fbpx Таван жил “зуурсан” түлш үр дүнгүй нь тогтоогдож, Хятадаас авчрах хагас кокс утаанаас аврах уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 31 секунд

Таван жил “зуурсан” түлш үр дүнгүй нь тогтоогдож, Хятадаас авчрах хагас кокс утаанаас аврах уу?!

Ойрын өдрүүдэд утаа гойд ихэслээ. “Онгорхой” болгоныг хорсгосон утааны хор уршгийн талаар ярилтгүй. Ер нь бол Улаанбаатарынхан гал нь асаж ядаж байгаа пийшин дотор сууж байгаатай л адилхан амьдраад байгаа юм. Амьдаараа лаборатори болчихсон. Тиймээс “...Аюултай” гэдэг дүгнэлтийг 1.6 сая хүн зэрэг хэлнэ.

Уг нь, таван жилийн өмнө, 2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш түлүүлж эхэлсэн. Өдгөө тэр түлшийг тав дахь өвөлдөө түлж байна. Тухайн үед, эхлээд түлж байхад Улаанбаатарын утаа яалт ч үгүй шингэрсэн. Дараалсан сонгуулийн ялалтын шалтгаан нь тэр болсон. “...Утааг яллаа” гэдэг тэр үеийн улс төрийн сонгуулийн лоозонг бодохоор ч уур хүрмээр...

Тэгвэл саяхан нэг хачин мэдээ сонслоо. Хоёр долоо хоногийн өмнө “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр мэдээлэл хийсэн юм. Тэгэхдээ “...Үйлдвэрийн технологи маань стандартын дагуу явж байна. Шахмал түлшинл мидлинг, барьцалдуулагч, шуудай ордог” гэсэн юм. Цаашлаад “...Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг. Үлдэх таван хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг” гэсэн тайлбарыг “Тавантолгой түлш” ХХК-иас хийсэн. Эндээс харвал тус компанид нэг их технологисоод байх юм алга. Мидлингийг барьцалдуулагчтай зуураад л шуудайлаад зардаг байна. Гол нь тэр мидлингийг баяжуулахдаа хүний биед хортой элементүүдээ ялгаж чаддаг уу. Үүнийг “Тавантолгой түлш”-ээс бус мидлинг өгч байгаа “Энержи Ресурс”-ээс асуувал зохино. Өөрөөр хэлбэл, ерөөсөө энэ “...Сайжруулсан шахмал түлш” гэдэг нь оноогүй, зохиогүй бөгөөд PR-ын нэрнээс өөр зүйлгүй юм байна. Тэгээд ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “...Бонд босгож байгаад 31.5 тэрбумаар нь Хятадаас хагас кокс авчирна” гэж халуун зунаар ярьж эхэлсэн нь үүний том нотолгоо юм. Товчхондоо “...“Тавантолгой түлш”-ийн таван жил “зуурсан” түлш үр дүнгүй болсон” гэсэн үг л дээ. Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн нөгөөх бондын 31.5 тэрбумаар Хятадаас хагас кокс авчрах эсэх нь тодорхойгүй байна. “...Хятадаас 32 орчим тэрбумаар хагас кокс авна” гэж Засгийн газрын хуралдаанаар зарласан. Бас ЗГХЭГ-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуулгын хариунд “...Авна аа” л гэсэн байна. Тодруулбал, түүнд “...Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар 132 000 тн хагас кокс импортлон, 2023-2024 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч нээлтэй сонгон шалгаруулалт удааширснаар хагас кокс татан авах, “Тавантолгой түлш” ХХК-д түлш үйлдвэрлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Иймд 31.5 тэрбум төгрөгөөр 24 500 тонн хагас кокс болон асаагч худалдан авч Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд нийлүүлэхээр төлөвлөсөн” гэжээ.

Харин түүнээс хойш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “...Хагас кокс авчирч туршина” гэсэн. Яг тэр үеэр нь Улаанбаатарын шинэ захирагч Х.Нямбаатар “...Энэ жил авахгүй” гэв. Хэн нь үнэн, хэн нь худлаа хэлээд байгааг бүү мэд. Гэхдээ Б.Чойжилсүрэн хэлсэндээ хүрч, хагас коксоо ачаад авчрах бололтой. Хамгийн гол нь ингэснээр “Тавантолгой түлш”-ийн таван жил “зуурсан” түлш үр дүнгүй нь тогтоогдож, Хятадаас авчрах хагас кокс аврал болох эсэх дээрээ тулж байгаа юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​