бичсэн юм.

Харин өнөөдөр тэрбээр Орчлон сургууль дээр очиж, удирдлагуудтай нь уулзжээ. Мөн шууд дамжуулалтаар үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарласан юм.

Өчигдөр тухайн сургууль дээр бага ангийн хоёр сурагч зодолдсоны нэг нь түүний хүү байжээ. Энэ тухай дуучин М.Нарантуяа "16 минутын турш гурван үе зодолджээ. Миний хүү нэлээд зодуулж. Гэхдээ өчигдрийн асуудал бол зөвхөн энэ зодооноос болоогүй. Ангид нь нийлж байгаад "Чи аавгүй", "Чиний ээж тарган" гэж хүүг минь сэтгэл санааны дарамтад оруулж байна.

Хүүхэд бүр цэвэр ариун байдаг ч тэдний хажууд хэн, юу ярьж, зүрх сэтгэлийг хордуулна яг тийм болдог.

Өчигдөр цээжинд нь бугласан бүхнээ гаргаад енгэнэтэл уйлж байгаа хүүхдээ хараад маш их дургүй хүрсэн. Гэхдээ тэглээ гээд би хүний хүүхдийг очиж алгадаж унагааж, эцэг эхийг нь дуудаж, сургууль дүүрэн орилж хашхирна гэж зарим хүн бодсон байх. Би тийм хүн биш" гэв.

Мөн тэрбээр зодоон хийсэн асуудлыг шийдэж болох ч удаа дараа хүүхдийг нь сэтгэл зүйгээр тоглодог, байнга "roast" хийдэг, эцэг эхийнх нь байгаа, байхгүй тухай ярьдаг, арьсны өнгөөр ялгадаг хүүхдүүд илүү хорон байгааг яриандаа онцолж байлаа. "Энэ хүүхдүүд ирж цохиж, хамраас нь цус гаргаагүй ч өдөр бүр энэ сургуулиас шилжих юм сан гэж бодтол нь байлгаж байгаа тэр хүүхдүүд хамгийн зэвүүн. Гэхдээ хүүхдүүдийн асуудлын учрыг олж болно. Засаж залруулж болно. Бүлэглэж дээрэлхэж байгаа хүүхдүүдийн аав, ээж нь ухаалаг хүмүүс бол зөв залаад хэнийг ч том эрсдэлд орохоос сэргийлж чадна" хэмээж байсан юм.

Түүнчлэн өөрөөс нь өөр байсны төлөө доромжилдог, гутаадаг, сэтгэл санаа, амьдрах итгэл, өөртөө итгэх итгэлийг нь мохоодог энэ үзэгдлийг одоо зогсоохгүй бол бидний хүүхдүүд тэсэж, давж чадахгүй гэдгийг ч тодотгож байлаа.

Дуучин бүсгүй хэлэхдээ "Та нар хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй. Сургуульдаа сэтгэл хангалуун байна уу, ямар нэг сэтгэл гонсойлгодог зүйл бий юу, цохиод авахгүй ч гэлээ мессэжээр ч юм уу доромжлоод байна уу гэдгийг. Монгол хүүхдүүд ээж, аав нь хэдэн төгрөгийн орлоготойгоор, тэр бүү хэл амьдардаг хорооллоороо хүртэл "bully"-ддэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ийм байдлыг одоо засаж залруулахгүй бол болохгүй нь" хэмээв.

Арваннэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​